Английн гоо бүсгүй шалгаруулах “Miss England” тэмцээнд анх удаа нүүрээ будаагүй эмэгтэй оролцжээ. Түүнийг Мелиса Рауф гэдэг бөгөөд Лондон хотод улс төрийн чиглэлээр суралцдаг оюутан аж.
Мелиса Рауф тус тэмцээний хагас шигшээ шатанд шалгарсан төдийгүй дараагийн шатанд мөн адил будаггүй оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа юм.Тэмцээний сүүлийн шат 10 дугаар сард болох бөгөөд эхний шатнаас шалгарсан 40 эмэгтэй өрсөлдөх аж.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Жинхэнэ гоо үзэсгэлэн бидний дотор оршдог. Тийм учраас хүмүүс өөрсдийнхөө алдаа дутагдал, өө сэвийг хайрлаж, хүлээн зөвшөөрөх ёстой гэж би боддог” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: Entertales