Цаг уур орчны шинжилгээний газрын цаг уурч Ч.Сарантуяагаас өвлийн улирлын цаг агаарын талаархи мэдээллийг тодрууллаа.
-Аравдугаар сар шувтарч байгаа гэхэд цаг агаар тогтуун дулаахан байна. Ирэх сарын цаг агаарын төлөв ямар байх бол?
-АрваннэгдVгээр сар өмнөх жилVVдийн хоногийн дундаж температурын хэмжээнд байна. Харин ч Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Өмнөговь аймгийн өмнөд хэсгээр дундаж хэмээсээ 1.5 хэм дулаахан байх төлөвтэй. Хур тунадасны хэмжээ ч харьцангуй гайгVй. Дундаж хэмээс дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар цас бага зэрэг орохоор төлөвтэй. Харин төв, зVVн аймгийн уулархаг газруудаар цас ахиухан орно.
-Энэ өвлийн хувьд цас хур тунадасны хэмжээ ямар байх төлөв харагдаж байна вэ?
-Арванхоёрдугаар сард төв аймаг, зVVн зVгийн нутгийн хойд хэсгээр, Дундговь, Дорноговь, Алтайн өвөр говь, Говь гурван сайхны нуруугаар их хэмжээний цас орох төлөвтэй байгаа. НэгдVгээр сард ч төв болон говийн аймгийн баруун хэсгээр, баруун аймгийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас их хэмжээний цас орно. VVнээс шалтгаалан төв болон зVVн зVгийн нутгаар хэвийн хэмжээнээс 1,5-2 хэмээр хVйтэн байх болно.
-Их л хахир өвөл болох нь гээд малчид хаширлаж малаа нядлаад байгаа гэх юм?
-Олон жилийн дунджаас ахиухан цастай, хVйтэн байхаар гарсан. Мэдээж, их хэмжээний цас орох болохоор өвлийн дунд саруудад өвөлжилт хVндэрч болзошгVй. Гэхдээ цас хэр хэмжээтэй орохыг урьдчилан хэлэх боломжгVй. Отор нVVдлээ эртнээс төлөвлөж, өвс тэжээлээ бэлдэх, өвөлжилтөд сайн бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ хVмVVсийн хэлээд байгаа шиг 70, 80 хэм хVрч хVйтрэхгVй шVV. СVVлийн гурван жил өвөлдөө их хVйтэн болж цас ахиу орсон. Энэ өвөл ч олон жилийн дунджаас хVйтрэх тул малчид бэлтгэлээ бVрэн базааж, анхаарах хэрэгтэй.
-Ер нь, цаг агаарын прогнозыг улирал, сараар нь хэрхэн танддаг вэ?
-АрваннэгдVгээр сарын төлвийг аравдугаар сарын 25-26-ны Vеэр тодорхой гаргана л даа. БVр айхтар цочир хVйтрэх, хVчтэй шороон болон цасан шуурга, аадар, Vер зэрэг аюул бол тав хоногоос л эхэлж мэдэгдэнэ дээ.
АРДЧИЛАЛ