2023-03-22 01:35
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Ярилцлага Улс төр

​С.Одонтуяа: Орон сууцтай болж чадахгүй байгаагаас гэр бүлүүд салж байна

munkhzul munkhzul
2022-11-22
0 0
0

Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай ярилцлаа.

-Хууль зүй дотоод хэргийн яамныхан Гэр бүлийн тухай хуулийг боловсруулж дууссан байна. Өмнө нь явж байсан хуультай нэгтгэсэн гэсэн үг үү. Ер нь Гэр бүлийн хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой вэ?

-Анх 2012-2016 онд ХНХ-ын яамнаас өргөн бариад Д.Хаянхярваа гишүүн ахлаад хоёр жил явсан. Дараа нь би ахлаад явж байсан ч баталж чадаагүй, сонгууль болсон. Саяхан бас нэг өргөн бариад буцаагдсан. Одоо орж ирэх хуульд нэлээд найдаж байна. Өмнөх төсөлд гэр бүлийг төрөөс дэмжинэ гээд нэг ерөнхий заалт байсан. Яг яаж дэмжих гэж байгаагаа тодорхой бичээгүй байсан. Бусад орны хуульд нэгд нэггүй биччихсэн байдаг. Тухайлбал, дөрвөн хүүхэдтэй гэр бүлд байрны урьдчилгаа өгнө ч гэдэг юм уу бүгдийг нь хуульдаа тодорхой биччихсэн байдаг. Хуульдаа л оруулахгүй бол тухайн үед ажиллаж байгаа хүмүүсийн үзэмжээр шийдэгдэх гээд байна. Өмнөх хууль дээр мөн хамтран амьдрагчдын тал дээр маргаантай байсан. Нэг хэсэг нь хамтран амьдрагчийн асуудлыг хуульд оруулж энийг өөгшүүлж болохгүй, бүртгүүлээд гэр бүл болох ёстой гэж үзэж байсан. Харин нөгөө хэсэг нь хамтран амьдрагчийн заалт байх ёстой. Орчин үед хүмүүс гэрлэлтээ батлуулахгүй хамтран амьдарч байна. Хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс маш их маргаантай асуудал гардаг гэсэн байр суурьтай байсан. Мөн хамгийн чухал зүйл нь хүүхдийн тэтгэмжийн асуудал байсан. Гэр бүл саллаа гэхэд ерөөсөө тэтгэмжээ авч чаддаггүй. 10-20 хувь нь л тэтгэмжээ авдаг юм билээ.

-Гэр бүлийг төрөөс дэмжих ёстой гэж байна. Ямар дэмжлэг үзүүлэх ёстой юм бэ?

-Хамгийн харамсалтай нь манай улсад гэр бүл салж байгаа шалтгааны судалгааг харахад ерөөсөө л орон байрны л асуудал байдаг. Салсан хүмүүсийн дийлэнх нь 10-аас дээш жил амьдарсан, хоёроос дээш хүүхэдтэй хүмүүс байна. Энэ бол маш харамсалтай. Амьдрал нь нэлээд тогтоод ирж байгаа хүмүүс өөрсдийн гэсэн байр сууцтай болж чадахгүй байгаагаас салж байна. Аав, ээжтэйгээ цуг амьдардаг тэрнээсээ ахуйн хэрүүл маргаан үүсдэг. Тиймээс Монголын гэр бүлийг төрөөс дэмжье, салгахгүй, саринуулахгүй байя гэвэл орон сууцны асуудал дээр маш сайн анхаарч өгөх хэрэгтэй.

-Хамтран амьдрагчийн асуудлыг хуульчилж өгөх ёстой юу?

-Энэ хууль орчин үетэйгээ хөл нийлүүлж, амьдралд нийцэх ёстой. Шүүх дээр гарч байгаа маргаанууд Гэр бүлийн тухай хуульд зохицуулах заалт байхгүй байгаатай холбоотой. Одоо хуулийн төсөл өргөн барьсны дараа хэлэлцүүлэг хийж, заалт бүрээр нь ярих ёстой. Би хувьдаа хамгийн гол нь Гэр бүлийн тухай хуульд гэр бүлийг төрөөс дэмжих тодорхой заалт оруулах ёстой гэсэн байр суурьтай байдаг.

-Гэр бүлээс гадуурх харилцаа маш их байна. Тиймээс Гэр бүлийн тухай хуулиар хариуцлагыг нэмэгдүүлэх, хуулийг чангалах хэрэгтэй гэсэн байр  суурь сүүлийн үед их гарах болсон. Өмнөх хууль дээр энэ асуудлыг зохицуулах заалт байсан уу?

-Тухайн үед энэ асуудлыг яриагүй. Яагаад гэхээр хувь хүмүүсийн асуудлыг хуульчлах нь буруу гэж үзэж байсан. Хамгийн чухал нь хүмүүс гэр бүл болохдоо том хариуцлагыг ухамсарлах ёстой. Намайг гэр бүл болоход хуримын ордонд нэлээд хэдэн удаа хичээлд суулгаж байсан. Одоо ямар болсныг мэдэхгүй байна. Ер нь залуусыг гэр бүл болохоос нь өмнө ухамсарлуулдаг, үүрэг хариуцлагыг нь мэдүүлдэг байх нь чухал.

-Ярилцсанд баярлалаа.

http://itoim.mn/article/QTNmM/35677

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Б.Замилан: “Амьдралын урт замд” кино эхнээсээ дуустал хайр шингэсэн бүтээл болсон
Урлаг

Б.Замилан: “Амьдралын урт замд” кино эхнээсээ дуустал хайр шингэсэн бүтээл болсон

munkhzul
2023-03-08
Б.Гүнзаяа: Монгол загвар өмсөгчид өөрсдийн харизмтай
Урлаг

Б.Гүнзаяа: Монгол загвар өмсөгчид өөрсдийн харизмтай

munkhzul
2023-03-03
С.Сумьяабазар: “Beauty expo 2023” үзэсгэлэн нь үйлдвэрлэгч, худалдаалагчдыг хэрэглэгчидтэй шууд холбож, мэдээллийг мэргэжлийн хүмүүсээс авах боломжийг олгодог
Бизнес

С.Сумьяабазар: “Beauty expo 2023” үзэсгэлэн нь үйлдвэрлэгч, худалдаалагчдыг хэрэглэгчидтэй шууд холбож, мэдээллийг мэргэжлийн хүмүүсээс авах боломжийг олгодог

munkhzul
2023-03-01
Дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ “Улс төрд зүтгэх явцад цахим дарамтад өртдөг” байсан тухайгаа гаднын хэвлэлд ярьжээ
Улс төр

Дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ “Улс төрд зүтгэх явцад цахим дарамтад өртдөг” байсан тухайгаа гаднын хэвлэлд ярьжээ

munkhzul
2023-02-28
Х.Булгантуяа МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүн боллоо
Улс төр

Х.Булгантуяа МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүн боллоо

munkhzul
2023-01-31

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Мисс М.Дашбалжидын гоо үзэсгэлэнг 10000$-оор чимжээ
Загвар

Мисс М.Дашбалжидын гоо үзэсгэлэнг 10000$-оор чимжээ

khulan
2023-03-21
0

Монгол мисс бүсгүй Дубайд дэлхийн дизайнеруудыг хуйлруулж байна. М.Дашбалжид тэмцээний одтой чадварлаг модель. Өнгөрсөн 11 дүгээр сард “Middle east fashion...

Цааш унших
Жэнни Calvin Klein-тэй хамтарсан зургуудаа дэлгэв

Жэнни Calvin Klein-тэй хамтарсан зургуудаа дэлгэв

2023-03-21
Хён Бин, Еэ Жин нарын талаар худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Хён Бин, Еэ Жин нарын талаар худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

2023-03-21
JKhulan брэнд хавар, зуны шинэ коллекцоо танилцууллаа

JKhulan брэнд хавар, зуны шинэ коллекцоо танилцууллаа

2023-03-21
Харвардын сэтгэл зүйчдээс эцэг эхчүүдэд өгч буй 7 зөвлөгөө

Харвардын сэтгэл зүйчдээс эцэг эхчүүдэд өгч буй 7 зөвлөгөө

2023-03-21

Санал болгож байна

Эма Адамс охиндоо багшилдаг
Хүмүүс

Эма Адамс охиндоо багшилдаг

2016-11-09
Мэдээ

Instagram Lots Of Likes No Followers Ig-Up.com

2016-06-07
Ц.Цогзолмаа: Монгол шиг бэр, хүргэнтэйгээ хамт амьдардаг элэгсэг гэр бүл дэлхийн хаана ч байхгүй
Хүмүүс

Ц.Цогзолмаа: Монгол шиг бэр, хүргэнтэйгээ хамт амьдардаг элэгсэг гэр бүл дэлхийн хаана ч байхгүй

2014-05-16
Амаржсаны дараа анхаарах зүйлс
Зөвлөгөө

Амаржсаны дараа анхаарах зүйлс

2014-06-24
Хамгийн гол нь эхнэртэйгээ хамт амьдрах хэцүү байна
Сэтгэлээ нээе

Хамгийн гол нь эхнэртэйгээ хамт амьдрах хэцүү байна

2016-10-17
Хүүхдэд хавдар үүсгэж болзошгүй зүйлс

Хүүхдэд хавдар үүсгэж болзошгүй зүйлс

2018-09-21
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In