Rokitbay хэмээх тайзны нэрээр алдаршсан О.Баярсайхан “The broken soul” хэмээх шинэ уран бүтээлээрээ эргэн ирлээ. Тэрбээр хөгжмийн ертөнцөд тэгээс эхэлж, бүх дууныхаа үг, аяыг өөрөө бүтээж, өөрийн өнгө аясаар хип хоп хөгжмийн салбарт манлайлж яваа залуусын нэг билээ. Түүний шинэ уран бүтээл нь есдүгээр сарын 24-нд цацагдсан бөгөөд одоогоор 270 орчим мянган үзэлттэй байна. Үүнтэй холбоотойгоор реппер Rokit Bay онцлох таван уран бүтээлийн уншигчдадаа хүргэж байна.