Хятадад гоо сайхны шинэ трэнд дэлгэрчээ. Тус улсын охид бүсгүйчүүд чихээ дэлдэн болгох мэс засалд ихээр орох болсон гэнэ. “Элфийн чих” хэмээн нэрлэгдээд буй уг трэнд нь царайг илүү тод, залуу, өхөөрдөм харагдуулахад тусалдаг байна.
Хүмүүсийн чих ихэвчлэн хойш чиглэсэн байдалтай байдаг. Үүнийг мэс заслын аргаар татаж элф шиг болгодог аж. Мэс засал хийлгэх хүсэлгүй ч элф шиг чихтэй байхыг хүссэн бүсгүйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн хүртэл гарчээ. Уг скоч хэлбэрийн бүтээгдэхүүн нь чихийг урагш болгож дэлдэн мэт харагдуулдаг байна.
Энэхүү трэнд дан ганц Хятад улсад бус Өмнөд Солонгос улсад ч мөн эрчимтэй дэлгэрч эхэлжээ. Элф шиг чих нь царайг илүү жижиг, хөгжилтэй, залуу харагдуулдаг ажээ.
https://news.zindaa.mn/4dwg