2023-03-29 03:23
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс

С.ЗОЛБОО: Youtube хуудас миний амьдралын тэмдэглэл шиг л зүйл

munkhzul munkhzul
2023-01-31
0 0
0

455 мянган дагагчтай С.Золбоо Youtube хуудаснаа өөрийн амьдралын туршлагаас хуваалцаж, бичлэг бүрийнхээ ард сургамж үлдэхийг хүсдэг тэрбээр аливаа зүйлд тууштай хандахыг хичээдэг ажээ.

-Солонгос Улсыг ямар зорилготой зорьж байв?

-Анх 14 настай хүү ээжтэйгээ хамт Солонгос Улсад хөл тавьж байлаа. Ээжийнхээ сонголтоор ирсэн гэсэн үг л дээ. Хөл бөмбөгийн дугуйлантай сургуульд орж энэ спортоор амжилт гаргахыг мөрөөдөж, долоон жил шургуу хичээллэсэн. Гэхдээ санхүүгийн асуудлаас болоод их сургуульд орж чадаагүй.

-Youtube хуудас хөтөлж эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?

-Хамт хөл бөмбөг тоглодог байсан ах “Чи цахим орчинд идэвхтэй байдаг юм чинь youtube суваг хөтлөөд үзэх хэрэгтэй” гэсэн. Тэгээд сонирхож дүрс бичлэг хийж эхэлсэн чинь яаж бичлэгээ хийх, хэрхэн эвлүүлэх гээд олон бэрхшээл тулгарсан. Хүн үзэхгүй, дагагчдын тоо нэмэгдэхгүй үед нэг хүн  ч миний бичлэгийн үзсэн анзаардаг юм билээ. Дагагчдын тоо, дүрс бичлэгийн үзэлт нэмэгдэх бүрд хөл газар хүрэхгүй баярлана. Youtube хуудсанд 1000 дагагчтай болж байж зар сурталчилгаа тавьж, мөнгө олон эрхтэй болдог юм. Тэр хүртэл хүмүүсийн сонирхлыг татах гэж төрөл бүрээр дүрс бичлэг хийсэн. Дуулж, бүжиглэж, хөгжилтэй дүрс бичлэг хийх гээд байж болох бүх л сэдвээр хийсэн. Одоо бол анх эхэлж байх үеийнхээ ихэнх дүрс бичлэгийг устгачихсан, цөөн хэд нь л байгаа. Анх эхлэхдээ муу байсан ч тууштай хийж чадсан учраас дүрс бичлэг хийх чадвар минь дээшилсэн гэж боддог.

-Анхны 100 мянган үзэлттэй дүрс бичлэгээ харахад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Аль дүрс бичлэг нь түрүүлж 100 мянган үзэлт хүрснийг мэддэггүй. Анх эхэлж байхдаа “Хэр их хүн үзэх бол” гэж их шаналдаг байсан. Харин явцын дунд “Энэ бичлэгийг хэр хүн үзэх бол, доор нь юу гэж сэтгэгдэл үлдээх бол” гэж ойрхон харж, шаналж, бухимдах хэрэггүй гэдгийг ойлгосон.

-“Кино ярьж өгье”, “Болсон явдал ярьж өгье” булаг хийх санааг хэрхэн олж байв?

-Энэ хоёр буланг хамгийн их хүн үздэг учраас хийх шийдсэн. Солонгос Улсад сэтгэлд хүрсэн олон кино бий. Одоо youtube  хуудас хөтөлдөг хүн бүр л болсон явдал ярьж өгдөг болж. Би болсон явдал ярихдаа бага ч гэсэн сургамж өгөхөөр хэргүүдийг сонгож ажилладаг. Энэ нь жаахан онцлог болов уу.

-Шантарсан үе гарч байв уу?

-Анхнаасаа юу ч болсон тууштай байхаар шийдсэн учраас шантарч байсангүй. Миний дүрс бичлэгүүдийг үзээд “Урам авлаа, баяр хөөртэй боллоо” гэж урмыг үг хэлэх хүмүүс бий.

-Сөрөг сэтгэгдлүүдийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Ямар ч сайн хүнийг муулах хүн байдаг шүү дээ. Дүрс бичлэг хийж эхлэхэд доромжилсон сөрөг сэтгэгдэл их ирдэг байлаа. Тэр бүрд нь устгаж, бухимдана. Одоо бол өөрийгөө барьж сурсан байна лээ, нэг бүрчлэн уншиж бухимдахаа больсон. Юу ч хийхгүй байгаа хүнийг хэн ч шүүмжлэхгүй. Харин хөдөлмөрлөж байгаа хүнийг муулдаг, бүх зүйлд сөрөг байдаг хүмүүсийг заримдаа жаахан өрөвддөг юм.

-Эх орондоо ирж ажиллах төлөвлөгөө бий юү?

-Эх орондоо очиж ажиллаж, амьдрахыг хүсэлгүй яах вэ. Одоохондоо Австрали Улсад найз охинтойгоо хамт амьдарч байна. Удахгүй эх орондоо очих төлөвлөгөө бий. Гэхдээ суурьшиж амьдрах уу, хэсэг амрах уу гэдгээ шийдээгүй байна.

-Амьдралдаа баримталдаг зарчим бий юү?

-Хүн хичээж, хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй. “Уйгагүй хичээ, хөдөлмөрлө нэмээд ухаантай бай” гэж хэлэх дуртай. Жишээ нь, уралдаж байгаа хоёр хүний аль аль нь хөдөлмөрлөж, хичээж байгаа, гэхдээ аль товч замар явж ухаан гаргасан нь түрүүлнэ шүү дээ. “Би хийгээд байна, хичээгээд байна” гэх биш, ухаантай хандах хэрэгтэй.

-Бүхнийг цааш үргэлжлүүлэх эрч хүч болдог зүйл нь юу вэ?

-Youtube хуудас миний амьдралын нэг хэсэг болоод удаж байна. Нэгдүгээрт би үүгээр дамжуулж мөнгөтэй болж байгаа. Би өөрийнхөө амьдралыг ямар ч давс хачиргүйгээр харуулахыг зорьдог. Миний youtube  хуудас миний амьдралын тэмдэглэл, олон ангит кино шиг л бүх зүйл нь ил тод. Ингэж байгаа шалтгаан нь “Хүн хөдөлмөрлөвөл болдог юм байна” гэсэн ойлголтыг хүмүүст хүргэхийг хүсдэг. Над руу холбогддог залуучууд бий “Тань шиг хөдөлмөрлөнө, тууштай явна, жинхэнэ хайртайгаа учирна” гэдэг. Хүмүүст урам өгч, зөвөөр нөлөөлж байгаа минь цааш үргэлжлэх эрч хүч болдогдоо.

-Залуучуудад хандаж хэлэхийг хүсдэг үг бий юү?

–“Хичээлээ сайн хийгээрэй, архи тамхинаас хол байгаарай, битгий шоунд цаг заваа үрээрэй” гэж хэлмээргүй байна, учир нь би тэгж амьдраагүй. Хүн бүр ар гэр, эцэг эхээсээ хамаараад өөр орчинд амьдарч байгаа. Хүнд алдаж онох үе олон бий, их ч зүйл тохиолдоно. Хамгийн гол нь “Өөрийгөө ямагт зөв зам дээр зогсож байгаа билүү гэж, эргэж харж байгаарай” хэрэв буруу зам дээр байвал “Би ингэж явах нь зөв билүү” гэж бодож, зөв амьдрахыг хичээгээрэй.

 

https://ergelt.mn/news_full/2/single/30134

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ
Оддын амьдрал

Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ

munkhzul
2023-03-28
Жүжигчин Жан Хёгийн өөрчлөлт
Хүмүүс

Жүжигчин Жан Хёгийн өөрчлөлт

munkhzul
2023-03-28
Жүжигчин Пак Сө Жүн “Harper’s Bazaar” загварын сэтгүүлийн зураг авалтад оролцжээ
Өнөөдрийн онцлох

Жүжигчин Пак Сө Жүн “Harper’s Bazaar” загварын сэтгүүлийн зураг авалтад оролцжээ

munkhzul
2023-03-28
12 настай охин оюуны чадвар сорилд А.Эйнштейн, С.Хокинг нараас өндөр оноо авчээ
Хүмүүс

12 настай охин оюуны чадвар сорилд А.Эйнштейн, С.Хокинг нараас өндөр оноо авчээ

munkhzul
2023-03-27
Охинтойгоо хэл амаа ололцдоггүй Ч.Ундрам гишүүнд бусдын хүүхдүүдийг хүмүүжүүлэх эрх бий юу
Улс төр

Охинтойгоо хэл амаа ололцдоггүй Ч.Ундрам гишүүнд бусдын хүүхдүүдийг хүмүүжүүлэх эрх бий юу

munkhzul
2023-03-27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ
Оддын амьдрал

Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ

munkhzul
2023-03-28
0

БНСУ-ын алдарт BLACKPINK хамтлагийн хамгийн залуу гишүүн Лиса төрсөн өдрөө Филиппинд улсад үргэлжилж буй "BORN PINK" дэлхийн аялан тоглолтын үеэр тэмдэглэж хамтлагийнхаа...

Цааш унших
Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

2023-03-28
Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн Г.Тэнүүн-Эрдэнэ шилдэг эрэгтэй жүжигний шагнал хүртжээ

Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн Г.Тэнүүн-Эрдэнэ шилдэг эрэгтэй жүжигний шагнал хүртжээ

2023-03-28
Gucci 43,000 ам.долларын баавгайны хэлбэртэй цүнх гаргажээ

Gucci 43,000 ам.долларын баавгайны хэлбэртэй цүнх гаргажээ

2023-03-28
Жүжигчин Жан Хёгийн өөрчлөлт

Жүжигчин Жан Хёгийн өөрчлөлт

2023-03-28

Санал болгож байна

Загвар өмсөгч болох гэж хоолоо сойгоод хүн сүг болсон нь.
Охид бүсгүйчүүд

Загвар өмсөгч болох гэж хоолоо сойгоод хүн сүг болсон нь.

2012-12-21
“Хуан Жу Гэг” Монголд ирнэ
Оддын амьдрал

“Хуан Жу Гэг” Монголд ирнэ

2012-08-17
Мэдээ

Tips On How To Begin A Porn Site And Earn Cash In 2022

2022-08-13
Төрсөн эцэг минь миний онгоныг авсан
Сэтгэлээ нээе

Төрсөн эцэг минь миний онгоныг авсан

2015-03-26
Эрс өөрчлөгдсөн Мадоннаг фенүүд нь таньсангүй
Хүмүүс

Эрс өөрчлөгдсөн Мадоннаг фенүүд нь таньсангүй

2022-10-14
Загвар

Кайли Миноуг дотуур хувцас сурталчилав

2015-06-23
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In