Бидний хооллох үеэрээ гаргадаг зарим алдаа ходоодыг сунгаж байдаг аж. Үүнээс болж ходоодны хэмжээ нь томорсон хүмүүс их идэж, жин нэмэх шалтгаан болдог. Тэгвэл ходоодыг сунгахгүй байж, хэмжээг нь багасгах хэдэн аргыг мэргэжилтнүүд зөвлөжээ. Эдгээрийг хэрэгжүүлж, ходоодны хэмжээгээ багасгаснаар та жингээ хасах ч боломжтой юм.
- Шингэн хоол хүнсийг нэг дор их хэмжээгээр ууж, идэхгүй байх ёстой.
- Цай, кофе уухдаа жигнэмэг, амттай зүйл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Энэ нь шингэн зүйл ихээр уух, амттанаас илүүдэл калор авахаас сэргийлнэ.
- Хоолны араас цай, кофе уух нь ходоодны хэмжээг томруулдаг сөрөг нөлөөтэй. Хоолны араас цай, кофе уумаар байвал ядаж 30-40 минутын дараа багаар уугаарай.