2023-06-10 23:16
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Tехнологи

​Хэрэглээнд илүү нийцүүлсэн ‘iOS16’ үйлдлийн системийн онцлох өөрчлөлтүүд

munkhzul munkhzul
2022-09-14
0 0
0

“Apple” компани даваа гаригт “iPhone” ухаалаг гар утсанд зориулсан “iOS 16” шинэчилсэн үйлдлийн системийг танилцууллаа.

“iOS 16” үйлдлийн систем нь “iPhone 8” болон түүнээс хойш гарсан бүх загварын ухаалаг гар утсыг дэвших бөгөөд сүүлийн жилүүдэд “Apple”-ийн танилцуулсан хамгийн том хэмжээтэй шинэчлэл болжээ. Ялангуяа, “Apple”-ийн өөрийн програм хангамжуудад нэлээд олон шинэлэг, хэрэгтэй өөрчлөлтүүд орсон. Мөн байнга ашиглагддаг функц, үйлдлүүдийг илүү хэрэглээнд нийцүүлсэн нь таатай болжээ. “iOS 16” үйлдлийн системд нэмэгдсэн онцлох өөрчлөлтүүдийг танилцуулж байна.

Илгээсэн мессежээ засварлаж, устгадаг боллоо

 

Хэрэглэгчид нэгэнт явуулсан мессежийг засварлаж, илгээсэн мессежээ 15 минутын дотор устгах боломжтой боллоо. Ингэснээр та үг үсэг, утгийн алдаатай мессежээ залруулж, устгах боломжтой болж байна. Гэхдээ танаас нэгэнт мессеж хүлээн авсан хэрэглэгч таныг зурвасаа засварлаж, устгасан эсэхийг харах боломжтой.

Цагийн тохиргоотой имэйл

 

Та өөрийн “iPhone” дээрх “Mail” app-ын тусламжтай өөрт болон имэйл илгээх хүнийхээ тохиромжтой цагийг тааруулан цагийн тохиргоотой имэйл явуулах боломжтой болжээ. Мөн “Mail”-ын хайлтыг сайжруулсан. Хамгийн чухал нь, шинээр “Undo send” команд нэмэгдсэн. Тиймээс “Attach” файлаа мартаад илгээчихдэх асуудал шийдэгдлээ.

“Android” хэрэглэглэдэг найзаасаа ирсэн мессежинд “reaction”-аар хариу өгөх боломжтой

 

“Apple”-ийн хэрэглэгчид ингэж нэг “Android” барьдаг найзаасаа ирсэн мессежэнд “Tapback reaction”-аар хариу өгөх боломжтой боллоо. Ихэнхдээ завгүй үед мессежинд хариу бичихийн оронд “Like”, “Haha”, “Love” зэрэг “Reaction”-аар хариу өгчихвөл амар байдаг. Гэтэл одоог хүртэл “Android” болон “iPhone” хэрэглэгчдийн хооронд энэ асуудал боломжгүй байсныг “iOS 16” үйлдлийн системийн шинэчлэлээр шийдлээ.

Ухаалаг “Dictation”

 

Ухаалаг утсаараа ажлаа амжуулдаг хүмүүс “Dictation”-ийг хамгийн их ашигладаг. Тэгвэл шинэчлэгдсэн “Dictation” функц таны яриаг текст болон бичиж, автоматаар таслал, цэг, асуултын тэмдэг санал болгож, өгүүлбэр төсгөдөг боллоо. Хамгийн гоё нь, таны  текстийн агуулга, ашигласан үгэнд тохирох “emoji” санал болгоно.

Safety Check

 

“Apple” энэ удаа хэрэглэгчийн аюулгүй байдлыг сайжруулах тал дээр дахин нэг том дэвшил гаргалаа. Ялангуяа, “iOS 16” хүмүүсийн хэрэглээнд зориулсан өөрчлөлтүүд хийсэн нь хэрэглэгчийн туршлагын хувьд ч маш таатай болжээ.

Шинээр нэмэгдсэн “Safety Check” функц нь хэрэглэгчдэд байршил тэргүүтэй бусадтай мэдээлэл хуваалцаж буй бүх үйлчилгээ, APP-ыг нэгэн зэрэг унтраах боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч гэр бүлийн гишүүд төдийгүй бусадтай хуваалцаж байгаа бүх мэдээллээ нэг бүрчлэн унтраах бус ганцхан “Safety Check” функцээр асуудлыг бүрэн шийдэж болохоор болжээ.

“Notification”-ыг ганцхан үйлдлээр арилгах боломж

 

Дэлгэц түгжээтэй үед “Notification”-ыг дэлгэцийн доод хэсэгт харуулах сонголт нэмэгдсэн. Тийм ч сүрхий өөрчлөлт шиг харагдахгүй байж магад. Гэхдээ хэрэглэгчийн туршлагын хувьд дэргэдэх хүмүүс тань санаатай, санамсаргүй байдлаар таны утсанд ирсэн “Notification”-ыг харахаас сэргийлсэн шийдэл юм. Товчхондоо, дэлгэцийн дээд хэсэгт харагддаг “Notification”-ыг арилгах хооронд хажууд байгаа хүн таны утсанд юу ирснийг харах хугацаа хангалттай байгааг “Apple”-ийн “UX” дизайнерууд олж харжээ. Тэгвэл “Notification”-ыг дэлгэцийн доод хэсэгт харагдуулахаар тохируулсан тохиолдолд утсаа халааснаасаа сэмхэн гаргаж ирээд, хурууны ганц хөдөлгөөнөөр  арилгах аж.

Үнэхээр завгүй үед хэрэгтэй шийдэл

 

Би завгүй. Эсвэл “би үнэхээр завгүй” гэж хэлэхийн хооронд асар их ялгаатай. Завгүй үед эсвэл унтаж байхад хэн нэгэн юм бичээд байвал утасныхаа дэлгэцийг дээш “Swipe” хийж “Focus” горимыг ажиллуулах үнэхээр төвөгтэй байдаг. Тэгвэл “iOS 16” үйлдлийн системийн шинэчлэлээр хэрэглэгч зөвхөн дэлгэц дээрээ удаан дарж “Focus” горимыг асаах боломжтой болжээ.

Зургийн тескстийг орчуулдаг “Ai”

 

“iOS 16” хэрэглэгчдийн авсан зураг дээрх тескстийг автоматаар орчуулдаг шинэ хиймэл оюун багтсаасан. Оюутнуудад маш хэрэгтэй функц байж болох юм. Эсвэл хоолны жоронд орсон ургамлын латин нэршил зэргийг орчуулаад харах боломжтой.

“Photoshop” шиг зургаа янзлах

 

Ийнхүү ганц “Instagram”-ын пост хийхийн тулд зураг засварладаг “APP” татаж, мөнгө үрэх шаардлагагүй боллоо. Жишээ нь, та өөрийн зургаа тастаж, өөр зурганд нэмэх гэх мэт “Photoshop” дээр хийдэг үйлдлүүд нэмэгджээ. Мөн тасдсан хэсгийг тусдаа зурган файл болгон хадгалах эсвэл “Sticker” боломж найзууддаа илгээх болох юм.

http://itoim.mn/article/Jc4qg/34751

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

5G сүлжээ ашиглагдаж эхлээд дөрвөн жил боллоо
Tехнологи

5G сүлжээ ашиглагдаж эхлээд дөрвөн жил боллоо

nomun
2023-06-07
Оросын эрдэмтэд нүдний хиймэл эвэрлэг бүрхүүл бүтээжээ
Tехнологи

Оросын эрдэмтэд нүдний хиймэл эвэрлэг бүрхүүл бүтээжээ

munkhzul
2023-05-17
ЕХ цахим контентын дүрмийг заавал дагаж мөрдөх компаниудын жагсаалт гаргажээ
Tехнологи

ЕХ цахим контентын дүрмийг заавал дагаж мөрдөх компаниудын жагсаалт гаргажээ

nomun
2023-04-26
Apple компани iPhone 14 загварынхаа шар өнгөтэй хувилбарыг танилцууллаа
Tехнологи

Apple компани iPhone 14 загварынхаа шар өнгөтэй хувилбарыг танилцууллаа

munkhzul
2023-03-08
Мета дүрэм, журам зөрчсөн тохиолдолд шууд хязгаарлах биш харин таниулах чиглэлд түлхүү ажиллана
Tехнологи

Мета дүрэм, журам зөрчсөн тохиолдолд шууд хязгаарлах биш харин таниулах чиглэлд түлхүү ажиллана

munkhzul
2023-03-02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Tech is open…
Мэдээ

Tech is open…

munkhzul
2023-06-09
0

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том нэгдсэн арга хэмжээ “ICT Expo 2023” энэ сарын 09-11-ний өдрүүдэд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд...

Цааш унших
IT-ийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

IT-ийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

2023-06-09
Хятад, Монголын эрдэм шинжилгээний хурлын нээлт болов

Хятад, Монголын эрдэм шинжилгээний хурлын нээлт болов

2023-06-08
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая

Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая

2023-06-08
BTS 10 жилийн ой: Дэлхий нил ягаан өнгөөр амьсгалж байна

BTS 10 жилийн ой: Дэлхий нил ягаан өнгөөр амьсгалж байна

2023-06-08

Санал болгож байна

Мисс Т.БАТЦЭЦЭГ: Би их хүн чанартай
Мэдээ

Мисс Т.БАТЦЭЦЭГ: Би их хүн чанартай

2016-03-04
ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮДТЭЙГЭЭ ХАМТ НИЙГМЭЭ ИЛҮҮ САЙХНААР ӨӨРЧИЛЖ ЧАДНА
Улс төр

ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮДТЭЙГЭЭ ХАМТ НИЙГМЭЭ ИЛҮҮ САЙХНААР ӨӨРЧИЛЖ ЧАДНА

2016-12-04
Фото эвлүүлэг биш, гэхдээ итгэмээргүй зургууд

Фото эвлүүлэг биш, гэхдээ итгэмээргүй зургууд

2013-02-20
Холестерин бууруулах үйлчилгээтэй 11 ХООЛ ХҮНС
Зөвлөгөө

Холестерин бууруулах үйлчилгээтэй 11 ХООЛ ХҮНС

2020-07-15
Яах уу: Чиний найзуудыг хайрт чинь голоод байвал…
Зөвлөгөө

Яах уу: Чиний найзуудыг хайрт чинь голоод байвал…

2021-02-03
Нойргүйдэл хавдар үүсгэдэг
СКАНДАЛ

Нойргүйдэл хавдар үүсгэдэг

2015-05-18
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In