2023-03-29 02:37
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

Он дуусахаас өмнө өөртөө зориулж хийх 4 чухал үйл

munkhzul munkhzul
2022-12-23
0 0
0

Шинэ он гарахад хэдхэн хоног үлджээ. Юухэн байхав нэг л мэдэхэд бид хундгаа тулган, он солигдох нандин мөчийг хүлээн баярын ширээнийхээ ард зогсож байх болно. Хаяанд ирчихээд байгаа 2019 он гарахаас өмнө доор дурдсан 4 үйлийг ажлынхаа хажуугаар амжуулахыг Гоолингоо нь аминчлан хүсэж байна. Юу, юу гээч?

Нарийвчилсан тэмдэглэл хөтлөх. Үүнд:
Нэн түрүүнд өөртөө зориулж шинэ тэмдэглэлийн дэвтэр худалдаж аваарай
Шинэ зорилгуудаа тодорхойлох – Бялуу хийх ур чадвараа ахиулах, IELTS-ын шалгалт өгөх, шинэ номын агуулга дээр ажиллах, философи, түүх, шинжлэх ухааны номууд түлхүү унших, усан спортоор хичээллэх
Хүслийн жагсаалт бичих (аялах газар, үзэх кино, идэж үзэх хоол, очих чухал арга хэмжээ) – Намрын Хөвсгөл далайг үзэх, Хонг конгт очиж Буддагийн аварга хөшөө болох Тиан Тианыг үзэх, Суши идэх
Ирэх онд хийх зүйлсийн жагсаалт гаргах – Аялалд зориулсан хадгаламж нээх, IELTS-ын шалгалт өгөх, гал тогооны өрөөний дизайныг өөрчлөх
Ирэх онд хэвшүүлэх шинэ дадлуудын жагсаалт гаргах – Гэрээсээ хоол бэлтгэж авч явах, сунгалын дасгал хийж хэвших, долоо хоногийн төлөвлөгөөг ягштал мөрдөж сурах, ууланд алхдаг болох, нүүрний иога хийх
Ирэх онд солих муу зуршлуудаа бичих – Орой унтдаг, чихэр их иддэг, зурагт хэт ойроос үздэг зуршлуудаа 2019 онд сайнаар өөрчилнө.

 

 

Уншиж хараахан дуусгаагүй байгаа номуудаа дуусгах – Яг одоо бичгийн ширээн дээр минь уншиж дуусгаагүй 4 ном өрөөстэй байна. Цайны цагаар, унтахын өмнө, илүүдэл цагуудаар гээд 4 өөр цагт номыг гаргаж тавьсан минь энэ л дээ. Урьд нь нэг номоо заавал дуусгаж байж дараагийнхийг эхлүүлнэ гэсэн зарчимтай байсан бол одоо цагийнхаа зав чөлөөнд тохируулаад уян хатан болгож өглөө бизнесийн, хүлээлгийн цагаар хувь хүний хөгжлийн, оройн цагаар уран зохиолын гэх мэтээр ялгаж “зэрэг” унших дадлыг хэрэгжүүлэх гээд хичээж байгаа. Номууд маань дөнгөж л дундаа орж байгаа учраас он дуусахаас өмнө заавал дуусгана гэж өөртөө амлаж номын өрөө дарахаар шийдлээ. Эхэлсэн зүйлээ дуусгаж чадаагүй үед төрдөг тухгүй мэдрэмж сэтгэлд ном уншихад хүртэл төрөөд болдоггүй шүү. Чамд ч гэсэн ийм мэдрэмж төрдөг бол дундаас нь орхисон номуудаа дуусгаж санаагаа амраагаад, шинэ оноо шинэ номуудтай угтаарай.

 

 

Зээл, өрийн асуудлуудаа цэгцлэх – “Шинэ онд өртэй орчихвол тэр жилийн турш өр чамайг дагана даа” гэж хүүхэд байхаас л эгч маань тоглоом шоглоомоор хэлдэг байж билээ. Би итгэчихдээ ч тэр үү нээрээ л өртэй орж болохгүй гэж чармайж хүнээс зээлсэн мөнгөө оны өмнө төлж, нэгжийн зээлээ хүртэл дарж сурсан шүү. Одоо ч энэ зуршил маань хэвээрээ. Сэтгэлд цаанаа л өег болчихдог юм, хэнд ч их бага хэмжээгээр ямар нэг өргүй гэж бодохоор. Хэрэв чамд минь ямар нэг санхүүгийн өр бий бол шинэ оны өмнө заавал цайруулахыг хичээгээрэй.

 

 

Хэн нэгэнд сэтгэлээ “илэрхийлэх” – Чин сэтгэлийн уучлалт гуйх, талархсан сэтгэлээ илэрхийлэх, хайртайгаа хэлэх зэрэг “хэлэхгүй л бол болохгүй” байгаа чин сэтгэлийн үгсээ ил гаргаж уудлаарай. Би яг одоо 12 жил найзалсан, миний амьдралын ийм урт хугацааг хамтдаа өнгөрөөсөн найздаа талархлын шуудан бичихээр сууж байна. Ажлаа эрт тараад ээж дээрээ очиж, хайртайгаа илэрхийлэн оройн нандин зоог барихаар төлөвлөж байна. Зүрхэнд минь дурлалын гэрлийг асааж хайр гэдгийг мэдрүүлдэг найз залуугийнхаа сэтгэлийг бухимдлын, зэмлэлийн үгээр шархлуулсандаа гэмшин уучлалт гуйж харилцаагаа “аврахаар” ажил руу нь явах гэж байна. Эдгээрийг л чин сэтгэлээсээ хийчихвэл сэтгэл минь хөнгөрч, бодит харилцаанууд маань одоо байгаагаасаа хэд дахин сайжрах гээд байх шиг. Шинэ он гарахаас өмнө сэтгэлдээ байгаа мэдрэмжүүдийг ил гаргаж, сэтгэлийн өрөө тэглээрэй.

 

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Пластик гоо сайхны хагалгаагаар дэлхийд тэргүүлдэг улс орнууд
Гоо сайхан

Пластик гоо сайхны хагалгаагаар дэлхийд тэргүүлдэг улс орнууд

munkhzul
2023-03-28
Нэг тэрбум эмэгтэй уураг илчлэг, амин дэмийн дутагдал, цус багадалттай
Зөвлөгөө

Нэг тэрбум эмэгтэй уураг илчлэг, амин дэмийн дутагдал, цус багадалттай

munkhzul
2023-03-24
Харвардын сэтгэл зүйчдээс эцэг эхчүүдэд өгч буй 7 зөвлөгөө
Зөвлөгөө

Харвардын сэтгэл зүйчдээс эцэг эхчүүдэд өгч буй 7 зөвлөгөө

munkhzul
2023-03-21
Зөвлөгөө

Баярын ширээний амтат бялуугаа гэртээ хийх амтлаг жор

nomun
2023-03-20
Мэдээ

ЭМЯ: Эрт илрүүлгийн судалгааны багуудын ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна

nomun
2023-03-20

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ
Оддын амьдрал

Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ

munkhzul
2023-03-28
0

БНСУ-ын алдарт BLACKPINK хамтлагийн хамгийн залуу гишүүн Лиса төрсөн өдрөө Филиппинд улсад үргэлжилж буй "BORN PINK" дэлхийн аялан тоглолтын үеэр тэмдэглэж хамтлагийнхаа...

Цааш унших
Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

2023-03-28
Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн Г.Тэнүүн-Эрдэнэ шилдэг эрэгтэй жүжигний шагнал хүртжээ

Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн Г.Тэнүүн-Эрдэнэ шилдэг эрэгтэй жүжигний шагнал хүртжээ

2023-03-28
Gucci 43,000 ам.долларын баавгайны хэлбэртэй цүнх гаргажээ

Gucci 43,000 ам.долларын баавгайны хэлбэртэй цүнх гаргажээ

2023-03-28
Жүжигчин Жан Хёгийн өөрчлөлт

Жүжигчин Жан Хёгийн өөрчлөлт

2023-03-28

Санал болгож байна

Ихрүүдийн талаар сонирхолтой баримтууд
Сонин хачин

Ихрүүдийн талаар сонирхолтой баримтууд

2019-05-01
“Херо”-ийнхон П.Анужинд сануулга өгөв
Хүмүүс

“Херо”-ийнхон П.Анужинд сануулга өгөв

2016-04-04
Гоёмсог шаргал үстнүүдийн ЭМГЭНЭЛТ хувь тавилан
Оддын амьдрал

Гоёмсог шаргал үстнүүдийн ЭМГЭНЭЛТ хувь тавилан

2018-10-09
Мисс Б.Бадамцэцэг төрсөн өдрөөрөө 40 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барьж байна
СКАНДАЛ

Мисс Б.Бадамцэцэг төрсөн өдрөөрөө 40 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барьж байна

2020-07-27
Дуучин Ч.Уранхолбоогийн Сингапур, Малайз улсад аялсан влог цацагдаж эхэллээ
Видео мэдээ

Дуучин Ч.Уранхолбоогийн Сингапур, Малайз улсад аялсан влог цацагдаж эхэллээ

2018-06-23
Дуучин Олзодын Гансувдын “Миний ээж хөөрхөн” тоглолт хойшиллоо
Мэдээ

Дуучин Олзодын Гансувдын “Миний ээж хөөрхөн” тоглолт хойшиллоо

2018-04-27
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In