1. Бүгд Найрамдах Франц Улс
2021 онд гоо сайхны бүтээгдэхүүний экспорт: 10.7 тэрбум ам.доллар
Франц гоо сайхны салбартаа Европтоо хамгийн том бөгөөд энэ жил 15 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд 2027 он гэхэд уг салбараас олох орлого 1.79 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Францын тэр тусмаа дэлхийн хамгийн том гоо сайхны брэнд “L’Oréa”l хөрөнгийн зах зээл дээр 184 тэрбум еврогоор үнэлэгддэг.
2. БНСУ
2021 онд гоо сайхны бүтээгдэхүүний экспорт: 7.6 тэрбум ам.доллар
Тус улсын гоо сайхны салбар 2020 онд 12.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд 2027 он гэхэд 5.22 хувиар өсөх төлөвтэй байна. 2021 онд Өмнөд Солонгос 7.6 тэрбум ам.долларын гоо сайхны бүтээгдэхүүн экспортлосон байна.
3.Сингапур Улс
2021 онд гоо сайхны бүтээгдэхүүний экспорт: 6.6 тэрбум ам.доллар
Сингапур улс нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог Азийн арлын улс юм. Тус улсын гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.1 тэрбум ам.доллар бөгөөд 2027 он хүртэл 1.51 хувиар өсөх төлөвтэй байна.
4.Япон
2021 онд гоо сайхны бүтээгдэхүүний экспорт: 6.2 тэрбум ам.доллар
Тус улсын гоо сайхны салбар 41.9 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд 2026 он хүртэл 5.4 хувиар өсөх төлөвтэй байна. Японы хамгийн том гоо сайхны компани бол “Shiseido Company, Limited” (TYO:4911.T) бөгөөд 2.48 их наяд иенээр үнэлэгддэг.
5.АНУ
2021 онд гоо сайхны бүтээгдэхүүний экспорт: 5.49 тэрбум ам.доллар
АНУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл 2020 онд 92 тэрбум ам.доллар байсан бөгөөд 2026 он хүртэл 8.64 хувиар өсөж, 155 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа аж. АНУ-ын хамгийн том гоо сайхны бүтээгдэхүүний компани нь “The Procter & Gamble” аж.
https://www.insidermonkey.com/blog/5-countries-that-produce-the-best-cosmetics-in-the-world-1098695/