Энэ жил ердөө ганцхан хүн л мэргэжлийн сумогийн шалгалт өгөх эрхээ өглөө хэмээн Оросын Вести.ру сайт мэдээлжээ. Энэ бол 1958 оноос хойших үнэмлэхүй доод үзүүлэлт гэнэ. Өөрөөр хэлбэл япончууд сумо сонирхох нь багасчээ хэмээн Оросын хэвлэлүүд дүгнэж байгаа аж.
Яг нэг жилийн өмнө сумогийн мэргэжлийн шалгалт өгөхөөр 55 хүн өргөдөл өгч байсан юм байна. Уг нь энэ шалгалт энэ долоо хоногт болох агаад үүний дүнг намрын ээлжит барилдааны үеэр буюу 11 дүгээр сарын 11-нд зарладаг уламжлалттай. Харин энэхүү шинэ үзэгдлийн тухай сумогийн өндөр цолыг шинээр хүртсэн Монгол хаанчлал тогтоогчдын нэг Харумафүжи “одоо үеийн бүх тамирчид сумогийн ертөнцөд нуугдаж байгаа хүнд хүчрийг туулах бэлтгэл алга” хэмээн мэдэгджээ.
Мөн тэрбээр “Сумо бол маш хатуу харгис спорт. Мөн энэхүү эгэл биш, хэтэрхий хатуу гэмээр сорилтыг давж гарахад хүн бүр бэлэн биш байх. Гэхдээ ийм хатуу ширүүн хөдөлмөрөөр олсон ялалт амттай байдаг” гэсэн хэмээн ИТАР-ТАСС дамжууллаа.