УИХ-ын гишүүн Ч.Ундрам гэр бүлийн асуудлаа шийдсэний дараа Гэр бүлийн тухай хуулийн өргөн барина гэж ичих ч үгүй хэвлэлд ярьсан байсан. Түүний энэ үг багагүй хүний эгдүүцлийг хүргээд буй.
Сэтгүүлч Б.Отгон цахим хуудсандаа хэдэн цагийн өмнө “Садар” хүүхэн бидэнд ёс суртахуун айлдахыг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Салалт, хувийн өшөө төрийн хуулиар авахыг хараад нүдэндээ итгэсэнгүй. Нүүрс ухдаг эцгийн чинь шуналыг гүйцээхэд Монголын хэдэн говь сүйдэх ёстой вэ? Гал тогооны ширээн дээр болсон садар явдлаа тайлбарлачихаад төр түшвэл ямар вэ?
Ч. Ундрамыг УИХ-ын гишүүнээс нь татаж, ёс зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагыг Сэлэнгэ аймгийн сонгогчид нь тавиад буй. Зөв штэ. Дэмжиж байна” гэжээ.
Б.МӨНХ
“Садар” хүүхэн бидэнд ёс суртахуун айлдахыг сонсоод чихэндээ итгэсэнгүй