2023-02-02 19:59
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө Гоо сайхан

Арьс арчилгаандаа “алдаа гаргасан” бүсгүйчүүдийн аминчхан зөвлөгөө

munkhzul munkhzul
2022-10-07
0 0
0

Алдаж үзсэн аниа нараас чамд зөвлөж байна. Тэднээс туршлага судалж, зөв арьс арчилгааны талаар илүү их мэдлэг хуримтлуулаарай.

Нарнаас өөрийгөө үргэлж хамгаал – 30 насны босго давав уу үгүй юу дээд доод зовхи, завьжны үрчлээтэй дотно найзалж эхэлсэн хүний зүгээс залуухан дүү нартаа зөвлөхөд толигор, гэрэлтсэн, залуухан арьсаа аль болох удаан хугацаанд хадгалахыг хүсэж байвал ердөөсөө л нарны тостой сайн гэгч нь найзлах хэрэгтэй шүү хэмээн захья. Шаргал наранд арьсаа ээн, үзэсгэлэнтэй биеийнхээ хэсгүүдийг ил гаргаж явах ямар сайхан болохыг эгч нь мэдэлгүй яахав. Гэхдээ нарны хэт ягаан туяанаас биеийнхээ арьсыг өдөр тутамдаа хамгаалж хэвшихгүй бол нэг л өглөө босоход чинь арьс чинь наснаасаа хөгшин харагдаж, гүн гүн үрчлээнүүд энд тэндгүй үүссэн байх вий. Ялангуяа яг над шиг нимгэн цайвар арьстай охид маань нарны хэт ягаан туяа болох UVA, UVB-д өртөх магадлал илүүтэй байдаг тул бүүр ч илүү нарны тосонд ач холбогдол өгөх хэрэгтэй. Ямар ч зузаан үүл нарны туяаг халхалж чаддаггүй тул бороотой, цастай, шуургатай өдөр ч нарны тос түрхэх нь тун чухал. Хорин настай залуухан чамд үрчлээтэн гундсан арьс тэртээ холын зүйл мэт сонсогдож байж магадгүй ч яг өнөөдрөөс эхлээд л нарны тосыг 365 өдөр алдалгүй түрхээд дадчихвал миний насан дээр очих үед арьс чинь чамд баярласан сэтгэлээ харамгүй илэрхийлэх болно шүү дээ. (45 настай, Э)

Ариун цэврийг сайн сахь – Хамгийн сүүлийн үеийн тренд болж байгаа өндөр үнэтэй серум, ганцхан удаа түрхээд л арьсны асуудлуудыг ор мөргүй алга болгох ид шидтэй нүүрний маскийг хэрэглэж байж л эрүүл, өнгөлөг арьстай болноо гэж бодож байвал чи минь эндүүрч байна. Эмч мэргэжилтэй эмэгтэй хүний зүгээс өдөр тутмын хамгийн энгийн дадлууд ч эмэгтэй хүний арьс, гоо сайханд томоохон нөлөөг үзүүлж байдаг гэдгийг залуу охин чамд ахин дахин захиж хэлье. Бохир гараараа нүүрэндээ хүрэхгүй байх, дэрний даавуугаа өдөр бүхэн сольдог байх, зөвхөн өөрөө хэрэглэдэг нүүр гарын алчууртай байх, нүүр будалтын багсаа тогтмол угааж цэвэрлэх, ухаалаг утсаа байнга ариутгах гээд өдөр тутмын энгийн ариун цэврийн дадлууд бидний гоо сайханд төдийгүй эрүүл мэндэд хүртэл нөлөөлж байдаг гэдгийг чи минь мэдэх үү? Бохир гараараа нүүрэндээ хүрэх үедээ л гэхэд чи зөвхөн гаран дээрх бохир бактериа нүүрнийхээ арьсанд дамжуулаад зогсохгүй үрчлээ үүсэх магадлалаа хүртэл нэмж байдаг бол дэрний даавуун дээр чинь цугларсан гуужсан арьснууд чинь хар толгойтой батга үүсэх, арьсны нүхжилт чинь улам томрох гол шалтгаан болж байдаг. Арьсан дээрх асуудлаа шийдэхийн тулд гоо сайхны салоон руу гүйхээсээ өмнө эдгээр энгийн ариун цэврийн дадлуудыг өөрийн болгохыг хичээгээрэй, охин минь. (52 настай, Г)

 

Зөв амьдралын хэв маягтай бол – Эрүүл зөв хоолны дэглэмийг баримталж, өөртөө таарсан дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хийсний шагналд гэрэлтсэн, эрүүл арьс ирдэг гэдгийг амьдралын туршлагаараа эгч нь батлах болно. Хориод насандаа тааралдсан бүхнээ ходоод руугаа хийн, архи тамхийг хэтрүүлэн хэрэглэвэл түүнийхээ төлөөсийг гуч, дөчин насандаа өөрийнхөө арьс, эрүүл мэндээрээ төлдөгийг олон олон хүний жишээн дээрээс би мэдэх тул бие махбодь чинь эрүүл саруул, арьс чинь үзэсгэлэнтэй хэвээр байгаа дээр эрүүл, зөв амьдралын хэмнэлийг өөрийн болгоорой охин минь. Залуу нас нүд ирмэхийн зуургүй хажуугаар чинь урсаад л өнгөрөх болно шүү. Хэрвээ тамхитай найзалж эхэлсэн бол яг өнөөдрөөс эхлэн хаяхыг хичээгээрэй. Тамхи бол сайхан арьстай байхаас нэг мөсөн татгалзсан хүний л хэрэглэх зүйл. Өнгөлөг, эрүүл арьстай эмэгтэй хүн, тамхи татдаг эмэгтэй хүн хоёр нэг дор орших боломжгүй юм шүү.(49 настай, Б)

 

Дотоод гоо сайхнаа хайрла – Өөрийнхөө гаднах төрхөндөө өдөр бүхэн анхаарал хандуулдаг шигээ дотор орших нэгнээ ч ялгаагүй хайрлаж байгаарай, хөөрхөн охин минь. Нас ахих тусам эмэгтэй хүн өөрийнхөө гоо үзэсгэлэнг өрөөл бусадтай харьцуулахаа болин өөрийгөө цор ганц дахин давтагдашгүй нэгэн гэдгээ ойлгож эхэлдэг юм байна. Сайхан зүйлсийн талаар бод, өөдрөг үзэлтэй хүмүүстэй уулзаж эерэг энергиэр өөрийгөө цэнэглэ. Залуу нас гэдэг чинь тэр чигтээ бэлэг шүү дээ. Чамайг бүрэн нүүр будалттай үзэсгэлэнтэй хөөрхөн царай чинь биш зүрхэнд чинь орших тэр нэгэн хүн л тодорхойлж байдаг. Зүрх сэтгэлд чинь байгаа сайхан бүхэн нүүр царайн дээр чинь хүртэл илрэн гардаг юм шүү. (46 настай, Ш)

 

Арьсныхаа онцлогийг танин мэд – Хүн бүхэн цор ганц байдагтай ижил, бидний арьс ч гэсэн өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Би л гэхэд 30 нас хүртлээ өөрийгөө хуурай арьстай хэмээн эндүүрч явсан түүхтэй. Тэр хүртлээ хэрэглэсэн бүх хуурай арьсны зориулалттай бүтээгдэхүүнүүд маань арьсыг маань чийгээр хангахаас илүүтэйгээр арьсны маань балансийг алдагдуулан улам эмзэг болгож байсныг бүүр сүүлд л би ойлгож ухаарсан юм. Дээрээс нь манай орон эрс тэс уур амьсгалтайг ч хэлэх үү, өвлийн улиралд хуурай байсан арьс маань зуны улиралд тослог холимог болж өөрчлөгдөнө. Хүний арьсны төрөл хувирч өөрчлөгддөг талаарх огтхон ч мэдлэггүй би гэдэг хүн өвөл хэрэглэж байсан тосон суурьтай бүтээгдэхүүнээ зуны улиралд солилгүй үргэлжлүүлэн хэрэглэсээр нүхжилтийн асуудалтай нүүр тулж байсан. Миний гаргасан алдааг дахин чамайг ч бас давтаасай хэмээн хүсэхгүй байна. Тийм ч учраас чи минь үнэтэй, сайн гэсэн бүтээгдэхүүн рүү хошуурахаасаа өмнө өөрийн арьсны онцлог, төрлөө мэргэжлийн гоо сайханч, гоо сайхны эмнэлэгт хандан оношлуулчихвал арьсандаа тохироогүй олон олон бүтээгдэхүүн хэрэглэж гоо сайхан, санхүүгээрээ хохирохоосоо өөрийгөө урьдчилан сэргийлж чадах болно шүү. (41 настай, А)

 

Бүү хэтрүүл – Намайг залуу байх үед одоогийнх шиг өргөн сонголттой арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнүүд тун ховор байсан цаг. Арьсаа арчлах тухайд гэвэл ихдээ л цэл хүйтэн усаар савангаар нүүрээ угааж, монголдоо үйлдвэрлэсэн нүүрний тосыг түрхээд л унтчихад болоод л байдаг байсан юм даа. Гиларуроны хүчил, С витамин, коллагентай бүтээгдэхүүнүүдийн талаар төсөөлөл ч байхгүй байлаа шүү дээ. Орчин цагт бүтээгдэхүүний сонголт олон болохын хэрээр охид маань хэтэрхий олон бүтээгдэхүүнийг нэг дор хэрэглэх нь заримдаа сайн гэхээсээ саар үр дүнг авчирч байгаа юм шиг надад харагдаад байдаг юм. Орц найрлага, үр дүн нь өөр хоорондоо харшлах бүтээгдэхүүнүүдийг нэг дор хэрэглэх, өндөр ph-тэй нүүр угаагч саванг өглөө оройд тогтмол хэрэглэх нь арьсны төрөлхийн чийгшилийг үгүй хийх, балансийг алдагдуулах ч аюултай байдаг шүү дээ. Угаалгын өрөөгөө химийн лабораторитай ижилхэн болгохоосоо урьтаж охид маань юуг хэзээ, ямар давтамжтайгаар хэрэглэх нь хамгийн үр дүнтэй талаар сайтар судлаж байгаарай гэж захья даа. (58 настай, Ж)

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Хакүхогийн отгон охины ААВДАА ЗОРИУЛСАН ҮГ
Хүмүүс

Хакүхогийн отгон охины ААВДАА ЗОРИУЛСАН ҮГ

munkhzul
2023-02-02
Амжилтын түүх: “Хогийн цэгийн хатан хаан” Тайландын мисс Анна Суеангам-Ям
Хүмүүс

Амжилтын түүх: “Хогийн цэгийн хатан хаан” Тайландын мисс Анна Суеангам-Ям

munkhzul
2023-02-02
Сун Хе Гё өөрийг нь “хөгшин” гэж хэлсэн хүмүүст хариу өгөв
Оддын амьдрал

Сун Хе Гё өөрийг нь “хөгшин” гэж хэлсэн хүмүүст хариу өгөв

munkhzul
2023-02-02
Майкл Жексоны дүрийг үеэл дүү нь бүтээнэ
Урлаг

Майкл Жексоны дүрийг үеэл дүү нь бүтээнэ

munkhzul
2023-02-02
Насанд хүрэгчдийн таван хувь нь сэтгэл гутралаар шаналж байна
Зөвлөгөө

Насанд хүрэгчдийн таван хувь нь сэтгэл гутралаар шаналж байна

munkhzul
2023-02-02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Хакүхогийн отгон охины ААВДАА ЗОРИУЛСАН ҮГ
Хүмүүс

Хакүхогийн отгон охины ААВДАА ЗОРИУЛСАН ҮГ

munkhzul
2023-02-02
0

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхогийн зодог тайлах ёслолын сэтгэл хамгийн их хөдөлгөсөн явдлын нэг нь отгон охин Маюүва аавдаа зориулан...

Цааш унших
Амжилтын түүх: “Хогийн цэгийн хатан хаан” Тайландын мисс Анна Суеангам-Ям

Амжилтын түүх: “Хогийн цэгийн хатан хаан” Тайландын мисс Анна Суеангам-Ям

2023-02-02
Сун Хе Гё өөрийг нь “хөгшин” гэж хэлсэн хүмүүст хариу өгөв

Сун Хе Гё өөрийг нь “хөгшин” гэж хэлсэн хүмүүст хариу өгөв

2023-02-02
Майкл Жексоны дүрийг үеэл дүү нь бүтээнэ

Майкл Жексоны дүрийг үеэл дүү нь бүтээнэ

2023-02-02
Насанд хүрэгчдийн таван хувь нь сэтгэл гутралаар шаналж байна

Насанд хүрэгчдийн таван хувь нь сэтгэл гутралаар шаналж байна

2023-02-02

Санал болгож байна

“Яг түүн шиг” шоуны шилдгүүд хоорондоо өрсөлдөнө

“Яг түүн шиг” шоуны шилдгүүд хоорондоо өрсөлдөнө

2019-04-17
Хүйтэн усаар нүүрээ угаавал арьс чангарна
Гоо сайхан

Хүйтэн усаар нүүрээ угаавал арьс чангарна

2015-10-05
Ханхүү Уильям эхнэрийнхээ зурганд уурсав
СКАНДАЛ

Ханхүү Уильям эхнэрийнхээ зурганд уурсав

2021-12-07
Бусдыг уучилж чаддаг хүн эрүүл байдаг
Зөвлөгөө

Бусдыг уучилж чаддаг хүн эрүүл байдаг

2015-03-20
Ахай хатны дүрд Мисс Б.Бадамцэцэг тоглож байна
Мэдээ

Ахай хатны дүрд Мисс Б.Бадамцэцэг тоглож байна

2012-04-26
XXI зууны хамгийн үзэсгэлэнтэй 15 бүсгүй

XXI зууны хамгийн үзэсгэлэнтэй 15 бүсгүй

2017-09-12
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In