2023-06-01 07:54
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Мэдээ

С.Төмөр: Тарга хүч сайтай тэмээ 2-3 жилийн ган гачгийг давах чадвартай

munkhzul munkhzul
2022-11-25
0 0
0

Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Солонго аяллыг энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм байна. Солонго аяллаар дамжуулан Өвөр Монголын малчдын аж амьдрал, мал маллах арга ухаан, төр засгийн бодлого шийдвэр зэргийг Монголын уншигчдад хүргэх зорилготой энэхүү аяллыг зохион байгуулдаг ажээ. Ингээд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотын Урадын хойд хошууны Цог-Өндөр суурины Цагаан-Овоо багийн тэмээчин С.Төмөр гэргий Ч.Үүрийнтуяа нартай холбогдож хэдэн хором ярилцах боломж сэтгүүлч надад олдсон юм.

– Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Юун түрүүн тантай танилцъя?

Сайн, сайн байна уу? Намайг С.Төмөр гэдэг. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотын Урадын хойд хошууны Цог-Өндөр суурины Цагаан-Овоо багийн малчин. Ам бүл хоёр, 60 гаруй тэмээтэй малчин айл байна.

– Ашиг тус ихтэй мал гэж ярьдаг. Ашиг тусыг нь хэрхэн хүртэж байна вэ?

Тэмээ маллахын ашиг тус их бий. Сүү цагаан идээ боловсруулахаас эхлээд ашиг тусыг нь хүртэж байгаа зүйл их байгаа. Тэмээ гэдэг мал бие бялдар томтой, хоол тэжээлээ нэг идээд хоёроос гурван өдрөө даадаг. Тарга хүчээ сайн авчихвал хоёр, гурван жилийн ган гачгийг даван туулах чадвартай бод малын нэг.

– Тэмээ дагнан маллаж байна уу? Таны ард эмээл бас олон шагнал урамшуулал харагдаж байна. Энэ талаар сонирхвол?

Би адуунд бас их хайртай хүн. Хоёр азарга адуу бий. Мал дагасны хүчээр олон олон олон шагнал урамшууллыг төр засгаас хүртээсэн байдаг. Онцлоод хэлэхэд “Шинэ мал аж ахуйн орны бүтээн байгуулалтын үлгэр жишээ өрх” шагналыг 2015 онд хүртэж байсан бол гэргий маань 2019 онд “Ажилч хөдөлмөрч бэр” шагналыг хүртэж байлаа. Энэ оны есдүгээр сард “Урад нутгийн хашир адуучин” шагналыг би өөрөө хүртээд их баяртай байгаа.

– Тэмээнийхээ махыг хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна зах зээлд гаргаж байна уу?

Тэмээгээ ихэнхдээ амьдаар нь зардаг. Махалж зарах үе ч бий. Нэг тэмээг 10 мянган юаниар зардаг бол махалж зарахад 500 гр мах 32 юань байдаг. Өнгөрсөн жил 20 тэмээ зарсан. Манай нутаг бэлчээрийн даац багатай. Бод мал, бог мал маллахдаа бэлчээр нутагтаа тохируулан маллах ёстой байдаг.

– Хэчнээн төрлийн идээ боловсруулж байна вэ? Ашиг орлогоо хуваалцаж болох уу?

Өдөрт 10 литр ингэний хоормог исгэдэг. Хаврын улиралд ингэний сүүний гарц нь бага байдаг. Зун, намарт л өдөртөө 10 литр ингэний хоормог исгэдэг. Хоормог, ааруул, шар тос, өрөм, аарц голлон боловсруулдаг. 500 гр  ингэний хоормог 35 юанийн үнэ ханштай байна. Хүмүүс ихэнхдээ хоормог худалдаж авдаг. Ааруул аарц, өрөм тосыг захиалгаар гаргадаг. Боловсруулсан цагаан идээгээрээ сард 10 мянган юанийн орлого олж байна. Амьдрал ахуйд орлого боломжийн сайхан хүрэлцэж байгаа. Байр, машинтай боллоо. Энэ бүхэн тэмээ малласны ашиг тус, малын буян юм даа.

– Танай багт нийт хэчнээн малчин өрх байна? Орон нутгаас малчдаа хэрхэн дэмжин ажилладаг вэ?

Манай баг 100 өрхтэй.  60 гаруй өрх нь мал малладаг. Багийн нийт тэмээ 1000 гаруй болоод байгаа. Улс орноос малчдаа маш сайн дэмжин ажилладаг.  Үүнийг дагаад малчдын амьдрал ахуй ч сайжирч байна.

– Хятад улсын сүүлийн 10 жилийн хөгжил өөрчлөлт их болсон харагддаг. Баяннуур хотын хувьд өөрчлөлт, шинэчлэл хэр байна. Таны аж амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

Өөрчлөлт шинэчлэл их байна. Зам харилцаа, эрчим хүч сайжирч байна. Малчдыг орон сууцтай болоход их дэмжиж тусалдаг. Манай гэр бүл 2015 онд байшинтай болоход хошуунаас тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлсэн байдаг. Үүний хүчээр нар салхи, цас борооноос айхгүй тавтай тухтай сайхан аж төрж байна.

– Нэг мэдэхэд налгар намрын цаг дуусаж өвөл хаяанд ирнэ. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан уу?

Өвлийн бэлтгэлээ хийх цаг арай болоогүй байна. Учир нь манай энд цаг сайхнаараа бараг 11 сар хүрдэг. 11 сараас өвс, бордоогоо бэлдэж эхэлдэг. Жилдээ өвс, тэжээлийн зардалд 100 гаруй мянган юань зарцуулдаг.

– Бидэнтэй холбогдож түр боловч сайхан яриа өрнүүлсэн та хоёртоо маш их баярлалаа.  Малын буян дэлгэр байх болтугай.

Баярлаа. Та бүхэнд ажлын их амжилт хүсье.

 Ярилцсан:  Монгол Улсын Ugluu.mn сайтын сэтгүүлч Г.Нараа

 

Зохиогч: Ярилцсан: Г.Нараа
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж: Солонго
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу
Гадаад мэдээ

”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

munkhzul
2023-05-31
Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо
Мэдээ

Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

munkhzul
2023-05-31
ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо
Мэдээ

ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

munkhzul
2023-05-31
Хайлаар-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг сэргэлээ
Гадаад мэдээ

Хайлаар-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг сэргэлээ

munkhzul
2023-05-31
GenZ Loyalty хөтөлбөр эргэн ирлээ
Мэдээ

GenZ Loyalty хөтөлбөр эргэн ирлээ

munkhzul
2023-05-31

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу
Гадаад мэдээ

”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

munkhzul
2023-05-31
0

Хятадын сансрын "Шэньжөү-16" нислэгийн багт, хөлгийн дарга Жин Хайпэн, сансрын  инженер Жү Янжү, ерөнхийлсөн туршилт судалгааны мэргэжилтэн Гүй Хайчао нар багтаж байна....

Цааш унших
Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

2023-05-31
Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын шилдгээр Lim Young Woong тодорч, BTS хамтлаг удаалжээ

Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын шилдгээр Lim Young Woong тодорч, BTS хамтлаг удаалжээ

2023-05-31
ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

2023-05-31
Хайлаар-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг сэргэлээ

Хайлаар-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг сэргэлээ

2023-05-31

Санал болгож байна

Мэдээ

Freesexcams Review July 2022

2022-08-05
Загварынхны уламжлал ёсоор MNTM шоуны ялагч Цэрэндолгор нүцгэлжээ
Гоо сайхан

Загварынхны уламжлал ёсоор MNTM шоуны ялагч Цэрэндолгор нүцгэлжээ

2017-09-12
Хүүхнүүдийг хэрхэн яаж урхидах вэ?
Зөвлөгөө

Хүүхнүүдийг хэрхэн яаж урхидах вэ?

2014-08-18
ТОЛГОЙН ГОЁЛЫН ТҮҮХ
Загвар

ТОЛГОЙН ГОЁЛЫН ТҮҮХ

2012-04-02
Хятад эрчүүд төрөхийн өвдөлтийг мэдэрч эхэлжээ
Видео мэдээ

Хятад эрчүүд төрөхийн өвдөлтийг мэдэрч эхэлжээ

2015-01-12
Солонгос “Холливүүд”-ийн хамгийн сайхан 5 хос
Оддын амьдрал

Солонгос “Холливүүд”-ийн хамгийн сайхан 5 хос

2016-08-30
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In