2023-06-10 21:43
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

Амралтын өдрүүдэд эдгээрийг бүү хий

munkhzul munkhzul
2022-10-05
0 0
0

1. Хэт их унтахЗалуу хүн нойр хоолондоо сайн явахад л ажил үйлс нь аандаа бүтдэг гэж хөгшчүүд ярьдаг. Гэхдээ энэ үгээр бамбай хийгээд үд болтол унтаж үхрийн дуугаар сэрээд байж огтхон ч болохгүй шүү, ялангуяа цаганд баригдалгүй унтаж амрах боломжтой амралтын өдрөөр. Чанартай сайн нойр ямар ч эм бэлдмэлээс илүүтэйгээр хүний биеийн дархлааг дэмжин, алжаалыг тайлах шидтэй байдаг ч хэвийн хэмжээнээс хэтрүүлэн нойрсох нь нойр дутуу явснаас дутуугүй хүний биед хор хөнөөлтэй гэдгийг чамд сануулъя “Өдөрт 10 цагаас илүү унтдаг хүмүүсийн эрүүл мэнд өдөрт дунджаар 7-оос 8 цагийн турш унтаж амардаг хүмүүсийнхээс илүү муу байдаг” гэсэн судалгааг Харвардын профессор Сьюзан Редлайн хийсэн байна. Үдийн нар хэвийтэл унтсаар байх нь зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх магадлалыг чинь нэмэгдүүлээд зогсохгүй цусан дахь чихрийн хэмжээг ч нэмэгдүүлэх өндөр магадлалтай аж. Мөн хэтэрхий их унтсаны дараа тархины үйл ажиллагаа бүрэн сэргэх хүртлээ удаан хугацаа шаардлагатай байдаг тул толгой өвдөх, бүрэн сэрснийхээ дараа ч аливаа зүйлд бүрэн төвлөрч чадахгүй байх гэсэн асуудлууд бидэнд тохиолддог байх нь. Амралтын 2 өдрийг орон дотроо өдрийн ихэнхийг өнгөрөөх төлөвлөгөө зохиодог бол энэ амралтын өдрөөр уламжлалт төлөвлөгөөгөө өөрчлөөд нэг үзвэл ямар вэ? . Хөнжил дотроо шургаж амттай сайхан зүүд зүүдэлж нойрсох хэдий сайхан ч энэ бүтэн сайн өдөр ажлын өдрүүдээр босдог цагтаа, болж өгвөл бүүр түүнээс ч эртлэн босож эрүүл мэнд, гоо сайхан, оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийгээд нэг үзээрэй. Жинхэнэ утгаараа амарч чадсан мэт мэдрэмж чамд төрөх нь гарцаагүй.

2. Хэтрүүлэн наргих 

Амралтын өдөр бүр танилын төрсөн өдөр, үдэшлэг, цэнгүүнд алгасалгүй зочлон, түүнийхээ үр дүнд нойр дутуу байдалтайгаар ажлын эхний долоо хоногийг эхлүүлэх нь тийм ч гайхалтай амралтын санаа биш шүү. Үүр цайтал шоудаж, наргиж цэнгэх үедээ алкохолны төрлийн ундааг хэтрүүлэн хэрэглэвэл чиний бие чинь Даваа гарагийн турш шингэнээр дутагдан, толгой өвдсөн байдалтай байх бөгөөд тиймэрхүү байдалтай байгаа хүн хэзээ ч шинэ санааг ажил дээрээ дэвшүүлэн, бүтээлчээр өдрийг өнгөрүүлэх боломжгүй шүү дээ. Тийм ч учраас Бүтэн сайн өдөр аливаа үдэшлэгийн саналаас аль болох татгалзан, алкохолын төрлийн зүйлсийг хэрэглэхгүй байхыг хичээх нь чиний ирэх ажлын өдрүүдийг аврах болно. 

3. Үргэлжлүүлэн ажиллах 

Хийх ёстой ажлын жагсаалтаа Баасан гарагт дуусгаж чадалгүй амралтын өдрүүдээр ажлаа үргэлжлүүлэн хийх нь залуу хүмүүсийн хувьд энгийн л үзэгдэл. Гэхдээ үүнийг өөрийнхөө зуршил болгон Бүтэн сайн өдөр бүхнийг тархиа амраахад биш ачаалуулахад зориулаад хэвшчихвэл ажлын өдрүүдийн бүтээмжээ үгүй хийж байгаагаас өөрцгүй. Netflix-ийн шинэхэн цувралыг үзэхийн тулд биш харин дуусаагүй тайлан тооцоогоо үргэлжлүүлэхийн тулд бүтэн сайн өдөр бүр зөөврийн компьютерээ гэр лүүгээ зөөдөг бол чи нэн даруй энэ зуршлаа засахыг хичээгээрэй. Амралтын өдрөөр ажлаа үргэлжлүүлэн хийх нь биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд чинь сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хувийн амьдралд чинь хүртэл олон олон асуудлыг дагуулах болно. “Хэтэрхий завгүй, хэтэрхий их ажилтай” гэсэн шалтгаануудаа түр хойш нь тавиад хүчээр ч болтугай бүтэн өдрийг зөвхөн амрахад зориулахыг хичээ. Ажил дээр чинь гарсан олон олон асуудлын шийдлийг бүрэн амарч чадсан оюун санаа чинь илүү ухаалгаар шийдвэрлэж чадах болно. 

4. Сошиал медиагийн зах хязгааргүй хэрэглээ 

Гэр бүлээрээ хамтдаа аялал зугаалгад явсан ч, найз нөхөдтэйгээ цоо шинэ зүйлсийг турших үедээ ч, ганцаараа цагийг өнгөрүүлж байхдаа ч ялгаагүй сошиал медиа хаягийнхаа notification-ийг минут тутамд шалгадаг хүмүүсийн нэг чамайг арай ч биш гэдэгт итгэж байна л даа. Гэхдээ л амралтын өдрийнхөө үнэ цэнтэй хором мөчийг хэн нэгний гэр бүлийн амьдралын дуулиан шуугиан, салалтын мэдээ, хов живээр дүүргэх нь тийм ч ухаалаг амралтын төлөвлөгөө биш шүү. Ажлын зайлшгүй шаардлага байдаггүй л бол амралтын өдрөөр аль болох утсаа airplane mode дээр нь тавиж, гэр бүл дотны хүмүүсийнхээ амьдралд нь санаа тавин тэдэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэн амрах хэрэгтэй. Ганцхан өдөр instagram ашиглахгүй байлаа гээд чиний амьдралд ямар ч муу зүйл тохиохгүй шүү дээ.

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Барак Обама: Ажилдаа дуртай, чин сэтгэлээсээ хандвал аялал илүү сайхан болно
Зөвлөгөө

Барак Обама: Ажилдаа дуртай, чин сэтгэлээсээ хандвал аялал илүү сайхан болно

munkhzul
2023-06-08
Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/
Видео мэдээ

Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/

munkhzul
2023-05-26
Сормуусаа зөв будах 6 дүрэм
Гоо сайхан

Сормуусаа зөв будах 6 дүрэм

munkhzul
2023-05-23
“Хойд аав болгон хүчирхийлэгч биш”
Зөвлөгөө

“Хойд аав болгон хүчирхийлэгч биш”

munkhzul
2023-05-19
Айраг эхийн сүүтэй адил шим тэжээлтэй
Зөвлөгөө

Айраг эхийн сүүтэй адил шим тэжээлтэй

munkhzul
2023-05-19

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Tech is open…
Мэдээ

Tech is open…

munkhzul
2023-06-09
0

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том нэгдсэн арга хэмжээ “ICT Expo 2023” энэ сарын 09-11-ний өдрүүдэд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд...

Цааш унших
IT-ийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

IT-ийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

2023-06-09
Хятад, Монголын эрдэм шинжилгээний хурлын нээлт болов

Хятад, Монголын эрдэм шинжилгээний хурлын нээлт болов

2023-06-08
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая

Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая

2023-06-08
BTS 10 жилийн ой: Дэлхий нил ягаан өнгөөр амьсгалж байна

BTS 10 жилийн ой: Дэлхий нил ягаан өнгөөр амьсгалж байна

2023-06-08

Санал болгож байна

Та нар товчоо яаж оёдог вэ?
Зөвлөгөө

Та нар товчоо яаж оёдог вэ?

2018-12-18
Түүнийг “ганц бие эрийн зуршил”-аас нь хэрхэн салгах вэ?
Зөвлөгөө

Түүнийг “ганц бие эрийн зуршил”-аас нь хэрхэн салгах вэ?

2018-01-26
Б.Гүнзаяа:“Дэлхийн мисс” 2017 ташуур болсон сургамжтай тэмцээн боллоо
Хүмүүс

Б.Гүнзаяа:“Дэлхийн мисс” 2017 ташуур болсон сургамжтай тэмцээн боллоо

2017-09-05
“Тэд биднийг нэг л өдөр яваад өгөх зочид гэж боддог”
Урлаг

“Тэд биднийг нэг л өдөр яваад өгөх зочид гэж боддог”

2020-08-24
Амталж шарсан гахайн мах
Хоолны жор

Амталж шарсан гахайн мах

2017-08-19
Шүд цайруулах аминчхан зөвлөгөө
Зөвлөгөө

Шүд цайруулах аминчхан зөвлөгөө

2016-01-07
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In