Нэгэн цагт попын ноён оргил байсан дуучин Бритни Спирс, Кристина Агулера нар өдгөө ч өрсөлдөгчид хэвээр байна.
Өнгөрөгч даваа гарагт дуучин Бритни Спирс өөрийн инстаграм хуудаснаа “Хэрвээ надад Кристина Агулерагийн бүжигчид байсан бол би тайзан дээр маш жижигхэн харагдах байлаа. Би туранхай харагдах ганц л арга зам байдаг болохыг олж мэдсэн. Тарган хүмүүстэй хамт зугаацах” хэмээх утга бүхий пост оруулжээ.
Энэ нь олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулсан. Түүнийг бусдын гадаад төрх, бие галбирыг шүүмжилж, өөрийгөө дөвийлгөхийг оролдсон хэмээн цахим ертөнцөд буруутгаж байна. Үүний хариуд Кристина Агулера инстаграм хуудсанд Бритниг дагахаа больжээ.
