Эмэтэй хүний гоо үзэсгэлэн, жаргал зовлон, баяр гуниг гээд амьдралд тохиорлдох бүхий л зүйлийг тусгассан “Би эмэгтэй хүн” уран сайхны кино ирэх арваннэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийх гэж байна. Энэхүү киноны гол дүрд СТА Б.Навчаа тоглосон бөгөөд кино зохиолыг Г.Мөнхжаргал бичиж, С.Бэхбаатар найруулжээ.“Би эмэгтэй хүн” уран сайхны киноны гол дүрд тоглосон Навчаа нь эмэгтэй хүний амьдралын баяр гуниг, зовлон жаргал, сэтгэлийг сайн сайхан бүхнийг буюу эмэгтэй хүний жинхэнэ мөн чанарыг харуулах аж.
Киноны албан ёсны трэйлэр хараахан гараагүй ч таван янзын постер, таван өөр амьдралтай дүрийг бүтээсэн Б.Навчаа дүрдээ нэлээн сайн ажилласан гэж кино судлаачид өндөрөөр үнэлж байна. Мөн уг кино үзэгчдийн сонирхолыг маш их татсан онц сонирхолтой кино болж чадсан гэж мэргэжлийнхэн дүгнэжээ.
Эх сурвалж: “Монголын Үнэн”