Өмнөд солонгосчууд нэг хүнд ногдох тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнээрээ дэлхийн тэргүүлдэг байна. Тус улсын иргэд тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хамгийн их мөнгө зарцуулдаг талаар Морган Стэнли мөн онцолжээ. Тус хөрөнгө оруулалтын банкны тооцоолсноор Өмнөд Солонгосын тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийт зардал 2022 онд 24 хувиар өсөж, 16.8 тэрбум ам.доллар буюу нэг хүнд ногдох нь 325 орчим ам.долларт хүрсэн байна. Энэ нь “Morgan Stanley”-ийн тооцоолсон Хятад, Америкийн иргэдийн нэг хүнд ногдох 55 ба 280 ам.доллароос хамаагүй илүү аж. Монклерын Өмнөд Солонгос дахь орлого нь тахлын өмнөхтэй харьцуулахад хоёрдугаар улиралд хоёр дахин өссөн байна. “Cartier”-ийн эзэмшигч “Richemont Group”-ийн хэлснээр Солонгос улс дахь тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалт 2022 онд хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр оронтой тоогоор өссөн байна.
https://www.cnbc.com/2023/01/13/south-koreans-are-the-worlds-biggest-spenders-on-luxury-goods.html