Чихэр идэх дуртай охидуудад чихэрээ хатаасан жимсээр орлуулж болох нээ. Хүнсний хэрэглээндээ байнга хатаасан жимснүүдийг түлхүү хэрэглэж заншвал та биеийнхээ жинд огт санаа зовохгүй болно.
Хатаасан жимснүүд эрүүл мэндэд маш тустай. Байгалийн гаралтай болохоор найрлаганд нь хортой, хуурамч нэмэлт бүтээгдэхүүн байдаггүй. Хатаасан жимснүүд микроэлементүүдийн гол элемент кальций үс, хумсыг бэхжүүлж арьсыг толигор болгоно, магний цусны даралтыг хянана, калий зүрх судасны системийн хэвийн ажиллагааг хангана, натрий болон төмөр цусан дахь гемоглобини хэмжээг эрэмбэлж, бие махбодийг агаараа хангаж өгдөг, пектин ходоодны ажиллагааг сайжруулдаг.
Хатаасан жимсийг жилийн аль ч улиаралд олж идэх боломжтойгоос гадна амархан мууддаггүй. Өдөр тутмынхаа хүсний хэрэглээнд 100 грамм хатаасан жимс хэрэглэж байвал ходоодонд сайн гэнэ шүү. Харин та хатаасан жимсэнд хэр дуртай вэ?
busgui.net