2023-02-02 19:28
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс

Амжилтын түүх: Словенийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Наташа Пирц-Мусар

munkhzul munkhzul
2022-12-08
0 0
0

Б.ДОЛЖИНЖАВ

Хуульч мэргэжилтэй, 10 гаруй жил телевизийн нэвтрүүлэгчээр ажилласан 54 настай Наташа Пирц-Мусарыг словеничууд анхны эмэгтэй ерөнхийлөгчөөрөө сонголоо. Бие даан нэр дэвшсэн тэрбээр энэ сарын 13-нд болсон сонгуульд 54 хувийн саналаар ялсан юм. Ийн түүнийг “Амжилтын түүх” буландаа онцолж, хэрхэн энэ амжилтад хүрсэн талаарх мэдээллийг хүргэж байна.

“Хүний эрхийг дээдэлдэг ерөнхийлөгч болно”

Австрийн Венагийн их сургуулийн хууль зүйн ухааны доктор Наташа Пирц-Мусар 10 гаруй жил телевизийн нэвтрүүлэгчээр ажилласан туршлагатай. Тодруулбал, CNN, BBC, ITV Granada, Sky News зэрэг хэвлэл мэдээллийн томоохон байгууллагад ажиллажээ. Сонгуульд ялсныхаа дараа тэрбээр “Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хүний эрх, ардчиллыг баталгаажуулж, үндсэн хуулиар олгосон суурь зарчмуудыг хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллана. Нэн тэргүүнд бүх словеничуудтайгаа нээлттэй ярилцана. Энэ удаагийн ардчилсан сонгууль тэд эх орноо ямар байгаасай гэж хүсч байгааг харууллаа” хэмээн ярьжээ. Сонгуулийн сурталчилгаа хийх үеэрээ ч тэрбээр хүний эрх, хуулийн хэрэгжилт, нийгмийн халамжийн тогтолцоонд ихээхэн анхаарал хандуулна гэдгээ амлаж байсан юм. Ийн Наташа Пирц-Мусар нь Югослав улс 1991 онд задарч, Словени улс тусгаар тогтнолоо зарласнаас хойших анхны эмэгтэй ерөнхийлөгч болж, тус улсын түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэрбээр Словени төдийгүй хилийн чанадад эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугарч, тэдний дуу хоолой болж, “ёс зүйтэй удирдагч” байхаа амласан юм. Нэр нөлөө бүхий хуульч Пирц-Мусар 10 гаруй жил улсынхаа Мэдээлэл хамгаалах газрын даргаар ажилласан билээ.

Словени улсын тухайд ерөнхийлөгч нь Монгол Улстай ижил Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэсэн үүрэгтэй буюу бэлгэдлийн шинжтэй байдаг юм. Гэхдээ Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Төв банкны ерөнхийлөгчөөс эхлээд хэд хэдэн томоохон албан тушаалтныг нэр дэвшүүлэх эрхтэй. Нэр дэвшүүлсэн албан тушаалтныг нь УИХ баталсан тохиолдолд бүрэн эрх нь хэрэгждэг аж. Харин ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын гишүүдийг томилох эрхтэй.

Хамгийн шилдэг  хуульч

Мэдээлэл олж авах эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн талаарх номнууд, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий Меланиа Трампын хэргүүд дээр ажилласан зэргээр нь олон нийт түүнийг маш сайн танина.  Наташа Пирц-Мусар 2010-2021 оны хооронд хамгийн нэр нөлөө бүхий хуульчийн шилдэг 10-т үргэлж жагссаар ирсэн юм. Эмэгтэй судлаачдыг хооронд холбох, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх “OnaVe” хэмээх холбоог хамтран үүсгэн байгуулсан билээ.

Тэрбээр АНУ-ын Жоржиа мужийн нийслэл Атланта хотын “CNN” телевизийн сургалтад хамрагдаж, үргэлжлүүлэн Их Британийн “Salford” их сургуульд хоёр семестерийн турш суралцжээ. Энэ хугацаандаа BBC, Granada TV, Sky News, Reuters TV, Border TV гэсэн томоохон телевизүүдэд дадлага хийсэн байна. Тэрбээр бизнесс эрхлэгч Алеш Мусар хэмээх залуутай гэрлэсэн агаад тэд нэг хүүтэй.

Ялалт байгуулсан анхны бие даан нэр дэвшигч

Пирц-Мусар ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдөнө гэдгээ аравдугаар сарын 23-нд зарласан. Ингэснээр тэрбээр бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан анхны ерөнхийлөгч болсон билээ. Гэхдээ Залуучуудын нам болон “Pirate” намынхан түүнийг дэмжихээр илэрхийлж байв. Мөн  Словенийн ерөнхийлөгч асан Милан Кучан, Данило Турк нар түүнийг дэмжинэ гэдгээ нэр дэвшихээ зарлах үеэр нь мэдэгдсэн юм.

Наташа Пирц-Мусарын блиц

1992 онд:Юблянагийн их сургуулийн Хуулийн факультетыг хуулийн чиглэлээр төгссөн.

2001 онд: “Актива” группын олон нийттэй харилцах хэлтсийн дарга

1997-2003 онд:Хуульчийн шалгалтдаа тэнцсэн ч Словенийн төв телевизэд сэтгүүлч, мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгчээр ажилласан.

2003-2008 онд:Хувийн “POP” телевизийн “24UR” мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгчээр ажилласан.

2003 онд:Словенийн Дээд шүүхийн Мэдээлэл, боловсролын төвийн захирлаар томилогджээ.

2004-2014 онд:Нийтийн мэдээллийн комиссар

2011 онд:Европолийн Хамтарсан хяналтын байгууллагын дэд ерөнхийлөгч

2012 онд:Европын холбооны Европолийн Хамтарсан хяналтын байгууллагын ерөнхийлөгч

2015-2016 онд:Словенийн Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч

2015 онд:Венийн их сургуулийн хуулийн факультетэд “Хувь хүний эрх болон мэдээллийн эрх чөлөөний тэнцвэр” сэдвээр хууль зүйн ухааны доктор зэргээ хамгаалсан.

2016 онд: “Pirc Musar & Lemut Strle” нэртэй хуулийн хамтарсан фирмээ байгуулжээ.

Эх сурвалж:Reuters, Aljazeera, DW

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Амжилтын түүх: “Хогийн цэгийн хатан хаан” Тайландын мисс Анна Суеангам-Ям
Хүмүүс

Амжилтын түүх: “Хогийн цэгийн хатан хаан” Тайландын мисс Анна Суеангам-Ям

munkhzul
2023-02-02
Сун Хе Гё өөрийг нь “хөгшин” гэж хэлсэн хүмүүст хариу өгөв
Оддын амьдрал

Сун Хе Гё өөрийг нь “хөгшин” гэж хэлсэн хүмүүст хариу өгөв

munkhzul
2023-02-02
Майкл Жексоны дүрийг үеэл дүү нь бүтээнэ
Урлаг

Майкл Жексоны дүрийг үеэл дүү нь бүтээнэ

munkhzul
2023-02-02
Уран гулгалтын дэлхийн шилдгүүд
Спорт

Уран гулгалтын дэлхийн шилдгүүд

munkhzul
2023-02-02
С.ЗОЛБОО: Youtube хуудас миний амьдралын тэмдэглэл шиг л зүйл
Хүмүүс

С.ЗОЛБОО: Youtube хуудас миний амьдралын тэмдэглэл шиг л зүйл

munkhzul
2023-01-31

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Амжилтын түүх: “Хогийн цэгийн хатан хаан” Тайландын мисс Анна Суеангам-Ям
Хүмүүс

Амжилтын түүх: “Хогийн цэгийн хатан хаан” Тайландын мисс Анна Суеангам-Ям

munkhzul
2023-02-02
0

Б.ДОЛЖИНЖАВ АНУ-ын Луйзиана мужид зохион байгуулагдсан Орчлонгийн Мисс (Miss Universe) тэмцээний оролцогч Тайландын мисс Анна Суеангам-Ямыг бид энэ удаа “Амжилтын...

Цааш унших
Сун Хе Гё өөрийг нь “хөгшин” гэж хэлсэн хүмүүст хариу өгөв

Сун Хе Гё өөрийг нь “хөгшин” гэж хэлсэн хүмүүст хариу өгөв

2023-02-02
Майкл Жексоны дүрийг үеэл дүү нь бүтээнэ

Майкл Жексоны дүрийг үеэл дүү нь бүтээнэ

2023-02-02
Насанд хүрэгчдийн таван хувь нь сэтгэл гутралаар шаналж байна

Насанд хүрэгчдийн таван хувь нь сэтгэл гутралаар шаналж байна

2023-02-02
Уран гулгалтын дэлхийн шилдгүүд

Уран гулгалтын дэлхийн шилдгүүд

2023-02-02

Санал болгож байна

Youtube-ээс хаагдсан дуучин Темпогийн “Шүүдэрхэн” клип шуугиан тарьж байна
Видео мэдээ

Youtube-ээс хаагдсан дуучин Темпогийн “Шүүдэрхэн” клип шуугиан тарьж байна

2015-08-26
Гахай жилд онцгойлон засалтай жилтнүүд
Зурхай

Гахай жилд онцгойлон засалтай жилтнүүд

2019-01-28
НҮБ Шараповатай хамтын ажиллагаагаа зогсоолоо
Гадаад мэдээ

НҮБ Шараповатай хамтын ажиллагаагаа зогсоолоо

2016-03-16
Танд ямар өнгийн хувцас зохидог вэ?
Сонжоо

Танд ямар өнгийн хувцас зохидог вэ?

2013-02-05
Хумсан дээрх толбо юу өгүүлдэг вэ
Зөвлөгөө

Хумсан дээрх толбо юу өгүүлдэг вэ

2018-09-14
Нүдээ эрүүл байлгах дасгал
Зөвлөгөө

Нүдээ эрүүл байлгах дасгал

2014-11-18
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In