Дуучин Б.Амархүү охидын хамтлагтай хамтран ажиллах сонирхолтой бололтой. Өмнө нь “Гурван охин” хамтлагийнхантай нэг хэсэг хамтран ажиллаж бас хажуугаар нь хамтлагийн дуучин Анхмаатай нэр холбогдоод амжсан. ОХУ-ын “Примьер министр” хамтлагийн дуучин тэрбээр дуулахын хажуугаар кино урлагт хүч үзэх болсныг бид андахгүй.
Мөн тэрбээр саяхан ОХУ-д продюсерийн компани байгуулж, шоу урлагт хүч үзэж эхэлжээ. Монголын шинэ залуу, хамтлаг, дуучдыг хилийн чандад таниулж, их гүрний хамтлаг дуучидтай холбох зорилготойгоор дээрх компанта байгуулсан гэж тэрбээр хэлж байна. Харин түүний энэ удаа сонгосон охидын хамтлаг бол “Making the band” шоунаас төрсөн“Anemone” хамтлагбөгөөд тэдэнтэй хамтран ажиллахаар болжээ. “Anemone” хамтлагийн охид ирэх оны эхээр ОХУ-д зочлон тоглохоор төлөвлөсөн байна.
asunews