2023-02-02 20:07
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Улс төр

Миний краш Обуна…

munkhzul munkhzul
2022-11-10
0 0
0
Эр хүн илүү харж билүү долоож явдаг болохоор цээжин дэх эмээл хазаартай морь нь үргэлж хэн нэгэн рүү хатирч явдаг байх.
Үүнийг батлах гэсэн мэт:
“…Зөрж өнгөрсөн бүсгүй болгоныг би “крашладаг”
Зүрх сэтгэл минь минийх биш та нарынх юм шүү…” гэсэн бүстэй хүний бүх мөн чанарыг илтгэсэн сайхан мөрүүд мэндэлсэн бололтой.
2020 онд төрд нэгэн дарга “гүнж” гэнэт гарч ирсэн нь Обуна байлаа. Хөөрхөн, хөрөнгө чинээтэй, боловсролтой, төрийн өндөр албан тушаалд “no merit” гарч ирсэн гээд хүний анхаарал, атаархлыг төрүүлэх олон “нууц” түүнд байлаа. Бас “10-1” түүнийг гараас нь хөтөлж улс төрийн тайзан дээр гаргасан гэх шивэр авир ч гарав. Үүнийг дуулсан би анх удаа төрийн гурван өндөрлөгийн нэгийг хувьсгалын бус хувийн шинжтэй хардав. “8+1” ер нь төрд боловсролтой, ирээдүйтэй “охид”-ыг шийдмэг оруулж байна. Сүүлийн жишээ нэгэн “охин”-ыг тарвасанд явуулсан билээ.
Ингээд ямартай ч тэр цагаас хойш эрчүүдээс илүү эмэгтэйчүүд нь Обуна гэж орилоод орноосоо унах нь их болсон юм. Мань хашир ч (улс төрчид нэгнээ араар нь ярихдаа ингэж нэрлэдэг) “төрсөн” цагаасаа эхлэн олны “коммэнт”-оос салсангүй. Алхаа гишгээ, өмссөн зүүсэн, хэлсэн ярьсан, хийсэн үйлдсэн бүрийг нь жиргээчид жиргэж, фэйсчид постолж байлаа.
Хоёрхон жилийн дотор Харилцаа холбооны даргаас Төрийн нарийн, Дэд сайд болов. Цаашлаад сайд ч болох гэрэлт ирээдүй. Тэр багаасаа л “яаруу” нэгэн байжээ. 14-тэй дунд сургуулиа, 18-тай их сургуулиа дүүргэж.
Гэтэл “Ам алдвал барьж болдоггүй, авлига авбал хадгалж болдоггүй” гэгч боллоо. Сайд “Хатан ижий” “ул”-наасаа болж огцороод уур нь гараагүй байхад дэд сайд “гүнж” маань жилийн өмнө хэлсэн үгэндээ ороогдож өргөдлөө өглөө. Ингээд Монгол улс хэлсэн үгнээсээ болж огцорсон сайд, дэд сайдтай боллоо. Хэлсэн үгнээсээ болж сандлаасаа ховхорсон сайд, дарга өмнө нь байсан билүү? Хүний эрхийн нэг өвгөнд “гөлөг”-өөрөө өхөөрдүүлээд сууж байсан билүү.
“Үнэнийг хэлсэн сэтгүүлчид улс төрч өсөөтэй
Үнэтэй машин унасан хүнд Монголчууд атаатай” гэгчээр хойно төгссөн доод, дунд шатны болон “сороо муутай”-тайчуудын хиртсэн сар тунгалагшиж, хийссэн нойр эргэн ирэв ээ.
Хуучин юм ул (айл биш) болж Шинэ юм зул болдог жамтай.
МЭӨ эртний грект цагаан даавуу нөмөрсөн өвөө нар “Одооны залуус хэрэг алга” хэмээн толгой сэгсэрч байсан бол залуус нь “Та нар хоцрогдсон” гэж байжээ. Хөгшин залуугийн энэ зөрчил магадгүй Ангараг дээр ч үргэлжлэх биз ээ.
Соц боловсрол, сэтгэлгээ барууны боловсрол, сэтгэлгээ хоёр Цахим яаман дээр нүүр тулсан юмуу даа. Өнөөдөр Монголын улс төр, урлаг соёл, автуус унаа, эмнэлэг, сургууль, дэлгүүр хоршоо, банк, гуанз, баар сав, гудамж талбай, гэр орон гээд хаа сайгүй насны, соёлын, сэтгэлгээний зөрчилдөөн “тулалдаж” байна. Анх 60-н насны төлөөлөл “Завсрын үеийнхэн мултарч байж Монгол хөгжинө” хэмээснийг залуусын төлөөлөл өлгөж аваад “40 гарсан хүмүүс бүгд “Далан давхар”-т очсоны дараа Монголын дараагийн хөгжил яригдана”, “Ах эгч нарын лайгаар бид ийм муухай нийгэмд амьдарч байна” гэж ярьж байна. Худлаа, худлаа гэж хэлээч. Эсвэл Долгор шиг “Үнээн…” гэж өчөөч.
Яагаад ингэж хэлэх болов. Цагтаа дэлхийн боловсрол гэгдэж байсан ЗХУ-н боловсрол өнөөдөр яагаад “үзэн ядагдах” болов.
Бүх зүйл өөрийн цаг хугацаатай. Өнөөдөр муу хэлэгдэж, олны хараалыг зооглож, орчлонгийн тоосыг бужигнуулсаар яваа эрхмүүдэд ч өөрийн гэсэн оргил цаг үе байсан. Гэвч тэд өөрт оногдсон цаг хугацаандаа өөрийн хийсэн гавьяатайгаа үлдэж эс чадсан. Улаанбаатарын актлагдсан автууснууд шиг утаа, угаар гарган ард түмнээ хордуулсаар л явна. “Хүзүүгүй”, “#1”, “Женко”, “Мэнгэт”, “Миеэ”, “10%”, Дэмбээ, Лүндээ нар шиг төрийн гүнгэрваанд тортог суутлаа суусантай адил “үл мэдэгдэх” хүмүүс дунд, доод шатанд шинэ сэтгэлгээ, арга барилд чөдөр тушаа болоод сууж байна. Тойрохоо зуруулсан тэр бүсгүйн залуу насны эрч хүч, орчин үеийн мэдлэг, боловсрол, ОУ-н байгууллагад ажилласан туршлага, чадвараар нь ядарсан Монголын ядмагхан төр дутна уу гэхээс тэр дэд сайдаар дутахгүй ээ. Манай төрийн “ажума” нар гавьяаны амралтандаа “унтаж”, “ул”-андаа массаж хийлгэж, “тэтгэвэрээ” үрж суухын оронд 20-р зууны сэтгэлгээгээр 21-р зуунтай уралдах гэж төрийн ордонд Монголынхоо хөгжил шиг майжигнахаа болих хэрэгтэй байна.
Үүнийг л “гүнж” “хэлжээ”. Одоо чи, бүхнийг үгүйсгэж суудаг ажлынхаа газрын нэг ах, нэг эгчийг санав уу.
Нэгэн залуу аймгийнхаа ХАА-н мэргэжилтэн “уба” дээр очоод “Би нэг компани дээр дагалдан зөгийчин хийгээд, зөгий маллаж сурлаа. Одоо өөрөө 50 бүлтэй зөгийн аж ахуй байгуулах гэсэн юм. Дэмжээч” гэсэнд “Чи чадахгүй. Чамд 5 л байхад болно” гэсэн гэдэг. Иймэрхүү өнгө аястай хурган дарга, мэргэжилтнүүд төрийн албаны компьютэр болгоны ард “баянсэлэнгэ” эгч шиг сууж байгаа.
Өнгөрснөө гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна гэж үг байдаг. Гэвч Монголын “өнгөрсөн” өнгөрсөндөө үлдэхгүй ирээдүйгээ чангаагаад байгааг “өнөөдөр” хэлчихжээ. Цаг үе өөр болсныг, шинэ үе ирснийг, өөрсдийгөө “хоцрогдсон” гэдгийг мэдэрсэн ч хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Залуу үеэ тоож харахгүй байна. “Зайгаа тавиад өгчихвөл” хэн ч биш болно гэж айж байна. Гэвч хорвоогийн хууль хатуу. Таны цаг үе дууссан л бол та зөвшөөрөхгүй ч гэсэн шинэ давалгаа таныг эрэг дээр шидэх л болно. Түүнээс өмнө нэр төртэй халаагаа өг.
ЗХУ-н үеийн боловсрол биднийг дэлхийн талтай танилцуулсан. Одоо бид сүүлийн 30 жил үлдсэн талтай нь танилцаад явж байна. Энэ хоёр талыг эвдрэлцэж муудалцаж, хөгшин залуу, соц кап-аараа багахан шиг дуудалцаад, эвтэйхэн шиг “наалдан пад” болгох аваас бидний тархинд бат бөх, ан цавгүй, алаг дэлхий бүрэлдэн тогтож ирээдүй хойч маань эх дэлхийгээ элэг бүтнээр нь харах буй за.
Эцэст нь Обунагийн Оксфорд ч хэзээ нэгэн цагт хэн нэгний “Оксфорд”-той нүүр тулах л болно. Тэр цагт харин тэр 2021 оныг эргэн санах болтугай.
Ч.Явуухүү
https://www.sonin.mn/news/peconomy/133866
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Хакүхогийн отгон охины ААВДАА ЗОРИУЛСАН ҮГ
Хүмүүс

Хакүхогийн отгон охины ААВДАА ЗОРИУЛСАН ҮГ

munkhzul
2023-02-02
Амжилтын түүх: “Хогийн цэгийн хатан хаан” Тайландын мисс Анна Суеангам-Ям
Хүмүүс

Амжилтын түүх: “Хогийн цэгийн хатан хаан” Тайландын мисс Анна Суеангам-Ям

munkhzul
2023-02-02
Сун Хе Гё өөрийг нь “хөгшин” гэж хэлсэн хүмүүст хариу өгөв
Оддын амьдрал

Сун Хе Гё өөрийг нь “хөгшин” гэж хэлсэн хүмүүст хариу өгөв

munkhzul
2023-02-02
Майкл Жексоны дүрийг үеэл дүү нь бүтээнэ
Урлаг

Майкл Жексоны дүрийг үеэл дүү нь бүтээнэ

munkhzul
2023-02-02
Уран гулгалтын дэлхийн шилдгүүд
Спорт

Уран гулгалтын дэлхийн шилдгүүд

munkhzul
2023-02-02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Хакүхогийн отгон охины ААВДАА ЗОРИУЛСАН ҮГ
Хүмүүс

Хакүхогийн отгон охины ААВДАА ЗОРИУЛСАН ҮГ

munkhzul
2023-02-02
0

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхогийн зодог тайлах ёслолын сэтгэл хамгийн их хөдөлгөсөн явдлын нэг нь отгон охин Маюүва аавдаа зориулан...

Цааш унших
Амжилтын түүх: “Хогийн цэгийн хатан хаан” Тайландын мисс Анна Суеангам-Ям

Амжилтын түүх: “Хогийн цэгийн хатан хаан” Тайландын мисс Анна Суеангам-Ям

2023-02-02
Сун Хе Гё өөрийг нь “хөгшин” гэж хэлсэн хүмүүст хариу өгөв

Сун Хе Гё өөрийг нь “хөгшин” гэж хэлсэн хүмүүст хариу өгөв

2023-02-02
Майкл Жексоны дүрийг үеэл дүү нь бүтээнэ

Майкл Жексоны дүрийг үеэл дүү нь бүтээнэ

2023-02-02
Насанд хүрэгчдийн таван хувь нь сэтгэл гутралаар шаналж байна

Насанд хүрэгчдийн таван хувь нь сэтгэл гутралаар шаналж байна

2023-02-02

Санал болгож байна

Зүүдэнд ч оромгүй явдал
Сонин хачин

Зүүдэнд ч оромгүй явдал

2013-11-13
Удахгүй гарах IPhone 14-ийн талаарх баримтууд
Tехнологи

Удахгүй гарах IPhone 14-ийн талаарх баримтууд

2022-08-08
Эмэгтэй хүн удаан хугацаагаар сексийн амьдарлаас хөндийрвөл “галзуурдаг”
Зөвлөгөө

Эмэгтэй хүн удаан хугацаагаар сексийн амьдарлаас хөндийрвөл “галзуурдаг”

2014-11-05
Хадмындаа амьдрах хэцүү биш үү.
Зөвлөгөө

Хадмындаа амьдрах хэцүү биш үү.

2013-01-25
Анжелина Жоли: Би хэзээ ч хайраа олохгүй гэж боддог байлаа
Хүмүүс

Анжелина Жоли: Би хэзээ ч хайраа олохгүй гэж боддог байлаа

2014-05-10
Загвар өмсөгч, жүжигчин Б.Бадамцэцэгийн сүүлийн үеийн шинэ зурагнаас
Гоо сайхан

ОО энгэсэг цөөн бөгөөд чанартай байвал зүгээр

2014-04-23
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In