Өвлийн тэргүүн сарын шинийн 8-ны өдөр 61 жил ханилсан хос “Очир-Эрдэнэ”-ийн ёслолоо “Гэрлэх ёслолын ордон”-нд хүндэтгэлтэйгээр ёслон тэмдэглэжээ.
Мөнгөн хуримыг 25-аас дээш жил ханилсан гэр бүл хийдэг бол алтан хуримыг 40-50 жил ханилсан хосууд хийдэг. Харин Очир-Эрдэнийн хуримыг 60-аас дээш жил ханилсан бол хийдэг аж.
Төр улсдаа үнэлэгдсэн
Түмэн олондоо хүндлэгдсэн
Ахан дүүстэй ачлалтай,
Ач гуч, үр хүүхдэдээ өмөг түшиг болсон
Очир-Эрдэнийн хуримын эздэд дээдийн дээд урт наслахын дэлгэр ерөөлийг “Гэрлэх ёслолын ордон” зүгээс дэвшүүлсэн байна.
ФОТО: