2023-06-02 12:38
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Ярилцлага Спорт

М.Анхцэцэг: Тамирчны амжилт өөрийгөө ялахаас эхэлдэг

munkhzul munkhzul
2022-11-10
0 0
0
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа хүндийн өргөлтийн ОУХМ, дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Анхцэцэгийг урилаа. Тэрбээр хамгийн сүүлд ААШТ-ий 87 кг-ын жинд алтан медаль хүртсэн юм.
-Азид та хоёр дахь удаагаа аваргаллаа. Энэ удаад түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Миний хувьд энэ жил бэлтгэл сайн байлаа. Азийн хошой аварга болсондоо үнэхээр баяртай байна. Гэхдээ тамирчны амжилт гэдэг ганцхан хүний хөдөлмөр биш. Бидний ард дэмжиж тусалдаг олон байгууллага, хувь хүн, дасгалжуулагчид бий. Эдгээр хүмүүсийн хүчээр юунд ч санаа зоволтгүй бэлтгэлээ хийснээр амжилт ирдэг. Мөн спортод ялангуяа хүндийн өргөлтөд бэртэл авах эрсдэл өндөр. Энэ бүхнээс хамгаалж, эмчилдэг эмч нартаа талархлаа. Тамирчин хүний хамгийн бахархмаар, сэтгэл огшоосон үе нь медалийн тавцанд зогсоод, төрийн дууллаа эгшиглүүлэх шүү дээ. Тиймээс тэр мөч үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Олон хүний итгэлийг алдалгүй, амжилт үзүүлж чадлаа.
-Алтан медалийн төлөө өргөхөөр гарах мөчид Ц.Хосбаяр багш зөвлөгөө хэлэх шиг болсон. Багш тань ихэвчлэн юу гэж захидаг вэ? 
сонин mn
-Манай дасгалжуулагчийн хувьд урмын үг их хэлдэг. Багшийн хэлсэн тэдгээр үгс илүү хичээх шалтгаан болсон. Харин мэргэжлийн хувьд техникийн элементүүдийг тусгайлан зөвлөж байлаа. Тухайлбал, гар болон хөл дээрээ илүү хурдтай ажиллахыг сануулсан. Энэ зөвлөгөө нь ч үр дүнгээ өгч, алтан медаль атгаж чадлаа.
-Хүндийг өргөлтийн спортыг сэтгэлзүйн тулаан гэж онцолмоор байна.  Нэг ёсондоо өөрийгөө ялан дийлэх гэж ойлгож болох уу?
-Мэдээж энэ спортод сэтгэл зүй хамгийн чухал. Өмнө нь би олимпод орохдоо хэрэглээний сэтгэл зүйн хичээлүүд заалгаж байсан.
Миний хувьд 15 жил хүндийг өргөлтөөр хичээллэж байна. Энэ туршлагаа хичээлтэйгээ холбоод ашиглахад амжилтад сайнаар нөлөөлж, ахиц гарсан.
Мөн олон улсын туршлагыг харахад спортын сэтгэл зүй гэдэг бие даасан шинжлэх ухаан болтлоо хөгжсөн байна. Тэгэхээр тэмцээний үед өөрийгөө ялан дийлж, амжилт үзүүлэхийн тулд сэтгэл зүйгээ тултал нь бэлдэх шаардлага тулгардаг. Хүн нэг зүйлээ удаан хийхээр залхаж, шантардаг талтай. Гэхдээ хялбар спорт гэж байхгүй. Тиймээс тухайн орчин нөхцөлөөс шалтгаалж, сэтгэл зүйгээ үргэлж хурцалж, аль болох тайван байхыг хичээдэг.
-Хүндийг өргөлт нэг хүний л спорт юм шиг харагддаг. Гэхдээ таны ард бүхэл бүтэн баг ажилладаг юм билээ?
-Хүндийн өргөлт нь харагдаж байгаа шигээ ганцаарчилсан биш, багийн спорт. Нэг тамирчны ард багшаас гадна баг, хамт олон гэж  бий. Спортын амжилт тэр дундаа хүндийн өргөлт нь өөрөө өөрийгөө ялахаас эхэлдэг гэж би боддог. Үүнд хүрэхийн тулд надаас гадна ард минь олон хүн ажиллаж байгаа.
-Энэ спортоор хичээллэж буй  дүү нартаа та юу гэж зөвлөх вэ?
-Хүсэл мөрөөдлөө хэзээ ч бүү орхиорой. Тууштай, хөдөлмөрч зан амжилт дагуулдаг. Мөн хувь хүний хувьд шударга занг эрхэмлэж, өөртөө үнэнч байхыг зөвлөмөөр байна.
-Удахгүй ДАШТ болно. Дэлхийн хошой аварга болох хүч, нөөц танд хангалттай бий дээ?
-Энэ жилийн хамгийн том зорилго одоогоор ДАШТ байна. Энэ жилийн хувьд ямар тамирчид ирэхийг судлах боломжгүй. Учир нь олимпын өмнөх жил учир орон орны тамирчид их солигддог талтай. Тиймээс бэлтгэлээ илүү хийж, монголчуудаа дахин баярлуулахын төлөө хичээх болно.
Б.НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн АШТ-д Халимаг бүсгүй түрүүлжээ
Спорт

Олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн АШТ-д Халимаг бүсгүй түрүүлжээ

munkhzul
2023-05-29
Д.Чойжамц: Х Богд бол бурханы шашны ертөнцөд агуу үйл бүтээх гэгээнтэн юм
Хүмүүс

Д.Чойжамц: Х Богд бол бурханы шашны ертөнцөд агуу үйл бүтээх гэгээнтэн юм

nomun
2023-05-25
Ө.Уянга: Сайд маань “Эсэргүүцлийн цуглааныг зөвхөн уянгаагаар төсөөлж байна” гэсэн
СКАНДАЛ

Ө.Уянга: Сайд маань “Эсэргүүцлийн цуглааныг зөвхөн уянгаагаар төсөөлж байна” гэсэн

nomun
2023-05-23
Б.Баяржавхлан: Анх удаа тайзан дээр эмэгтэй хүний дүрд хувирч гарлаа
Урлаг

Б.Баяржавхлан: Анх удаа тайзан дээр эмэгтэй хүний дүрд хувирч гарлаа

munkhzul
2023-05-08
“Expert podcast” | Агаарын орон зайг Үндсэн хуулиар хамгаалах шаардлага ба төрийн “устсан” санах ой
Видео мэдээ

“Expert podcast” | Агаарын орон зайг Үндсэн хуулиар хамгаалах шаардлага ба төрийн “устсан” санах ой

munkhzul
2023-05-03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Д.Ундраа: Охин хүүхдийнхээ дэргэд бусадтай архидан согтуурах нь амь нас, эрүүл мэндэд нь заналхийлсэн үйлдэл
Мэдээ

Д.Ундраа: Охин хүүхдийнхээ дэргэд бусадтай архидан согтуурах нь амь нас, эрүүл мэндэд нь заналхийлсэн үйлдэл

munkhzul
2023-06-02
0

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын ИНЗ-ын гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн...

Цааш унших
”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

2023-05-31
Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

2023-05-31
Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын шилдгээр Lim Young Woong тодорч, BTS хамтлаг удаалжээ

Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын шилдгээр Lim Young Woong тодорч, BTS хамтлаг удаалжээ

2023-05-31
ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

2023-05-31

Санал болгож байна

Бүсгүй танд л гэж зөвлөхөд
Зөвлөгөө

Бүсгүй танд л гэж зөвлөхөд

2014-05-19
Мэдээ

20+ Finest Live Chat Room Apps To Make Pals Online In 2022!

2022-07-26
Женнифер Лоуренс сүйн бөгжөө гайхуулав
Оддын амьдрал

Женнифер Лоуренс сүйн бөгжөө гайхуулав

2016-12-03
Алимтай кекс
Хоолны жор

Алимтай кекс

2013-08-20
2020 оны хавар, зуны шилдэг сонголтууд
Загвар

2020 оны хавар, зуны шилдэг сонголтууд

2020-04-14
Оддын амьдрал

Т.Баясгалан:Бидэн хоёрын Нандин заяа

2012-04-28
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In