2023-02-02 18:23
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Мэдээ

Сэтгэл зүйч М.Батхүү: Шүүмжлэмтгий, атаархуу нийгэм эцэстээ хүний биед халдахад хүргэж байна

munkhzul munkhzul
2022-11-29
0 0
0

– Цэцэрлэгээс хүүхдээ авахаар очсон эмэгтэйн биед халдсан этгээд өмнө нь ч энэ төрлийн хэрэг үйлдэж байжээ –

Цэцэрлэгээс хүүхдээ авахаар очсон эмэгтэй халдлагад өртөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад буй. Энэ явдал Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт энэ сарын 21-нд болжээ.

Хохирогч A нь цэцэрлэгээс хүүхдээ авахаар очоод байсан бөгөөд 22 настай Ц гэгч эмэгтэй индүүгээр толгойг нь цохижээ. Хохирогч эмнэлгийн тусламж авч, Ц-г цагдаагийн ажилтнууд саатуулсан байна.

А нь сошиал сүлжээнд олон мянган дагагчтай бүсгүй аж. Харин Ц нь хүний биед халдсан шалтгаанаа “Би А-гийн сошиал сүлжээнд оруулдаг зураг, бичлэгийг нь байнга үздэг. Олон жил инстаграмаар дагаж байна. Намайг өдөөд байдаг юм” гэх тайлбарыг өгсөн байна.

Хохирогчийн биеийн байдал хэвийн, толгойн гэмтэл хүнд хэлбэрийнх биш гэнэ.

Цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар мэдээлэхдээ “Иргэн Ц нь СЭМҮТ-ийн хяналтад байдаг тул эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Одоогоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон мэргэжлийн байгууллагын шинжээч нараар дүгнэлт гаргуулахаар Цагдаагийн байгууллагаас ажиллаж байна” гэсэн юм.

Хэрэгтэн Ц өмнө нь ч энэ төрлийн хэрэгт холбогдож байжээ. Өөрөөр хэлбэл, сошиал сүлжээнд олон дагагчтай өөр нэгэн эмэгтэйн биед халдаж байсан удаатай гэнэ.

Цагдаагийн байгууллагаас хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд уг хэргийн шалтгааныг олон нийт янз бүрээр тайлбарлаж байгаа юм. Үүнээс онцлох нэгэн тайлбар бол нийгмийн сэтгэл зүй өнөөдөр ямар байдалд хүрсэн, сошиал сүлжээний хэрэглээ ямар байх ёстой вэ гэх мэт олон асуудлыг дагуулж байна.

Энэ талаар сэтгэл зүйч М.Батхүүтэй ярилцсан юм.

– Сошиал сүлжээнд танигдсан бүсгүй халдлагад өртсөн байна. Хэрэгт холбогдсон хүний өгсөн тайлбар анхаарал татаж байгаа. “Хохирогчийн зураг, бичлэгийг байнга хардаг, атаархал төрдөг байсан” гэсэн агуулгатай. Сэтгэл зүй талаас ийм байж болох уу?

– Ийм байдалд хүргэж буй олон шалтгаан байгаа л даа. Өнөөдөр улс орны нөхцөл байдал, хүмүүсийн амьдралын чанар. үнэлэмж гээд олон зүйл эрс тэс ялгаатай байна. Үүнээс шалтгаалаад хүмүүст янз бүрийн үзэл бодол бий болдог.

Хохирогч бүсгүй олны танил гэж байна шүү дээ. Тиймээс мэдээж үйл хөдлөл, өмссөн зүүснээрээ үлгэрлэдэг, түүнийг нь хүмүүс хардаг байсан байж таараа. Тэдгээр дунд тийм байдалд хүрч чадаагүй нөхөд ч байна. Тэд яадаг вэ гэхээр өөртөө итгэлгүй хүмүүс байдаг. Дээр нь маш их шүүмжлэмтгий, атаархуу зан чанартай байх нь элбэг.

Өнөөдрийн нийгэм ийм л болсон шүү дээ. Үүний л үр дүн ийм хэрэгт хүргэж байна.

– Ийм асуудлаас яаж сэргийлэх ёстой вэ?

– Хүн бол нийгмийн амьтан шүү дээ. Дахиад хэлье.

Хэрэг өдөөсөн хүнийг хэдийгээр сэтгэцийн өвчтэй, эмгэгтэй гэх мэтээр ярьж л байна. Гэхдээ тэр хүн өнөөдрийн нийгмийн бүтээгдэхүүн.

Сургуулийн орчинд ч ийм асуудал элбэг байдаг. Сурагчид нэгнийгээ ялгаварлах, гадуурхах. гадаад үзэмжид нь атаархах гэх зэргээр сэтгэл зүйн маш ноцтой асуудлууд үүсдэг.

Нийгэм гэдэг бол нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг санах ёстой. Гэвч энэ байдал алдагдаад нийгэм анархист байдал руугаа орж байгаагийн илрэл энэ явдал болж байна.

Нөгөө талаар хүнд тодорхой хэмжээний ёс суртахууны зарчим гэж бий. Хүн тэр зарчимдаа баригдаж явдаг. Жишээ нь, Осоржамаа гээд сошиалын бас нэг дүр байдаг шүү дээ. Түүний үйл хөдлөлийг харсан хүмүүс ихэнх нь дургүй байгаагаа илэрхийлдэг.

Нэг ёсондоо нөгөө хүний ёс суртахууны зарчим тодорхой хэмжээгээр зөрөөд байгаа учраас илэрхийлж байгаа явдал. Түүнийг үгүйсгэх аргагүй. Тиймээс ямар ч сошиал хэрэглээндээ анхаарах ёстой.

Хаана юу хийж байгаагаа, ялангуяа хүүхэдтэй холбоотой мэдээллийг маш анхааралтай мэдээлэх ёстой.

Мэдээж нийгмийн асуудал болчхоод байгаа ийм зүйлд төр засгаас ч анхаарах ёстой юм. Сэтгэл зүйчдийг олноор бий болгох ёстой.

Европын орнуудад бол сэтгэл зүйн зөвлөгөө мэргэжлийн хэмжээнд хөгжчихсөн. Манайд л сүүлийн жилүүдэд бий болж эхлэх гэж байна. Үүнийг төр засгаас ч анхаарах ёстой юм.

Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн засал бол ийм нийгэмд зайлшгүй шаардлагатай.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Хүүхдийн мөнгөний дансыг зайнаас нээх боломжтой боллоо
Мэдээ

Хүүхдийн мөнгөний дансыг зайнаас нээх боломжтой боллоо

munkhzul
2023-02-01
Хятадын C919 нисэх онгоц 1000 гаруй захиалга авчээ
Гадаад мэдээ

Хятадын C919 нисэх онгоц 1000 гаруй захиалга авчээ

munkhzul
2023-01-31
Испанийн хөтлөгч J-Hope-ийг арьс өнгөөр нь доромжилж олны дургүйцлийг хүргэв
Гадаад мэдээ

Испанийн хөтлөгч J-Hope-ийг арьс өнгөөр нь доромжилж олны дургүйцлийг хүргэв

munkhzul
2023-01-30
Цагаан сарын зам тээврийн бэлтгэл ажил яаралтай хийгдэж байна
Гадаад мэдээ

Цагаан сарын зам тээврийн бэлтгэл ажил яаралтай хийгдэж байна

munkhzul
2023-01-27
Хятадын цагаан сарын уламжлалт ёс заншил: Шинийн бэлтгэл
Видео мэдээ

Хятадын цагаан сарын уламжлалт ёс заншил: Шинийн бэлтгэл

munkhzul
2023-01-25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Сун Хе Гё өөрийг нь “хөгшин” гэж хэлсэн хүмүүст хариу өгөв
Оддын амьдрал

Сун Хе Гё өөрийг нь “хөгшин” гэж хэлсэн хүмүүст хариу өгөв

munkhzul
2023-02-02
0

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Хе Гёгийн тоглосон "The Glory" кино багагүй амжилт үзүүлээд байгаа билээ. Тус киноны хэвлэлийн бага...

Цааш унших
Майкл Жексоны дүрийг үеэл дүү нь бүтээнэ

Майкл Жексоны дүрийг үеэл дүү нь бүтээнэ

2023-02-02
Насанд хүрэгчдийн таван хувь нь сэтгэл гутралаар шаналж байна

Насанд хүрэгчдийн таван хувь нь сэтгэл гутралаар шаналж байна

2023-02-02
Уран гулгалтын дэлхийн шилдгүүд

Уран гулгалтын дэлхийн шилдгүүд

2023-02-02
Хүүхдийн мөнгөний дансыг зайнаас нээх боломжтой боллоо

Хүүхдийн мөнгөний дансыг зайнаас нээх боломжтой боллоо

2023-02-01

Санал болгож байна

Нэг биш таван дэлхий ч хэрэг болж магадгүй
Мэдээ

Нэг биш таван дэлхий ч хэрэг болж магадгүй

2014-07-03
“Хэцүү анги” киноны од Э.Уянгын фото
Охид бүсгүйчүүд

“Хэцүү анги” киноны од Э.Уянгын фото

2013-10-18
Gmail-ийн талаар таны мэдэхгүй 8 нууц
Зөвлөгөө

Gmail-ийн талаар таны мэдэхгүй 8 нууц

2019-02-28
“ҮРС МИНЬ ҮХЭЖ Л БАЙГ УУ?”
Нийгэм

“ҮРС МИНЬ ҮХЭЖ Л БАЙГ УУ?”

2018-06-26
Эрчүүдэд эдгээр 4 зүйлс тааламжгүй санагддаг
Зөвлөгөө

Эрчүүдэд эдгээр 4 зүйлс тааламжгүй санагддаг

2017-04-06
Эр эм хоёр ойртох мөчид харилцан хүчтэй энергийн солилцоо явагддаг
Хайр&секс

Эр эм хоёр ойртох мөчид харилцан хүчтэй энергийн солилцоо явагддаг

2017-01-30
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In