2023-03-29 01:24
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Спорт

Уран гулгалтын дэлхийн шилдгүүд

munkhzul munkhzul
2023-02-02
0 0
0

“МӨСНИЙ ХАНХҮҮ” ЮЗҮРҮ ХАНЮ

Бээжин 2022 өвлийн олимпын наадмын тод оддын нэг Юзүрү Ханю Олимпын хошой аварга, Япон Улсын зургаан удаагийн аварга тамирчин юм. Юзүрү Ханю 1994 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Япон Улсын Сендай мужийн Изумикү хот төржээ. Ханюгийн аав бейсболын сургуулийн клубийн зөвлөх байсан бөгөөд уран гулгалтын спортыг сонгохыг түүнд анх санал болгожээ. Хоёр настайдаа Ханю астма өвчтэй гэж оношлогдсон бөгөөд энэ нь цаг хугацааны явцад аажмаар сайжирсан.  Эгчийнх нь дасгалжуулагч Мами Ямада эгчийнхээ бэлтгэлд саад учруулахын оронд энэ спортоор хичээллэхийг зөвлөсний дараа Ханю дөрвөн настайгаасаа гулгаж эхэлсэн байдаг.

Анх 2004 онд Японы уран гулгалтын сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээний “Б” ангилалд алтан медаль хүртсэнээр түүний амжилтын үүд хаалга нээгджээ. Дасгалжуулагч багш нь бэлтгэлийн талбайгаа сольсноор Ханю үргэлжлүүлэн бэлтгэлээ базааж, улмаар 2006 онд мөн тэмцээнийхээ “А” ангилалд хүрэл медаль хүртсэн байдаг.

Түүний сонирхогчоос өсвөрийн төрөлд хүч сорьж эхэлсэн нь 2008 он. Тухайн үед Юзүрү Ханю 13 настай байсан бөгөөд Японы өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан хамгийн залуу эрэгтэй тамирчин болжээ.

Түүний амжилт зөвхөн арлын Японоор хязгаарлагдсангүй, 2010 онд Дэлхийн өсвөрийн уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд орох эрх авчээ. Энэ тэмцээндээ богино үзүүлбэрийн төрөлд гуравдугаар байр, чөлөөт гулгалтын төрөлд нэгдүгээр байр тус тус эзэлж, нийлбэр дүнгээрээ түрүү байр авч чадав. Ийнхүү “Өсвөрийн дэлхийн аварга” цол хүртсэн хамгийн залуу япон хүн болжээ.

Энэ цагаас хойш медалийн буухиа тасрахгүй явсаар хамгийн анхны олимпын алтан медалиа 2014 оны Сочигийн олимпын наадмаас хүртжээ.Тухайн үед Юзүрү Ханю эрэгтэй богино үзүүлбэрийн төрөлд 101.45 оноо авснаар 100-гаас дээш оноо авсан анхны уран гулгагч болсон байна. Тэрбээр 2014 оны Сочигийн олимпоос дөрвөн жилийн дараа 2018 онд Пёнчаны олимпоос мөн алтан медаль хүртэж, амжилтаа бататгажээ.

“МӨСНИЙ ГҮНЖ” КАМИЛА ВАЛИЕВА

Уран гулгагч  дэлхийн “Залуу-Од” Камила Валиевагийн бүтэн нэрийг Камила Валерьевна Валиева гэдэг бөгөөд 2006 оны дөрөвдүгээр сарын 26-нд ОХУ-ын Казан хотод төржээ. Тэрбээр Татар үндэстэн. Валиева багаасаа гимнастик, балет, уран гулгалт гээд олон төрлийн спортоор хичээллэж байсан ба таван нас хүрэх үед  ээж нь түүнийг голчлон уран гулгалтад илүү түлхүү хичээллүүлж эхэлсэн байдаг.

Тэрбээр ДАШТ-д чөлөөт үзүүлбэрийнхээ үеэр тэр гурван ч удаа дөрвөн эргэлт хийж дэлхийн шинэ рекорд болох 174.31 оноог тогтоосон бөгөөд нийт оноогоороо 249.24 болж мөн л дэлхийн шинэ рекорд амжилтыг тогтоож байлаа.

“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд дэлхийн рекордыг эзэмшигч зургаан топ уран гулгагч хүрэлцэн ирсний нэг нь ОХУ-ын “залуу супер од” 15 настай Камила Валиева байв. Тэрбээр Бээжингийн олимпын багийн өрсөлдөөнд уран гулгалтын спортын хамгийн хүнд техник  болох гурвалсан аксел болон дөрвөн угсраа үсрэлтийг амжилттай гүйцэтгэснээр, олимпын наадамд уг техникийг хийсэн анхны эмэгтэй уран гулгагч болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ.

Өөрийн спортын замналын туршид дэлхийн рекордыг есөн удаа шинэчлэн тогтоосон Камила Валиева ердөө 2021 оны аравдугаар сард насанд хүрэгчдийн карьераа эхлүүлсэн байсан байдаг.

БЭЭЖИНГИЙН ОЛИМПЫН АВАРГА АННА ШЕРБАКОВА

Бээжингийн олимпын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын уран гулгагч Анна Шербакова алтан медалийн эзэн болсон. Тэрбээр 2004 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Моксва хотод төржээ. Анна Шербаково гурван настайгаасаа уран гулгалтаар хичээллэсэн.

Анна спортын ертөнцөд ид гялалзаж байхдаа 2017 онд хөлөө хугалж, хагас жилийн хугацааг эмчилгээнд зарцуулан, олон чухал тэмцээнийг өнжиж байсан билээ. Гэсэн ч эргэн сэргэлтээ авч, ковидын дараах хүндрэлийн улмаас 38 хэмийн халуунтай байхдаа ОХУ-ын аварга болж байсан “хатан зоригт охин” юм.

Олимпын наадамд 17 настай Анна Щербакова дөрөв эргэлттэй лутц хийсэн анхны уран гулгагч эмэгтэй. Тэр мөн дөрвөн эргэлттэй лутцыг нэг үзүүлбэр дээрээ хоёр удаа хийсэн анхны уран гулгагч юм.

ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА АЛИНА ЗАГИТОВА

Алина Ильназовна Загитова. Аав, ээж нь нэг нас хүрсэн охиндоо нэр өгч амжаагүй байж. Нэг өдөр телевизээр уран сайхны гимнастикийн од Алина Кабаевагийн тухай нэвтрүүлэг үзэж сууж байгаад охиндоо Алина гэж нэр хайрлажээ.

Тэрбээр 2002 оны тавдугаар сарын 18-нд ОХУ-ын Ижевск хотод төрсөн. Загасны орд. Одоо 21 настай. Татар үндэстэн. Аав  Ильназ Загитов нь хоккейн багийн дасгалжуулагч. Ээж нь уран гулгалтын тамирчин болох гэж мөрөөдөөд чадаагүй тул охиндоо мөрөөдлөө шилжүүлжээ. Алинагийн дүү Сабина Загитова мөн уран гулгалтаар хичээллэдэг. Таван настайгаасаа уран гулгалтаар хичээллэж, долоон наснаасаа тэмцээн уралдаанд орж эхэлсэн. 2018 оны Пёнчаны олимпын наадамд оросууд гол итгэл найдвараа Евгения Медведевад өгч, түүнд олимпын аварга болох илүү боломж байгаа гэж үзэж байсан юм.

Олимпод Евгения Медведева богино үзүүлбэрийн төрөлд 81.61 оноо авч бүх цаг үеийн рекордыг шинэчлэн тогтоогоод байв. Харин олимпын тэмцээний завсарлагын дараа Алина Загитова богино үзүүлбэрээ хийж хэдхэн цагийн өмнө шинэчлэгдээд байсан рекордыг 82.92 болгож ахиулсан нь гайхалтай байв. Тэмцээний дараагийн өдөр Алина Загитовагийн чөлөөт үзүүлбэр үзэгчид болон шүүгчдийн нүдийг орой дээр нь гаргасан юм. Америкийн “New York Times”-ын үзэж байгаагаар энэ бол эмэгтэй уран гулгалтын ганцаарчилсан төрлийн бүх цаг үеийн хамгийн шилдэг үзүүлбэр болсон хэмэн бичиж байлаа.

Тэрбээр чөлөөт үзүүлбэрийнхээ үеэр гурвалсан эргэлтийн комбинацыг амжилттай хийсэн юм. Алина Загитовагийн гайхамшиг үүгээр дуусаагүй бөгөөд үүнээс ч хэцүү элемент болох гурвалсан лутц-гурвалсан лүүп комбинацыг итгэмээргүй амархан хийсэн билээ. Мөн тэрбээр заавал гүйцэтгэх ёстой 11 үсрэлтээ үзүүлбэрийнхээ хоёрдугаар хагаст бүгдийг нь хийснээр шүүгчдээс нэмэлт 10 оноо авсан юм. Ингээд тэмцээний нийлбэр дүнгээр 239.57 оноо авч 15 нас 281 хоногтойдоо түүхэн дэх хамгийн залуу уран гулгалтын олимпын аваргуудын нэг болсон юм.

ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА НАТАН ЧЕН

Бээжин-2022 олимпын эрэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан үзүүлбэрт 22 настай Натан Чен гэх америк залуу дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 113.97 оноо авч олимпын аварга болж байлаа.  Тэрбээр сүүлийн гурван дэлхийн аваргад дараалан түрүүлсэн юм.  Натан Чен олимпын наадамд дөрвөлсөн флип, гурвалсан аксель, каскад дөрвөлсөн лутц, гурвалсан тулуп гүйцэтгэж, Юзүрү Ханюгийн тогтоосон дэлхийн рекорд болох 111.82 оноог эвджээ. Түүний араас 108.12 оноотой Японы Юма Кагияама, 105.90 оноотой Шома Үно нар бичигдсэн. Харин сүүлийн хоёр олимпод дараалан түрүүлээд буй “Мөсний хаан” Японы Юзүрү Ханю олны хүлээлтэд хараахан хүрээгүй 95.15 оноо авсан юм. Мэргэжилтнүүд уран гулгалтын ганцаарчилсан төрлийн олимпын алтан медалийн төлөөх гол өрсөлдөөн Юзүрү Ханю, Натан Чен нарын хооронд болно гэж таамаглаж байсан ч Натан Чен хол тасарч түрүүлсэн билээ.

“ТЭРГЭНЦЭР”-ЭЭС ӨНДИЙН БОССОН ОЛИМПЫН АВАРГА СУЙ ВЭНЖИН, ХАН ЦУН

Хятадын уран гулгагч Суй Вэнжин, Хан Цун нар Бээжингийн олимпын спорт хосын чөлөөт үзүүлбэрийн аварга билээ.Тэд олимпын түүхэнд анх удаагаа шидэлттэй дөрөв эргэлттэй үзүүлбэр үзүүлж, хувийн дээд амжилтаа болон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож байсан юм. Суй Вэнжин, Хан Цун нар 10 гаруй жил хамтдаа гулгаж байгаа бөгөөд 2018 оны өвлийн олимпын мөнгөн медальт, 2017, 2019 оны дэлхийн аварга, зургаан удаа Ази тивийн аварга болж, дэлхийн гурван удаагийн мөнгөн медаль хүртэж байлаа. Тэд олон удаагийн хүнд бэртэл, гэмтлийн давааг туулж байсан юм. Суй Вэнжин, Хан Цун нар хосын төрөлд түрүүлж, олимпын аварга болсон. Тэдний нийт оноо 239.88-д хүрч, дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоож байв.

Олимпын аварга 27 настай Суй Вэнжин нь 2015 онд Хятадын цомын аварга шалгаруулах тэмцээн болохоос долоо хоногийн өмнө бэлтгэлийн үеэр унаж, мөсөнд толгойгоо цохисны улмаас нэг нүднийхээ хараагаа алдаж байв. Гэлээ ч Хан Цунтай хамт тэмцээндээ орсон байна. Хятадын эмч нар азаар Суй Вэнжиний харааг сэргээж чаджээ. Суй Вэнжин  түүнээс хойш хөлөө мөн хүнд бэртээж, хагалгаанд орж тэргэнцэрт сууж байв.

Кон Хан, Суй Вэнжинтэй бүхий л хүнд хэцүү цаг үед нь хамт байж, дахин мөсөн талбайд гарч чадахгүй гэж эмч нар дүгнэж байхад ч  Вэнжинээс өөр хүнтэй гулгахгүй хэмээн хамт байсан гэдэг.

 

https://ergelt.mn/news/105/single/30214

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ
Оддын амьдрал

Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ

munkhzul
2023-03-28
Жүжигчин Пак Сө Жүн “Harper’s Bazaar” загварын сэтгүүлийн зураг авалтад оролцжээ
Өнөөдрийн онцлох

Жүжигчин Пак Сө Жүн “Harper’s Bazaar” загварын сэтгүүлийн зураг авалтад оролцжээ

munkhzul
2023-03-28
Монголын волейболын эмэгтэй шигшээ багийн тамирчин Сансарболдын Тэмүүлэнгийн тухай хүргэж байна
Видео мэдээ

Монголын волейболын эмэгтэй шигшээ багийн тамирчин Сансарболдын Тэмүүлэнгийн тухай хүргэж байна

munkhzul
2023-03-27
Охинтойгоо хэл амаа ололцдоггүй Ч.Ундрам гишүүнд бусдын хүүхдүүдийг хүмүүжүүлэх эрх бий юу
Улс төр

Охинтойгоо хэл амаа ололцдоггүй Ч.Ундрам гишүүнд бусдын хүүхдүүдийг хүмүүжүүлэх эрх бий юу

munkhzul
2023-03-27
Жүжигчин Lee Dahae болон Se7en нарын хуримын өмнөх зураг цацагдлаа
Оддын амьдрал

Жүжигчин Lee Dahae болон Se7en нарын хуримын өмнөх зураг цацагдлаа

munkhzul
2023-03-27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ
Оддын амьдрал

Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ

munkhzul
2023-03-28
0

БНСУ-ын алдарт BLACKPINK хамтлагийн хамгийн залуу гишүүн Лиса төрсөн өдрөө Филиппинд улсад үргэлжилж буй "BORN PINK" дэлхийн аялан тоглолтын үеэр тэмдэглэж хамтлагийнхаа...

Цааш унших
Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

2023-03-28
Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн Г.Тэнүүн-Эрдэнэ шилдэг эрэгтэй жүжигний шагнал хүртжээ

Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн Г.Тэнүүн-Эрдэнэ шилдэг эрэгтэй жүжигний шагнал хүртжээ

2023-03-28
Gucci 43,000 ам.долларын баавгайны хэлбэртэй цүнх гаргажээ

Gucci 43,000 ам.долларын баавгайны хэлбэртэй цүнх гаргажээ

2023-03-28
Жүжигчин Жан Хёгийн өөрчлөлт

Жүжигчин Жан Хёгийн өөрчлөлт

2023-03-28

Санал болгож байна

Эрчүүдийн унтах байрлал чалхд нь нөлөөлдөг
Зөвлөгөө

Эрчүүдийн унтах байрлал чалхд нь нөлөөлдөг

2016-10-24
Хов жив

“Но”-той ажил хэргийн хамтрагчид

2012-01-13
Дуучин Амархүүтэй болзож папарицидуулсан Золоогийн хувийн зургууд

Дуучин Амархүүтэй болзож папарицидуулсан Золоогийн хувийн зургууд

2013-08-08
13 настай зураач Б. Хулан бие даасан үзэсгэлэнгээ толилууллаа
Охид бүсгүйчүүд

13 настай зураач Б. Хулан бие даасан үзэсгэлэнгээ толилууллаа

2019-10-29
Кимийн аав эмэгтэй болохыг хүсэв
СКАНДАЛ

Кимийн аав эмэгтэй болохыг хүсэв

2015-04-27
Мэдээ

Flingster Review Update Might 2022

2022-07-12
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In