2023-03-29 01:52
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Мэдээ

“Эмэгтэйчүүдийн улс төрийн квотыг 30-40 хувь болгох ёстой”

munkhzul munkhzul
2022-09-08
0 0
0
Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Монгол Улсад орчин цагийн парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөлтэй хамтран үе үеийн эмэгтэй парламентчдыг оролцуулсан “Эмэгтэй парламентчдын анхдугаар чуулган”-ыг өчигдөр зохион байгууллаа. Эмэгтэй парламентчид энэ үеэр Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, эрх зүйн орчны талаар хэлэлцэв.
Парламентад эмэгтэйчүүд 17.3 хувийг эзэлж байна
1992 оноос хойш найман удаагийн сонгуулиар сонгогчид нийтдээ 608  УИХ-ын гишүүнийг сонгожээ. Үүнд давхардсан тоогоор 64 эмэгтэй парламентад сонгогдсон байна. Өөрөөр хэлбэл, үеийн үед эмэгтэй гишүүдийн парламентад эзлэх хувь 10.5 хувиас хэтрээгүй явсаар ирсэн гэдгийг судалгаа харуулж байна.
Улс төрийн намаар авч үзвэл:
МАН-аас – 44
АН – 17
ИЗНН-аас – нэг
Шударга ёс эвслээс хоёр удаа УИХ-ын эмэгтэй гишүүн сонгогдсон байна.  Монгол Улсын нийт сонгогчдын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Мөн эмэгтэйчүүдийн сонгуулийн идэвх эрэгтэйчүүдээс илүү атлаа УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл энэ парламентад 17.3 хувийг эзэлж буй хангалтгүй  дүр зураг харагдаж буй юм.
О.Мөнхсайхан: Хэвшмэл үзэл, хуучин жендэрийн дүр хэвээр байна
Хууль зүйн ухааны доктор, профессор О.Мөнхсайхан илтгэлд”1992 оны Үндсэн хуулиар тэгш эрхийг тунхаглаад зогсохгүй, улс төр, эдийн засаг, нийгмийн соёлын амьдрал болоод гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Эрэгтэй, эмэгтэй хүний амьдрал адилхан үнэ цэнтэй. Бас адилхан хувь заяагаа сонгох эрхтэй ч бодит байдал дээр харамсалтай нь тийм биш. Хэвшмэл үзэл, хуучин жендэрийн дүр хэвээр байна. Эмэгтэйчүүдийн улстөр дэх оролцоо харьцангуй бага. Нийгмийн ойлголт ч эмэгтэй хүн улстөрч болохын эсрэг байдаг. Тиймээс квотын арга хэмжээг ярьдаг. Манайх 30 хувийн квотыг эмэгтэйчүүдэд өгчихөөд сонгуулийн өмнө 20 хувь болгодог. Энэ квотыг 30-40 хувь болгож байж оролцоог хангана. Хэрэв хүн ам, нийгмийн бүлгийг төлөөлж чадахгүй бол парламентын чадавхи буурна. Блансыг алдагдуулж болохгүй” гэдгийг дурджээ.
Т.Ганди: Улс төрийн намын санхүүжилт ил тод байх нь чухал
УИХ-ын гишүүн асан Т.Ганди энэ үеэр байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь хүний хөгжлийн асуудалтай шууд хамааралтай. Квотын асуудлыг нэмэх гэхээс илүүтэй улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод байлгах ёстой. Намуудын үйл ажиллагааг илүү нарийн болгох ёстой. Зөвхөн дүрэм журмаар хязгаарлагдахгүй тодорхой хэмжээгээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, ажил мэргэжил, салбарын манлайллыг бий болгосон, улс орны хөгжлийн бодлогыг өчигдөр, өнөөдөр, ирээдүйд нь системээр харж бодлого тодорхойлох түвшинд шинээр гарч ирж буй залуу эмэгтэйчүүдийг оруулж ирэхэд намуудын дотоод санхүүжилт ил тод, шударга байх шаардлагатай гэв.
сонин mn
Судалгаа: Хэвшмэл үзэл бүхий хүлээлт, шахалт олон нийтийн дунд байна
Түүнчлэн чуулганы үеэр НҮБ-аас хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгааны үр дүнг танилцууллааа.  Судалгаанд Баянхонгор, Завхан, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн 24 сум, Улаанбаатар хотын зургаан дүүргийн 1006 хүн хамрагдсан байна. Судалгаагаар эрэгтэй, эмэгтэй улс төрийн манлайлагчдыг тодруулахад У.Хүрэлсүх, Н.Учрал, Л.Энх-Амгалан нарын улстөрчийг манлайлагчаар нэрлэж, 15 хувь нь байхгүй, мэдэхгүй гэж хариулжээ. Харин эмэгтэй манлайлагч улстөрчөөр Д.Сарангэрэл, Д.Анужин, С.Одонтуяа нарыг нэрлэсэн байна. Мөн 23 хувь нь манлайлагч эмэгтэй улстөрч байхгүй, мэдэхгүй гэжээ. Судалгаанд оролцогчдоос дээрх эмэгтэй улстөрчдийг манлайлагч гэж үзэж буй үндэслэлийг тодруулахад сайд байсан, дарга хийж чадахаа харуулсан, буянтай, гавьяатай, хүний эрхийн тэмцэгч, биеэ зөв авч явдаг, ярианы өнгө нь уярмаар, улстөрч хүний дүр төрхтэй, хэл ам хов живд ордоггүй” гэжээ. Мөн энэ судалгаанд “Эхнэр, нөхөр хоёулаа цалин олж гэр бүлээ тэжээдэг, аль аль нь ажил мэргэжлийн чадамж, цалин хөлсөөр ижил, өсөж дэвших адил ирээдүйтэй бол хэн нь бага насны хүүхдээ асрах нь дээр вэ” гэсэн асуулт багтаажээ. Үүнд 61.3 хувь нь эмэгтэй нь дээр гэж хариулсан байна. Энэхүү хариулт нь хүүхэд асрах хөдөлмөрт эмэгтэйчүүдийн оролцоо түлхүү байх ёстой гэсэн хэвшмэл үзэл бүхий хүлээлт, шахалт олон нийтийн дунд нийтлэг байгааг харуулж буйг судалгаанд дурджээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ
Гадаад мэдээ

Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

munkhzul
2023-03-28
VISA картаа гадаад платформуудын Subscription үйлчилгээнд холбоод урамшуулалд хамрагдаарай
Мэдээ

VISA картаа гадаад платформуудын Subscription үйлчилгээнд холбоод урамшуулалд хамрагдаарай

munkhzul
2023-03-28
Манжуурын төмөр замын боомтоор 1000 гаруй галт тэрэг орж гарчээ
Гадаад мэдээ

Манжуурын төмөр замын боомтоор 1000 гаруй галт тэрэг орж гарчээ

munkhzul
2023-03-27
Хятад-Оросын хилийн хотын худалдаа ид өрнөж байна
Гадаад мэдээ

Хятад-Оросын хилийн хотын худалдаа ид өрнөж байна

munkhzul
2023-03-27
Иргэдийн ахуй амьдралыг улам сайжруулна
Гадаад мэдээ

Иргэдийн ахуй амьдралыг улам сайжруулна

munkhzul
2023-03-27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ
Оддын амьдрал

Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ

munkhzul
2023-03-28
0

БНСУ-ын алдарт BLACKPINK хамтлагийн хамгийн залуу гишүүн Лиса төрсөн өдрөө Филиппинд улсад үргэлжилж буй "BORN PINK" дэлхийн аялан тоглолтын үеэр тэмдэглэж хамтлагийнхаа...

Цааш унших
Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

2023-03-28
Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн Г.Тэнүүн-Эрдэнэ шилдэг эрэгтэй жүжигний шагнал хүртжээ

Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн Г.Тэнүүн-Эрдэнэ шилдэг эрэгтэй жүжигний шагнал хүртжээ

2023-03-28
Gucci 43,000 ам.долларын баавгайны хэлбэртэй цүнх гаргажээ

Gucci 43,000 ам.долларын баавгайны хэлбэртэй цүнх гаргажээ

2023-03-28
Жүжигчин Жан Хёгийн өөрчлөлт

Жүжигчин Жан Хёгийн өөрчлөлт

2023-03-28

Санал болгож байна

Чи хэт хүлээцтэй эмэгтэй мөн үү?
Зөвлөгөө

Чи хэт хүлээцтэй эмэгтэй мөн үү?

2019-02-13
А. Хишигдалай: Хүний юмаар хүүдэгнээл том том яриад яваад байв!
Хүмүүс

А. Хишигдалай: Хүний юмаар хүүдэгнээл том том яриад яваад байв!

2016-10-11
Алсугийн охин дуучин болохоор шийджээ
Охид бүсгүйчүүд

Алсугийн охин дуучин болохоор шийджээ

2019-04-19
Аз жаргалтай амьдрахад хэрэг болох 14 зөвлөгөө
Зөвлөгөө

Аз жаргалтай амьдрахад хэрэг болох 14 зөвлөгөө

2017-01-17
Шинэ жилийн гоёлын ТРЕНД болсон даашинзнууд
Загвар

Шинэ жилийн гоёлын ТРЕНД болсон даашинзнууд

2019-12-02
Та энэ зууны эмэгтэй мөн үү?
Сонжоо

Та энэ зууны эмэгтэй мөн үү?

2015-03-16
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In