Жүдо бөхийн татамиг холимог тулааны рингээр сольсон Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг АНУ-д бэлтгэлээ базааж байгаа. Түүний анхны тулаан есдүгээр сарын 10-нд Peak Fighting холбооны 52кг-ын Amateur аваргын бүсний төлөө Амбер Тэррель аваргатай шууд тулалдах тов гарсан байна.
М.Уранцэцэгийн хувьд 17 жилийн хугацаанд олон улсын томоохон тэмцээн, наадмуудаас олимп, дэлхийн медалийг оролцуулаад 21 алт, 16 мөнгө, 21 хүрэл медаль буюу нийт 47 медаль хүртэж түүхэн амжилт тогтоож дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннист бүртгэгдсэн.
Түүний хувьд холимог тулааны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовын багтай гэрээ байгуулан ажиллаж байна.