Навчсаа гөвөх моддын тасархай хаа сайгүй хөглөрсөн
Намрын тийм л шаргалхан өнгөнд сэтгэл алдарчихаад
Насан туршдаа холдомгүй хайртынхаа л дэргэд байвал
Нарт ертөнц бүхлээрээ жаргалд умбах шиг гайхалтай

Мандах наран зулай илбэх шиг тийм дулаахан илчтэй
Манхайх саран үүлэнд нуугдлаа ч гунихын аргагүй гэгээхэн
Мөнх тэнгэрийн доор хайрын сувд хэлхэх дурлалт хосууд бүхэнд
Мянган жил улирсан ч магад шив шинээр гэрэлтэх гэгээн ерөөл өргөе
Э.Үржинханд