Хэрвээ та Монгол шиг өргөн уудам газар нутагтай улсад төрсөн бол эх орныхоо өнцөг булан бүрд очий гэвэл ихээхэн хугацаа зарцуулах байх. Тэгвэл өнөөдрийн танилцуулах жижиг газар нутагтай улсад байсан бол эх оронтойгоо танилцахад ердөө л нэг хоног л болох байх. Ингээд харцгаая.
1. Ватикан
Ватикан нь хот улс буюу ердөөл Ром хотын нэг дүүрэгт л багтдаг. Газар нутгийн хэмжээ нь 44 гектар аж. 1929 онд Ромын Папын улс болсон. Ватикан нь маш олон гайхалтай барилгуудтай ба энэ хотын оршин суугч нь 800 хүн байдаг бол хэдэн мянган италчууд энэд ажилладаг ажээ.
2. Монако
Хоёр дах жижиг улс маань Монако. Сүүлийн хорин жилд эрчимтэй хөгжсөн энэ баян улсын газар нутгийн хэмжээ 2.02 кв. километр юм байна. Улсын нийт хүн амын тоо нь 30 мянган хүн аж. Аялал жуучлал энэ улсын гол салбар юм.
3. Науру
Науру бол Номхон далайд оршдог улс. Газар нутгийн хэмжээ 21.3 кв. километр. Бүгд Найрамдах Науру улс нь дэлхий дээрх хамгийн жижиг арал улс. Тэд нар тусгаар тогтнолоо 1968 онд зарласан ба нийт 3 мянган хүн амтай. Уг арал дээр өдөртөө 9 мянган хүн ирдэг гэнэ.
4. Тувалу
Тувалу улс мөн адил Номхон далайд орших ба 26 кв. километр газар нутагтай. Хэд хэдэн арлаас бүрдэнэ. Энэ улс Английн харъянаас 1978 онд гарсан ба 10.5 мянган хүн амтай аж.
5. Сан-Марино
Сан-Марино бол 61 кв. километр газар нутагтай хамгийн жижиг Европын холбооны улс аж. Энэ улс хамгийн эртний улсуудын нэг гэнэ. Учир нь 301 оны 9-р сарын 3-нд байгуулагдсан гэж үздэг аж.
6. Лихтенштейн
Энэ гайхалтай улс нь 160.4 кв. километр газар нутагтай. Лихтенштейн нь Швейцар болон Австри улстай хиллэдэг баян улс юм байна.
7. Маршаллын арал
Энэ улс Номхон далайд орших ба нэг том аралаас бүрдэнэ. Газар нутгийн хэмжээ нь 181 кв. километр агаад 62 мянган хүн амтай. 1986 онд энэ улс АНУ-аас салж тусгаар тогтносон юм байна.
8. Сейшелийн арал
Сейшелийн арал нь 455 кв километр газар нутагтай, 84 мянган хүн амтай. Мадагаскар аралаас зүүн зүгт орших Энэтхэгийн далайд байрласан 115 бүлэг арлаас бүрдэх энэ улс нь 1976 онд тусгаар тогтнолоо зарлажээ.
9. Мальдивы
Мальдивын Бүгд Найрамдах улс нь Энэтхэгийн далайд байх ба Азийн хамгийн жижиг газар нутагтай улс юм байна. Газар нутгийн хэмжээ нь 298 кв. км аж. 396 мянган хүн амтай.
10. Сент-Китс ба Невисын холбооны улс
Энэ улс Баруун Энэтхэг болон Өмнөд Америкийн хооронд оршдог Атлантын далайд байрладаг аж. Газар нутгийн хэмжээ нь 261 кв. км. Энэ арал нь анх Европчууд суурингаа байгуулсан арал юм байна.
ЦАГ ТӨР