Загвар зохион бүтээгчид цар тахлын дараах үед шилжиж, шинэ загвар, шинэ мэдрэмжүүдийг эрэлхийлж эхэлжээ. Хүйтэн өвлөөс бусад улиралд өмсөж болохуйц энэхүү загварын санаанууд нь түлхүү гар аргаар хийсэн хувцаснуудад тулгуурлагджээ.
Загварын шоу дээрх загвар өмсөгчид яг л 1950-аад оныг санагдуулам дүр төрхийг бүрдүүлсэн байх аж.
Сүүлийн жилүүдэд 2000 оны үед трэнд болж байсан загварууд ноёлж байсан бол энэ удаад илүү албан ёсны, язгууртан дүр төрхийг эрэлхийлжээ.
Ингээд “Vogue” сэтгүүлээс онцолсон 11 чиг хандлагыг танилцуулъя.
ӨРГӨН ӨМД БҮХИЙ ХОСЛОЛ
Нэгээс хоёр товчтой костюм, газар шүргэсэн урттай өмд энэ жилийн томоохон трэндүүдийн нэг. Өнгөний хувьд завсарын болон нэг өнгөөр дагнасан байх нь хамгийн чухал.
БОГИНО ӨМД
Энэ жил богино өмд ажил хэрэгч хувцаслалт дээр хүртэл хүч түрэн гарч ирэх нь ээ. Тиймээс бусдын юу хэлэхийг үл тоон богино өмдтэй хослол худалдан аваарай.
ЦАГААН БАДАМЛЯНХУА
Бадамлянхуа цэцгийг санагдуулам энгийн бөгөөд эрхэмсэг загварууд энэ жил трэнд болох нь ээ.
COUTURE ALLURE
1950-д оныг санагдуулам дүр төрх бүхий загварууд энэ жил ноёлно. Гараар урласан эдгээр тансаг даашинзнууд таныг үдшийн хатан хаан болгох шидтэй.
ГООЛИГ БЭЛХҮҮС
Гоолиг бэлхүүсээ төрөл бүрийн оёдол, эсгүүрийн тусламжтайгаар тодотгоорой.
ХЭТ ӨРГӨН ЖИЙНС
Хэт том өмсгөлтэй жийнсэн өмд энэ жилийн трэнд загваруудын нэг. Өмнөх жилүүдэд бэлхүүс хүртэлх өндөр суудалтай өргөн өмднүүд трэнд болж байсан бол энэ жилийн хувьд ташаа хүрсэн өндөртэй, газар шүргэсэн урттай өмднүүд трэнд болж байна.
ДАВХАРЛАЖ ӨМС
Банзалыг зөвхөн нүцгэн бие дээрээ, эсвэл трикон дээр өмсдөг цаг ард хоцорчээ. Өргөн болон шулуун загварын өмдөн дээр хүссэн банзал болон даашинзаа өмсөж эрх чөлөөт байдлыг эрхэмлээрэй.
ҮСЛЭГ ХҮРЭМ
Намар, өвлийн заагт юу өмсөх тухайгаа бодож буй хүмүүст үслэг хүрэм санал болгож байна. Хиймэл үсэн загварлаг хүрэмнүүд танийг хэзээд загварлаг, өнгөлөг харагдуулах болно.
ЗАГВАРЛАГ БОЛООД ХАЛУУХАН
Дотуур хувцас хэдийнэ гадуур хувцасны үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Өмнө нь зөвхөн унтахдаа л өмсдөг байсан унтлагын хувцаснууд гадуур өмсөх боломжтой загвараар зохион бүтээгдэж эхэлсэн бөгөөд хамгийн зоригтой, хүчирхэг бүсгүйчүүдийн уг дүр төрхийг бүрдүүлэх болжээ.
НЭХМЭЛ ЦАГААН ДААШИНЗ
Үүл мэт хөнгөн, зөөлөн нэхмэл цагаан даашинзнууд энэ жил трэнд хэвээр байна. Ихэмсэг хийгээд дэгжин эдгээр загварууд тийм ч амар трэндээс гарахгүй нь бололтой.
НУРУУГАА ТОДОТГО
Төрөл бүрийн эсгүүр, оёдол, оруулгын тусламжтайгаар нуруу хэсгээ тодотгон дахин давтагдашгүй дур булаам болохоо илтгээрэй.