2023-12-08 14:38
Advertisement
miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс

ТОП МОДЕЛЬ Б.БАЯРЦАЦРАЛ: “Гоёл 2023” наадмын отгон топ модель болсондоо баяртай байна

munkhzul munkhzul
2022-11-30
0 0
0

Гоо сайхан болоод үлэмж төгс төрх нэг хэрэг. Харин тэрхүү гоо сайхныг он удаан жил хадгална гэдэг хамгийн гайхалтай зүйл. Хүүхэд ахуй наснаасаа “Үнсгэлжин” загварын шоуны тайзан дээр алхаж, өөрийн өнгө төрх, хэв маягаа олж чадсан донж төгөлдөр, эрхэмсэг бүсгүй бол Б.Баярцацрал юм. Тэрбээр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл 2023” наадмын топ моделиор шалгарчээ. Даруухан инээмсэглэлээр өөрийгөө чимсэн загвар өмсөгч бүсгүйн дотоод ертөнцтэй уншигч таныг уулзуулж байна.

-“Гоёл 2023” наадмын топ модель болсон танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу, хэд дэх жилдээ тус наадамд оролцож байна вэ?

-Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл 2023” наадмын отгон топ модель болсондоо баяртай байна. Миний хувьд  “Гоёл” наадамд 13 дахь жилдээ амжилттай оролцлоо.

-Анхны загварын тайзыг нь асуухгүй өнгөрч боломгүй байх. Тухайн тайзнаас юу мэдэрсэн бэ?

-Намайг 17 настай байхад аав минь хөтөлж “Шилмэл загвар” агентлагт оруулж байлаа. Тэр үеэс хойш загварын салбарт эргэлт буцалтгүй орсон доо. Анхны загварын тайз минь “Үнсгэлжин” тэмцээний тайз байсан. Жаахан охин нэлээд сандрал, догдлолтой тус тэмцээнд оролцож, тайзан дээр алхаж байснаа санадаг юм. Бяцхан охины сэтгэл зүрхэнд үнэхээр том тайз байсан даа.

-Тайзан дээр алхах үедээ юуны талаар боддог вэ. Хүн бүрийн харц тань дээр болон өмссөн хувцсан дээр нь төвлөрч байгааг мэдрэх үед ямар санагддаг вэ?

-Загвар өмсөгчид тайзан дээр гарахаасаа өмнө үргэлж бэлтгэл хийдэг. Тайз бүрийн ард бэлтгэл сургуулилт, хөдөлмөр байдаг. Загвар зохион бүтээгчийн урласан хувцсыг эцсийн байдлаар үзэгчдийн нүдэнд амилуулах нь бидний үүрэг шүү дээ.  Мэргэжлийн загвар өмсөгчид биеийн хэлэмж, харц, техникээрээ өмссөн хувцсаа  үзэгчдэд хүргэдэг. Тайзан дээр алхаж байх үедээ догдолно “Бүдрээд уначихвал яах вэ”  гэж санаа зовох зүйлс ч бишгүй их бий.

-Чамгүй хугацааг загварын салбарт өнгөрүүлжээ. Багаасаа загвар өмсөгч болно гэж боддог байсан уу. Бага насны дурсамжаасаа ярьж өгөөч?

-Миний хувьд загвар өмсөгч болно гэж бодож байгаагүй ээ. Хүүхдүүд хүүхэд насаа яаж өнгөрүүлдэг үү тэрэнтэй л адилхан байсан. Жаахан эршүүд талдаа гадаа гүйж, харайгаад явж байдаг, сагс тоглодог хүүхэд байсан даа. Өвөө минь харин “Миний охин миссийн тэмцээнд орно” гэж их ярьдаг байсан юм билээ. Одоо бодоход тухайн үед тэр үгсийг чихний хажуугаар өнгөрдөг байсан байх.

-Та олон улсын тэмцээнд хэр оролцдог вэ. Олон улсын тэмцээд монгол бүсгүйчүүдийн оролцох боломж хэр байдаг бол?

-Цаг үеэ дагаад цахим сүлжээ орчин хөгжсөн тул бүх зүйлс нээлттэй, оролцох боломжтой болсон. Миний хувьд өмнө нь Монако Улсад  зохион байгуулагдсан миссийн тэмцээнд оролцож, дэд миссээр шалгарсан. Саяхан Дубай хотод  “Middleeast” загварын шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон долоон моделийн нэг болж оролцоод ирлээ. Эх орондоо ирчхээд шууд “Гоёл 2023” наадмынхаа бэлтгэлийг хийж эхэлсэн.

-Тэмцээнд миссээр тодорч, титэм зүүх мөчид юу мэдэрдэг вэ. Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа учир ихээхэн хариуцлага мэдэрдэг үү?

-Титэм зүүх мөч хамгийн сайхан нь байдаг. Тэрнээс илүүтэйгээр Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа гэдэг нь илүү сэтгэл догдлуулсан гайхалтай мэдрэмж л дээ. Угаас улсаа төлөөлөн оролцож байгаа учир үүрэг хариуцлагыг тодорхой хэмжээнд  мэдэрдэг.

-Олон улсын тэмцээнд оролцож байгаа монгол бүсгүйчүүд юугаараа илүү онцгойрч, ялгарч харагддаг вэ?

-Загварын шоунд олон улсын моделиудтай оролцож, олон ч сайхан бүсгүйг хардаг. Тэр дундаас монгол охид тайзны гүйцэтгэл, далайцтай хөдөлгөөн, техникээрээ ялгарч харагддаг.

-Загварын мэдрэмжтэй, энэ салбарт сонирхолтой залуус өөрсдийн цахим хуудсаар дамжуулан фото модель хийж байгаа. Таныг анх гарч байх үед цахим хуудас төдийлөн хөгжөөгүй, мэргэжлийн загвар өмсөгчид л  фото модель хийдэг байсан шүү дээ. Таны хувьд цахим хуудсаар дамжуулан фото модель болоход ямар байр суурьтай байдаг вэ?

-Би дэмждэг, цаг хугацаа өөрчлөгдөж байна шүү дээ. Бид цаг үетэйгээ холбогдож, өөрчлөгдөж, шинэчлэгдэж байх ёстой. Намайг ажиллаж эхэлж байх үед сонин сэтгүүл, телевизороор дамжуулан мэдээлэл авдаг байсан. Одоо бол бүх зүйлийг цахим хуудаснаас авч байна. Ингэснээр модель гэдэг мэргэжил бүх хүнд нээлттэй болж эхэлж байна. Заавал моделиуд тайзан дээр алхаж, сэтгүүлийн зураг авалтад ордог байсан үе ард хоцорчээ. Хүссэн охид, бүсгүйчүүд нь өөрийнхөө гоё сайхныг цахимаар дамжуулан харуулж байна.

-Эмэгтэйчүүд бид өөрсдийгөө бусад бүсгүйчүүдтэйгээ жиших, харьцуулах үе гардаг. Таны хувьд охид ямар үед өөрийгөө бусадтайхарьцуулдаг гэж боддог вэ?

-Миний хувьд үе үеэрээ өөр юм болов уу. Гоё сайхан эмэгтэйг хардаггүй эмэгтэй хүн байхгүй байх. Жишээ нь арван хэдэн настай Баярцацрал “Хурдан арван жилээ төгсөж, их сургуульд орох юм сан”  гэсэн хурдан насанд хүрэхийг хүсдэг байж. Дараа нь хорин хэдэн насандаа гоё сайхан эгч нарыг харж, тэдэн шиг болохыг хүсдэг болсон. Тэр бүгд өөрийгөө олох гэсэн хайгуул юм болов уу. Би хөөрхөн эмэгтэйг хараад энэ хүн шиг болох юм сан гэж боддог үе байсан. Гэхдээ цаг хугацаа  өнгөрч өөрийгөө байгаагаар нь хайрлаж  “Би хэн бэ” гэдгээ мэдсэн цагаас өөрийгөө хүнтэй харьцуулахаа больдог юм билээ.

-Загварын салбарт ажиллахыг хүсдэг охид, залуучууд байгаа шүү дээ. Тэдэнд өгөхийг хүсдэг зөвлөгөө бий юү?

-Хүн бүр гоё байхыг, сайхан амьдрахыг хүсдэг. Тэр хүслийг нь биелүүлэх гол үндэс суурь нь өөртөө итгэх итгэл байдаг. Өөрийгөө олж, гоо зүйгээ мэдрэх нь өөртөө итгэх итгэлийг илүү нэмэгдүүлдэг юм шүү.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Баярлалаа.

 

https://ergelt.mn/news/135/single/27831

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Нэвтрүүлэгч Д.Одзаяа Монгол улсын хэмжээнд хорт хавдартай тэмцэж байгаа бүх хүүхдүүдэд зориулан 300 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлана
СКАНДАЛ

Нэвтрүүлэгч Д.Одзаяа Монгол улсын хэмжээнд хорт хавдартай тэмцэж байгаа бүх хүүхдүүдэд зориулан 300 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлана

nomun
2023-12-07
Зураач А.Чадраабал АНУ-д үзэсгэлэнгээ дахин гаргалаа
Өнөөдрийн онцлох

Зураач А.Чадраабал АНУ-д үзэсгэлэнгээ дахин гаргалаа

nomun
2023-12-07
BLACKPINK-ийн гишүүд YG Entertainment-тай хамтран ажиллах гэрээгээ сунгалаа
Урлаг

BLACKPINK-ийн гишүүд YG Entertainment-тай хамтран ажиллах гэрээгээ сунгалаа

munkhzul
2023-12-06
Дуучин Ай Ю, Ким Тэхён нар хамтарна
Урлаг

Дуучин Ай Ю, Ким Тэхён нар хамтарна

munkhzul
2023-12-06
Бейонсе аялан тоглолтын киногоороо “Box office”-ыг тэргүүллээ
СКАНДАЛ

Бейонсе аялан тоглолтын киногоороо “Box office”-ыг тэргүүллээ

nomun
2023-12-04

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хүртсэн оюутнуудыг хүлээн авч уулзлаа
Мэдээ

ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хүртсэн оюутнуудыг хүлээн авч уулзлаа

khulan
2023-12-07
0

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас Тогтвортой хөгжлийн 4-р зорилго болох “Чанартай боловсролыг дэмжих”...

Цааш унших
ХААН Банк дотоодын зах зээлд Ногоон бонд гаргахаар үнэт цаасны танилцуулгаа хийлээ

ХААН Банк дотоодын зах зээлд Ногоон бонд гаргахаар үнэт цаасны танилцуулгаа хийлээ

2023-12-07
Нэвтрүүлэгч Д.Одзаяа Монгол улсын хэмжээнд хорт хавдартай тэмцэж байгаа бүх хүүхдүүдэд зориулан 300 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлана

Нэвтрүүлэгч Д.Одзаяа Монгол улсын хэмжээнд хорт хавдартай тэмцэж байгаа бүх хүүхдүүдэд зориулан 300 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлана

2023-12-07
Зураач А.Чадраабал АНУ-д үзэсгэлэнгээ дахин гаргалаа

Зураач А.Чадраабал АНУ-д үзэсгэлэнгээ дахин гаргалаа

2023-12-07
BLACKPINK-ийн гишүүд YG Entertainment-тай хамтран ажиллах гэрээгээ сунгалаа

BLACKPINK-ийн гишүүд YG Entertainment-тай хамтран ажиллах гэрээгээ сунгалаа

2023-12-06

Санал болгож байна

Леди Гага хоёр жил завсарласны эцэст цоо шинэ дуугаа танилцууллаа
Урлаг

Леди Гага хоёр жил завсарласны эцэст цоо шинэ дуугаа танилцууллаа

2016-09-12
Амархан даарах нь танд ямар нэгэн зовиур байна гэсэн үг
Зөвлөгөө

Амархан даарах нь танд ямар нэгэн зовиур байна гэсэн үг

2018-12-27
Бүсгүйчүүд төрөх тусмаа сайхан болдог
Гадаад мэдээ

Бүсгүйчүүд төрөх тусмаа сайхан болдог

2013-03-04
Эмэгтэйчүүд ямар ч асуудалд задлан шинжилгээ хийхдээ гаргууд

Эмэгтэйчүүд ямар ч асуудалд задлан шинжилгээ хийхдээ гаргууд

2012-04-18
Сэтгэдэг хэл vs. ярьдаг хэл
Мэдээ

Сэтгэдэг хэл vs. ярьдаг хэл

2023-05-05
Эхийн эндэгдэл буурчээ
Хүмүүс

Эхийн эндэгдэл буурчээ

2014-05-12
miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2023 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In