Телевизийн олон үзэгчтэй контентуудын нэг болох “The Voice Of Mongolia” шоунаас төрсөн охидын NS хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан өнгөрсөн долоо хоногт Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “B production”-тай хийсэн гэрээ болон ажлын үйл явцын тухай олон нийтэд дэлгэсэн нь анхаарал татаж байна.
Энтертайнмент салбарын уран бүтээлчид уг асуудалд өөр өөрсдийн өнцгийг илэрхийлсээр байна. Тус салбарт шинэ уран бүтээлч гаргаж ирэхийн тулд хүч хөдөлмөрөө зарцуулсаар ирсэн продюсерүүд өөрсдийн арга барилаар уран бүтээлчидтэй гэрээ хийн, хамтарч ажилладаг. Зарим нь ямар ч гэрээ хийдэггүй, төлбөр мөнгө авч байгаагүй тухайгаа дэлгэсэн бол зарим нь гэрээний дагуу орлогын талаас дээш хувийг авдаг болохоо дэлгэжээ.
Уг асуудалд олны танил эрхмүүд өөрсдийн өнцгөөс ямар байр суурь илэрхийлснийг харъя.
https://news.zindaa.mn/4hen