Алангоо эхийн сургаал амьдралд хэрэгжсэн түүх

Бодончар мунхагийг Богд болгосон хайр сэтгэл хэмээх өмнөх нийтлэлийн үргэлжлэл.

…….. Бодончар юу ч үл дугаран ганцхан Урианхажины хэлэх аргагүй сайхан инээмсэглэлийг нь нүдэндээ харсаар чимээгүйхэн хатируулж явлаа. Тэр Урианхажинтай дахиж уулзана гэдэгтээ итгэхгүй байв. Түүний өмнө Бугухатаги ах нь баяртай нь аргагүй дэргүүлсээр. Бугу хатаги ах нь дүүгээ ах дүү нартаа очиж яваадаа баярлахгүй байгаад нь гайхаж байсан ч дүү минь тэнэг бидэнд голдоо ортой гомдсон байна. Тэгээд л ийнхүү уйтгарлаж яваа хэрэг. Удахгүй зугээр болох биздээ хэмээн бодон тайвширч явлаа. Нилээд явцгаав. Хэрвээ ах нь Бодончарыг өнгөрсөн өвлийн тэр аймаар хүнд хэцүү цаг мөчид ийн ирж авсан бол Бодончар хэмжээгүй ихээр баярлах байв. Уйлах ч байсан байж магадгүй. Гэтэл өнөөдөр ах нь хүрээд ирсэн. Түүгээр ч барахгүй ахан дүүс рүү нь аваад явж байна. Энэ бол санаанд багтамгүй сайхан хэрэг. Гэтэл Бодончарын сэтгэлд хов хоосон бөөн шарх авсан…………… Өнчирч хоцорсон хүн ийм үед ганцхан ээжийгээ л санадаг. Тэр л журмаар Бодончар ээжийгээ бодов. Хайрт Алангоо эх нь одоо амьд сэрүүн байсан бол юу гэж хэлэх байсан бол. Тэрээр эргэн тойрныг анзаарах сөгөө үгүй. Гэнэт Бодончарын нүдний өмнө хайрт ээжийнх нь тунгалаг сайхан царай ургаад гараад ирлээ. Ээжийгээ хараад Бодончар нэн сайхнаар инээмсэглэсэн боловч дараа дахиад л уйтгарлаад эхлэв. Тэгээд ийн хэллээ.

- Ээжээ хүү нь хүнд дурлачихаад зовж явна гэв.

Ээж нь инээмсэглэсээр л байв. Ээжийгээ ийн байхад Бодончар дахин

- Ээжээ хүү нь одоо яах вэ гэв

Гэтэл ээж нь гэнэтхэн Бодончарын танил болсон цээл сайхан хоолойгоороо

- Миний хүү битгий уйтгарла. Түүний оронд ээжийнхээ олон сүегэрүүдийн нэгийг нь сайн сана. Тэгээд эр зоригтой бай. Миний хүү бол жинхэнэ эр хүн болох хүн л туулан давж чадах тийм өндөр бэрхшээлийн давааг давж чадсан хүн. Ийм хүний үйлс заавал бүтдэг юм. Миний хүү бол их өндөр хувь заяатай хүү юм шүү гэж хэлээд дахин нэг сайхнаар инээмсэглээд аажмаар замхран алга болов.

Бодончар гэнэт ухаан оров. Тэд хэдийнээ сэгүүлэн хатируулж явахаа болиод зогсоцгоож байв. Учир нь Бугухатаги ах нь түүнийг ээжийгээ дуудан ганцаараа ярилцахыг нь сонссон байжээ. Тэгээд л ийн зогсоод байсаныг нь тэр мэдээгүй байв. Бугухатаги ах нь

- Чи чинь яагаад ганцаараа яриад байна гэхэд

Гэнэтийн явдал балмагдсан Бодончар

- Зүгээрээ ахаа одоо явцгаая гэв

Тэд дахин цааш үзгэлжлүүлэн сэгүүлэцгээв. Бодончар урьдийн адил чимээгүй боловч дотроо дөнгөж саяхан ээжийнхээ зүүд зэрэглээ шиг үзэгдээд өнгөрөх тэрхэн хоромдоо амжиж хэлсэн үгийн дагуу ээжийнхээ олон олон сүегэрүүдийг ээлж дараалан нэхэн санаж явлаа. Ийн явж байтал гэнэт Бодончарын толгойд ээжийнх нь хэлж байсан үлгэр гэмээр нэгэн сайхан сүегэр харван орж ирлээ. Бүр үг нэг бүрээрээ. Тиймээ ачит ээж нь ингэж хэлдэг байсан юм.

” Бас Алангоо эх таван хөвгүүддээ сүегэр (сургаал) үг өгүүлрүүн ” Та таван хөвүүн миний ганц хэвлийгээс төрөв. Та нар тугаарын таван мөс (cум) мэт ганц ганцаар болбоос тэр нэжгээд мөс мэт хэнд ч хялбар дийлэгдэнэ. Тэр цугласан мөс мэт хамт нэгэн эетэн болбоос та нар хэнд ч хялбар яахан дийлдэх та нар” МНТ 23 р зүйл

Ээж нь яг ингэж хэлж байсан билээ. Ээжийнхээ алтан сүегэрийг эргэн санамагц Бодончарын толгойд бас нэгэн ончгой гэж хэлэхэд багадхаар сайхан санаа харван орж ирлээ. Энэ бол үнэхээр сайхан санаа байв. Учиргүй ихээр баярлав. Юу юунаас илүү ээждээ баярлаж зүрх нь цээжиндээ багтаж ядан цохилход тэнгэр өөд харж “хамт нэгэн эетэн болж” хэмээн чанга дуугаар хэлснээ дараа нь “яагаад болохгүй гэж” хэмээн бас л чанга дуугар хэллээ. Түүнийг ийнхүү дахин ганцаар ярьж эхэлсэнд ах нь мөн л ихээр гайхан зогтусан эргэн харав. Ахыгаа эргэн харахад баярласан сэтгэлээ нууж чадаагүй Бодончар инээмсэглэн байж ингэж хэлэв.

-……… Ахаа ахаа. Бие тэргүүнтэй дээл захтай нь сайн хэмээв. МНТ 33 р зүйлээс

Ах нь юу ч хэлсэнгүй цааш эргэн үргэлжлүүлэн хатирч эхлэв. Бодончар ширүүхэн хатирч зэрэгцэн очоод мөн үгээ давтав. Ах нь гайхан харсан боловч юу ч дугарсангүй. Бодончар бууж өгсөнгүй мөнөөх үгээ давтав. Энэ удаа ах нь зогсон эргэн харж

- ……….Түрүүнээс хойш дахин дахин юун үг өгүүлнэ чи хэмээв.” МНТ 33 р зүйлээс

- Тэндээс Бдончар өгүүлрүүн: Тугаарын Түнхэлэг горхиноо бүхий иргэн их бага сайн муу адаг түрүү үгүй энэ сацуу буй. Хялбар иргэн буй. Бид тэднийг дагуулая хэмээв” МНТ 35 р зүйлээс.

- Тэндээс ах нь өгүүлрүүн” За тийм бол гэртээ хүрч, ах дүү нар эетэлдэж (зөвшилцөж), тэд иргэнийг дагуулая хэмээлдээд, МНТ 36 зүйл

Баярласандаа болоод бодончарын зүрх цээжээ зад татах нь халаг цохилож байв. Тэгээд муу хөгшин морио ташуурдан дөрөө жийн өндийхөд гол дайрт годил сүүлт орог шунхал эзнийхээ баярыг хуваалцах мэт ухасхийн Бугухатагийн хажуугаар шуугин гарав. Ах нь ч дөрөө жийн өндийж ухасхийв. Төд удалгүй гэртээ ирцгээж удаан хугацаанд уулзаагүй байсан нэгэн эхээс зулай зулайгаа гишгэж төрсөн ахан дүүс уулзацгаав. Түүнийг хараад ийм сайхан залуу болчихсон байна хэмээн зүүдлээч үгүй ах нар нь болон бэргэн эгчүүд ач дүү нар нь Маалиг баягуудайн хөвүүн тэргүүтэй зарц барлагууд нь бүгд хөөрөн баярлацгаав. Баяр хөөр удтал үргэлжилсэний эцэст ах нар нь дүүдээ Алангоо эхийнхээ гэрийг барьж өглөө. Одоо энэ айлд нэг л зүйл дутаж байлаа. Ах дүү нар нь бүгдээрээ ярилцаад дүүдээ эхнэр авч өгөхөөр болцгоов. Харин хаанаас хэнийг вэ? Орой тэд Бодончарын гэрт цугларч гал голомтынхоо хойморьт ханхайтал суусан Бодончар ахан дүүсээ тойруулан хараад тэдэнд өнгөрүүлсэн амьдарлаа нэг бүрчлэн ярьж өгөөд эцэст нь Урианхажины тухай ярив. Урианхажины тухай ярихдаа түүний нүд хайрын галаар гэрэлтэж байлаа. Тэгээд ээжийнхээ алтан сүегэрийг хэлж мөн өөрийнхөө санааг ч хэлээд яриагаа дуусгав. Тэр үнэхээр сайхан ярих ажээ. Яг л ээж. Тэдний ээж ийнхүү цээл сайхан хоолойгоор сэтгэл хөдөлтөл нь ярьдаг байсансан. Бодончарын яриаг сонсож дуусаад ах нар нь дор бүрээ нэгийг бодон удтал дуугүй сууж байгаад эцэст нь нэгэн шийдэлд хүрсэн нь Алангоо эхийнхээ алтан сүегэрийн дагуу бүгдээрээ цугласан мөс мэт нэгэн эетэн болоод Урианхажины овгийг дагуулаж дүүдээ Урианхажиныг авч өгөе гэсэн шийдэл байлаа. Тэд үүгээрээ өнгөрсөн намар хийсэн хүн чанаргүй муухай үйлээ бага ч гэсэн цайруулахыг хүсэж байв. Ингээд ах дүү тавуулаа зарц барлагуудынхаа хамтаар хэд хоногийн туршид сайтар бэлдэж байгаад нэгэн сайхан өглөө эртлэн Урианхажины овгийг дагуулахаар мордоцгоов. Өвөлжин чөдөрлөсөн муу хөгшин морио юүлэж өөрийнхөө унаган сүргээс хамгийн сайныг нь шилэн сонгож хэд хоногийн туршид сойн шивхнүүлэн хөнгөрүүлэж унасан Бодончарын сэтгэл ихээр хөдөлж  хөлгийг зоон дээр тугийн зэв эгцээрээ дөрөө жийн өндийж бүхний манлайд улаан тоостойгоо хуйлаж байв.

- Бодончар манлайлан довтлон явж нэгэн дунд хэрийн жирэмсэн эмийг барьж ” Чи юун хүн” хэмээн асуув. Тэр эм өгүүлрүүн ” Би жарчууд аданхан Урианхажин” хэмээв. МНТ 38 р зүйл

Урианхажин Бодончарыг хараад эгэл боловч боловч тэнгэрлэг царайндаа нэн ихээр баярласны тэмдэг болгон ув улаан уруулын цаанаас униар татсан зуны өглөөний ургаж байгаа нар шиг урамтай  сайханаар инээмсэглэж байлаа. Тэр Бодончарыг ингээд нэг хүрээд ирээсэй хэмээв хэдэн өдрийн туршид хүсэн мөрөөдөж байсан юм.

Аяа Монголжин гоонууд минь та нар ийм л үзэсгэлэнтэйсэн.

Аяа Монгол эрчүүд минь та нар ийм  л тэнгэрлэгсэн.

Аяа амьдрал чи өөрөө ийм л сайхансан.

Ийм агуу сайхан хайрууд бидний өвөг дээдсийн дунд олон олноороо байж байна. Ганцхан олж харах л хэрэгтэй. Өнгөрсөн түүхийн ээдрээ бүхнийг тайлаж нугачаа бүхнийг өнгийх аваас ганцхан хайр ч биш үй олон гайхамшигууд олон арваараа нуугдаж байгаа юм. Уншигч авхай та өнгөрсөн түүхэнд нуугдан буй энэхүү хайр мэт гайхамшигуудаас олон олоныг нээж илрүүлээрэй. Би танд амны билгийг дээдэлдэг Монгол хүний ёсоор амжилтыг хүсэн ерөөе. Тун удахгүй таны нээж илрүүлсэн тэр нэгэн гайхамшигийг уншиж суунаа гэдэгтээ би дүүрэн итгэж байна. Тэр болтол түр баяртай.

Адилбишийн Одмандах.deeoинтернет раскруткараскруткапрограмма для взлома соц сетей скачать бесплатноmacbook аксессуарыденьги в долг нижний новгород срочно деньгиfree bonus no deposit bingo keep winningssensual massage in dubaicasino oyunlar? indirLive casino william hillотдых в африкеолимпик фитнес на шипиловскойденьги в долг энгельстурци¤ туры цены 2015 майкредитная карта без годового обслуживания альфасрочно нужны деньги в долг 20000дам деньги в долг ивановопутевки на май в сочиhalloween sketchмосква дом посудытовары для дома в бакубатареи отопления в москвеhow to make a picnic benchуслуги раскрутка сайтастроительство пензаанализ страницы сайтапродвижение сайта


Алангоо эхийн сургаал амьдралд хэрэгжсэн түүх
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.