2023-03-29 03:25
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Tехнологи

Тайлан: Хоёр тэрбум хэрэглэгчтэй “Facebook” 2023 оныг “Ашиг орлогын жил” болгон зарлав

nomun nomun
2023-02-03
0 0
0
Олон нийтийн сүлжээний хамгийн алдартай хэрэгсэл болох “Facebook”-г өдөр бүр тогтмол хэрэглэгчдийн тоо хоёр тэрбумд хүрсэн нь дэлхийн нийт хүн амын дөрөвний нэгтэй тэнцэж байна. Өнгөрсөн жилийн тухайд хэрэглэгчдийн тоо нь түүхэндээ анх удаа буурсан, хөрөнгө оруулагчдыг сандаргасан хүндхэн жил байсан билээ. Ийнхүү дэлхийн хоёр тэрбум хүний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон “Facebook” аппликэйшнийг эзэмшигч Мета компанийн Гүйцэтгэх захирал Марк Цукерберг  2023 оныг “Ашиг орлогын жил” хэмээн зарласны дараа тус компанийн хувьцаа 15 хувиар өсжээ. Тиймээс энэ удаа бид технологийн салбарын тэргүүлэх компани “Мета”-гийн 2022 оны санхүүгийн тайланг онцолж байна.
“Reels”-ийн ачаар залуу хэрэглэгчдээ нэмэгдүүлэв 
Мета компани “Instagram” болон “WhatsApp” гэсэн аппликэйшнийг мөн эзэмшдэг. Тус компани өнгөрсөн жил оффисынхоо зай талбайг багасгаж, 11 мянган ажилтнаа цомхотгосон нь нийт ажилтных нь 13 хувь юм. Гэсэн хэдий ч 2022 онд 23.2 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Энэ талаар Мета компанийн Гүйцэтгэх захирал Марк Цукерберг “2022 он биднийг их сорьсон жил байсан. Гэсэн ч бид амжилттай ажиллаж чадсан гэж дүгнэж байна. “Facebook” аппликэйшнийг өдөр бүр идэвхитэй хэрэглэгчдийн тоо хоёр тэрбумд хүрсэнд бид үнэхээр их баяртай байна.
Хиймэл оюун ухаан ашигласан нээлтүүд болон “Reels”-ийг нэвтрүүлсэн нь үүнд хамгийн их нөлөөллөө. Энэ тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Бид 2023 оныг “Ашиг орлогын жил” болон зарласан. Тиймээс илүү их хичээж, уян хатан, хүчирхэг байгууллага болохын төлөө ажиллана” гэж “BBC”-д ярьжээ. Улирлын эцэст Мета компанийн нийт ажилтны тоо 86482 болсон байна.
 Түүхэндээ анх удаа буурсан Метагийн хэрэглэгчдийн тоо өмнөх жилээс дөрвөн хувиар өсжээ. Тухайлбал, Европ, АНУ, Канад улсын хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн юм. Задлан харвал “Facebook” аппликэйшнийг өдөр бүр идэвхитэй хэрэглэж байгаа хүмүүсийн тоо таван хувиар өссөн байна. Үүнд видео хийх боломжтой “Reels” гэсэн шинэ платформыг нэвтрүүлсэн нь хамгийн ихээр нөлөөлжээ. Залуучуудын дунд хамгийн алдартай “TikTok” аппликэйшнтэй төстэй тус видео бэлтгэдэг платформын ачаар залуу хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, видеогоор дамжуулан сурталчилгааны орлогоо өсгөсөн байна.
сонин mn
Цэвэр орлого 55 хувиар буурчээ
Мета компанийн өнгөрсөн оны цэвэр орлого 4.6 тэрбум ам.доллар байв. Үүнийг 2021 оны 10.2 тэрбум ам.доллартай харьцуулвал 55 хувиар буурсан үзүүлэлт юм. Сүүлийн улирлын байдлаар 32 тэрбум ам.долларын ашиг олсон нь өмнөх оноос дөрвөн хувиар буурчээ.
Харин бүтэн жилийн нийт орлого нь 116 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оноос нэг хувиар буурав. Мөн зардал нь 22 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч гэр бүлээрээ хэрэглэдэг аппликэйшнийн идэвхитэй хэрэглэгчийн тоо гурван тэрбумд хүрсэн нь өмнөх оноос таван хувиар өссөн эерэг үр дүн гарчээ.
Метагийн VR болон AR-т төвлөрсөн хэлтэс болох “Reality Labs” өнгөрсөн жилд 4.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь хүндхэн цохилтын нэг байв. Энэ онд тус хэлтсийн алдагдал нэмэгдэнэ гэсэн таамаглал гарчээ. Тус хэлтсийн орлого 17 хувиар буурч, өнгөрсөн онд 727 сая ам.долларын орлого олсон байна. Тиймээс энэ онд “VR” чихэвчнийхээ дараагийн загварыг гаргана гэдгээ Цукерберг мэдэгдэв. Мета компанийн өнгөрсөн намар гаргасан загвар нь 1500 ам.долларын үнэтэй байсан юм.
Зах зээлийн үнэлгээ нь 400 тэрбум доллар
Мета компанийн зах зээлийн үнэлгээ хоёрдугаар сарын 1-ний байдлаар 400 тэрбум ам.доллар болжээ. Хөрөнгийн зах зээлийн “Wall Street” төвийн мэдээлснээр Мета компани өөрсдийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авах хөтөлбөрөө 40 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлснээ зарласнаар тус компанийн хувьцаа 20 хувиар өсжээ. Гэсэн хэдий ч COVID-19-ийн өмнөх өсөлтийн үеэсээ хувьцаа нь 50 хувиар буурсан хэвээр байна. “Wall Street”-ийн мэдээлснээр Метагийн нэг ширхэг хувьцааны ашиг 2.2 ам.доллар болжээ. Тус компани өнгөрсөн онд 4.2 тэрбум ам.долларыг бүтцийн өөрчлөлтөд зарцуулсан гэнэ. Ингэхдээ 975 сая ам.долларыг ажлаас халагдсаны тэтгэмж болон ажилтнуудын бусад асуудалд зарцуулсан байна. Мөн 1.3 тэрбум ам.долларыг дата төвийн үнэлгээнд зарцуулжээ. Метагийн Санхүүгийн хэлтсийн шинэ дарга Сузан Ли 2023 оны нэгдүгээр улирлын орлогоо 26-28.5 ам.доллар байна гэсэн урьдчилсан тооцооллыг гаргажээ. Харин бүтэн жилийн орлогоо 89-95 ам.доллар байхаар төлөвлөсөн байна.
Баярмэндийн Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Фотошоп ашигласан Наоми Кэмпбелл шүүмжлэлд өртөв
СКАНДАЛ

Фотошоп ашигласан Наоми Кэмпбелл шүүмжлэлд өртөв

munkhzul
2023-03-21
Аргентины блогчин өөртэйгээ гэрлээд, нэг өдрийн дараа салжээ
СКАНДАЛ

Аргентины блогчин өөртэйгээ гэрлээд, нэг өдрийн дараа салжээ

munkhzul
2023-03-16
Тамирчин Хван Чол Сүний эхнэрээ зодож буй бичлэг ЦАЦАГДАВ
СКАНДАЛ

Тамирчин Хван Чол Сүний эхнэрээ зодож буй бичлэг ЦАЦАГДАВ

munkhzul
2023-03-13
Хэн нэгэн таны дансаар мөнгөн гүйлгээ хийхийг гуйвал та яах вэ?
Видео мэдээ

Хэн нэгэн таны дансаар мөнгөн гүйлгээ хийхийг гуйвал та яах вэ?

khulan
2023-03-15
Apple компани iPhone 14 загварынхаа шар өнгөтэй хувилбарыг танилцууллаа
Tехнологи

Apple компани iPhone 14 загварынхаа шар өнгөтэй хувилбарыг танилцууллаа

munkhzul
2023-03-08

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ
Оддын амьдрал

Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ

munkhzul
2023-03-28
0

БНСУ-ын алдарт BLACKPINK хамтлагийн хамгийн залуу гишүүн Лиса төрсөн өдрөө Филиппинд улсад үргэлжилж буй "BORN PINK" дэлхийн аялан тоглолтын үеэр тэмдэглэж хамтлагийнхаа...

Цааш унших
Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

2023-03-28
Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн Г.Тэнүүн-Эрдэнэ шилдэг эрэгтэй жүжигний шагнал хүртжээ

Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн Г.Тэнүүн-Эрдэнэ шилдэг эрэгтэй жүжигний шагнал хүртжээ

2023-03-28
Gucci 43,000 ам.долларын баавгайны хэлбэртэй цүнх гаргажээ

Gucci 43,000 ам.долларын баавгайны хэлбэртэй цүнх гаргажээ

2023-03-28
Жүжигчин Жан Хёгийн өөрчлөлт

Жүжигчин Жан Хёгийн өөрчлөлт

2023-03-28

Санал болгож байна

Уруулаа хэрхэн сайхан будах вэ?
Гоо сайхан

Уруулаа хэрхэн сайхан будах вэ?

2014-11-12
Мэдээ

Finest Random Video Name Website Anonymous & Free

2022-08-09
Шинэ төрлийн амтат Пицца хийх фото хичээл
Зөвлөгөө

Шинэ төрлийн амтат Пицца хийх фото хичээл

2014-02-07
Мэдээ

15 Best Chatroulette Apps For Android & Ios 2022

2022-07-17
Хамар загатнах нь бэлгийн ариун цэвэртэй холбоотой
Зөвлөгөө

Хамар загатнах нь бэлгийн ариун цэвэртэй холбоотой

2014-06-17
“Харанга”-ын Лхавгаагийн хайртай бүсгүй өөрөөс нь үе мултарсан дүү
Оддын амьдрал

“Харанга”-ын Лхавгаагийн хайртай бүсгүй өөрөөс нь үе мултарсан дүү

2012-04-03
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In