Италийн загвар зохион бүтээгч, “Burberry”-ийн бүтээлч захирал Рикардо Тиши ажлаа өгч магадгүй байна.
Хэдхэн долоо хоногийн дараа Лондон хотод “Burberry” брэнд загварын шоугаа хийж, шинэ коллекцоо танилцуулна. Энэ нь Рикардо Тишигийн “Burberry”-ийн нэрээр гаргаж буй хамгийн сүүлийн коллекц болж байна.
“Women’s Wear Daily”-ийн мэдээлснээр “Burberry” компани түүнийг орлож чадах загвар зохион бүтээгч хайж байгаа аж. Үүнд “Bottega Veneta”-ийн Даниел Ли багтаж байна. “Burberry” энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Б.Есүйхулан
Bloomberg Tv