2023-03-29 02:24
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Мэдээ Гадаад мэдээ

Усны хувцаснаас хижаб руу шилжсэн хувьсал

munkhzul munkhzul
2023-02-06
0 0
0

Иран Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн Исламын хувьсгал нь энэ улсыг хаант засаглалын нөлөөнөөс ангижруулж, шашин төрийг хослуулсан засаглалтай цөөн улсын нэг болгосон юм.

XX зууны дэлхийн түүхэн дэх чухал үйл явдлуудын нэг болох Исламын хувьсгал өрнөснөөр Ираны шаах Мохаммед Реза Пехлевийн тэргүүлж байсан хаант засаглал нурж, Иран Улсыг шашны нөлөө бүхий удирдагч, аятолла Хомейни тэргүүлж, Иран исламын ертөнц дахь анхны Исламын Бүгд Найрамдах Улс болсон. Энэхүү эргэлтийн дүнд Иран Улсад 1979 оны гуравдугаар сард бүх нийтийн санал хураалт болж, 1979 оны дөрөвдүгээр сарын 1-нд Иран Улс Исламын Бүгд Найрамдах Иран Улс хэмээн дэлхий дахинаа өөрийн орныг зарлан тунхагласан юм. Өнгөрсөн зуунд америк хэв маяг Иран оронд газар авч залуучууд нь хэт задгай болж байгааг шүүмжилсэн иран сэхээтнүүд хувьсгал хийж өөрсдийн үндэсний өв уламжлалаа авч үлдсэн гэх нь ч бий. Гэхдээ хувьсгалын шалтгаан нь нөгөө л Америк, Орос хоёрын бодлогын зөрчил байсан гэдэгтээ олон хүн санал нийлдэг.

Исламын хувьсгал 1979 онд гарахаас өмнө бидний мэдэх Иран улс нэлээд өөр байв. Тухайлбал, энэ үед соёлын эрх чөлөөт, шашны бус Барууны соёл түлхүү нэвтэрсэн орон байсан билээ. 1979 оноос өмнөх үеийн усны хувцастай иран хүүхнүүдийн зургийг өнөөгийн Иран Улстай харьцуулахад тун гайхмаар санагдаж болох юм. Учир нь, иран эмэгтэйчүүд өнөөдөр 1970 оны үеийнхээсээ илүү хуучинсаг хувцаслаж, үс, биеийн хэсгүүдээ далдалсан хар хувцас өмсөх болсон. Тегераны их сургуулийн 1977 онд явуулсан судалгаагаар хувьсгалаас өмнө эмэгтэйчүүдийн олонх нь дээд боловсрол эзэмшсэн, мөн олонх нь их сургуульд сурч байсан бол хувьсгалын дараа энэ тоо огцом буурчээ. Хэдийгээр хувьсгалаас өмнө ч гэсэн эмэгтэйчүүдэд хижаб өмсөх үү, барууны хувцас өмсөх үү гэсэн сонголт байсан ч эмэгтэйчүүд барууны хувцас өмсөхийг илүүд үздэг байв. Тегеран хотын дэлгүүрүүдэд дэлхийд алдартай брэндийн хувцаснууд алаглаж, иран эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдийн адил дэлгүүр хэсэж стрессээ тайлдаг байлаа.

Түүнчлэн амралтын өдрүүдэд иранчууд найз нөхдөөрөө болон гэр бүлээрээ салхинд гарч, зугаалдаг байсан бол хувьсгалаас хойш салхинд гарах бус сүм рүү л гэр бүлээрээ явдаг болсон юм.

Иран эмэгтэйчүүд усны хувцас өмсөх, нийтийн усан санд сэлэх хориотой болов. Тэр ч бүү хэл олон улсын томоохон хэмжээний тэмцээнийг ч үзэх эрхгүй байсан бөгөөд 2008 оноос хөлбөмбөгийн тэмцээн үзэх эрхтэй болж, 30 жилийн дараа дахин цэнгэлдэх хүрээлэнд орсон юм. Хэдийгээр Иранд эмэгтэйчүүд хижаб буюу толгой, цээжийг нөмөрсөн алчуурыг зүүж, үсээ нуух хууль хэрэгжиж эхлээд 40 жилийн нүүр үзэж байгаа ч өнөө цагийн эмэгтэйчүүд үүнийг эсэргүүцэж, орчин үеийн эмэгтэй байхын төлөө тэмцсээр байгаа юм. Гэхдээ тэдний тэмцэлд дорвитой ахиц гарахгүй хэвээр. Ер нь Иранд эмэгтэйчүүд олон талаараа нөхрөөсөө болон асран халамжлагчдаасаа хамааралтай байдаг.

 

 

Тухайлбал, гадаад паспорт авах, сунгуулахад хүртэл тэднээс зөвшөөрөл авдаг. “Jariyan-e” гэх блог хөтөлдөг нэгэн эмэгтэй гадаад паспортоо сунгуулахын тулд нөхрөө дагуулаад нотариатчид очсон тухайгаа бичжээ. Тэрбээр энэ үед нөхөр нь нас барсан эмэгтэй гадаад паспортоо сунгуулахаар хөөцөлдөөд эцэст нь сунгуулж чадаагүй талаар блогтоо бичсэн нь олон хүнд хүрсэн юм. Гэхдээ түүн шиг зовлонтой эмэгтэй Иранд олон бий. Үүнээс гадна Иран эмэгтэйчүүд гивлүүр зайлшгүй өмсөх ёстой байдаг. Өнгөрсөн жил л гэхэд гивлүүр өмсөөгүйнхээ төлөө 3.6 сая эмэгтэй баривчлагдаж,торгуулж, анхааруулга хүртэж байжээ. Иранд эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгаа талаар дэлхий дахин бараг мэддэггүй байлаа. Харин Сорояа гэх эмэгтэйн чулуугаар шидүүлж буй зургийг гаднын зурагчин авч, дэлхий дахинд цацсанаар Ираны талаарх бодит байдлыг дэлхий дахин мэдэх болсон юм. Ер нь сүүлийн үед Ираны охид бүсгүйчүүд автомашин дотроо толгой нүцгэн явах зэргээр эсэргүүцлээ илэрхийлдэг болсон бөгөөд тэд машин бол хувийн орон зай гэж тайлбарладаг аж.

Өнгөрсөн жил Ираны парламентын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны дарга Алаеддин Боружерди Хууль тогтоогчид гэрлээгүй болон 40 хүртэлх насны эмэгтэйчүүд асран халамжлагч, эсвэл шашны шүүхийн зөвшөөрөлгүйгээр хил давахыг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байгаа талаар ярьж байсан удаатай. Гэвч дээрх хуулийн төслөөс болж Иранд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид томоохон эсэргүүцэл дэгдээж, нийгэм даяар энэ асуудлыг хэлэлцэж байсан билээ. Түүнчлэн сүүлийн үед их сургуулиудад хүйсийн зааг тогтоож, зарим мэргэжлээр эмэгтэйчүүдийн сурах эрхийг боогдуулах тохиолдол гарах болжээ. Эндээс харахад тус улсын засаг захиргаа эмэгтэйчүүдийн сурах эрхийг хязгаарласнаар эмэгтэйчүүдийг зөвхөн ээж, эхнэр байх үүргээ л сонгоход хүргэж байгаа аж. Энэ арга хэмжээ нь зөвхөн хүний эрхийг хязгаарлаад зогсохгүй, эрчүүдэд ч давхар дарамт үүсгэнэ гэж ажиглагчид үзэж байна.

1986 онд Ираны бөглүү тосгонд өрнөсөн энэ үйл явдал хэний ч чихэнд хүрэлгүй өнгөрөх байсан ч нутгаар дайрч өнгөрч байсан Францын сэтгүүлч Фрэйдоун Сахебжамд Сораяагийн нагац эгч болсон үйл явдлыг ам мөлтөс ярьж амжсан нь хожмоо 1990 онд “La Femme Lapidée” буюу чулуудуулж үхсэн эмэгтэй гэх зохиол болон хэвлэгдэж дэлхий нийт Сораяагийн хилс үхэл болон орчин цагийн Иранд өнөөдрийг хүртэл оршдог шүүх тогтолцоогоор дамжилгүй нутгийн иргэд дур мэдэн шийтгэдэг чулуудаж алах ялын талаар мэдсэн юм. Улмаар энэ үйл явдлаас сэдэвлэсэн “The Stoning of Soraya M” гэх кино 2008 онд Торонтогийн кино наадам дээр нээлтээ хийсэн ч Иран Улсад киног гаргахыг хориглож байсан юм. Сорояа нөхөртөө хоёр хүү, хоёр охин төрүүлж өгсөн ч нөхөр нь 35 нас хүрсэн эхнэрээсээ салж, 14 настай охинтой суухаар шийдсэнээс болж бүх хэрэг манджээ. Нөхөр нь хоёр хүүгээ өөр дээрээ авч, хоёр охиноо Сораяад өгч, хангалттай мөнгөн дэмжлэг үзүүлнэ гэж амалсан ч Сораяа татгалзсан байна. Ингээд Исламын шашны мулла буюу манайхаар бол тухайн тосгоны ламд Сораяагийн нөхөр бүх учир байдлыг хэлж, бүсгүйг саналаараа гэр бүл цуцлуулах талаас нь хатгаж өгөхийг шаардсан байна. Тосгоны мулла Сораяагийн нөхрөөс хахууль авч бүсгүйг байнга дагаж мөшгин гэр бүлээ цуцлахыг шаардах болжээ. Ингээд хоёр гэр бүл зэрэг тэжээх эсвэл Сораяагийн инжийг буцааж өгөхөөс татгалзсан нөхөр нь муллатай нэгдэн үгсэн хуйвалдсан хуйвалдаанд бүдрэлгүй гэр бүлийн ариун ёсоо үнэнчээр дагасан Сораяа бүсгүйг эр нөхрөөсөө өөр хүнтэй завхайрсан гэх цуу яриаг тосгон даяар дэгдээж, түүнийг гэр бүлээс гадуурх садар самуун үйлдсэн гэх хэрэгт хилсээр буруутгаж, муллагийн шийдсэнээр чулуудаж алах ял шийтгэсэн байдаг. Чулуудаж алах ялыг гүйцэтгэхдээ хэрэгтэн гэх хүний хоёр гарыг ард нь чанга гэгч нь хүлж, цээжин биеийг нь ил үлдэх байдлаар газарт булах бөгөөд ингээд нутгийн эрчүүд урьдчилан ачиж авчирсан чулуугаар амь тасартал нь нүүлгэж алдаг дэндүү хэрцгий аллага цаазын нэг хэлбэр юм.

 

 

Сүүлийн үед Иран Улсад хижабын эсрэг ганцаарчилсан тэмцэл хүрээгээ тэлж байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард хэд хэдэн эмэгтэй толгойндоо алчуур зүүлгүйгээр Тегераны гудамжинд байх трансформатын хэсэг рүү авирч, алчуур намируулан зогссон. Анхны энэ төрлийн эсэргүүцлийн арга хэмжээ арванхоёрдугаар сард болсон бөгөөд 31 настай Вида Мовахед гэх бүсгүй ийм зоримог үйлдэл хийсэн байна.

Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Вида бүсгүй Тегераны Энгелаб өргөн чөлөөнд үсээ задгайлан, алчуураа далбаа болгон хийсгэж зогссон юм.

Түүний гэрэл зураг болон дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр хурдацтай тархаж байлаа. Гэвч түүнийг удалгүй цагдаагийнхан баривчилж, сулласан ч дараа нь дахин баривчилжээ. “Тэр хаана байна” гэсэн асуулт бүхий хаштаг твиттерт перс хэлээр 28 мянган удаа гарсан гэнэ. Ираны алдартай хүний эрхийг хамгаалагч, өмгөөлөгч Насрин Сотоудехийн мэдэгдснээр бүсгүйг сар орчим хорьсны дараа суллажээ. Түүнийг суллагдсны дараахан, Вида Мовахедын эсэргүүцлийн арга хэмжээг гурван эмэгтэй давтсан байна. “Эгелаб гудамжин дахь бүсгүйчүүд” гэсэн хаштагтэй тэдний гэрэл зургууд твиттерийн трэндүүдийн нэг болжээ. Вида Мовахедын зогссон газарт мөн л эсэргүүцлээ илэрхийлсэн эмэгтэйг цагдаагийнхан баривчилсан байна. Үүний дараа эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн хотын оршин суугчид энэ газарт цэцэг авчирч тавьж байгаа гэнэ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ
Оддын амьдрал

Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ

munkhzul
2023-03-28
Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ
Гадаад мэдээ

Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

munkhzul
2023-03-28
VISA картаа гадаад платформуудын Subscription үйлчилгээнд холбоод урамшуулалд хамрагдаарай
Мэдээ

VISA картаа гадаад платформуудын Subscription үйлчилгээнд холбоод урамшуулалд хамрагдаарай

munkhzul
2023-03-28
Жүжигчин Пак Сө Жүн “Harper’s Bazaar” загварын сэтгүүлийн зураг авалтад оролцжээ
Өнөөдрийн онцлох

Жүжигчин Пак Сө Жүн “Harper’s Bazaar” загварын сэтгүүлийн зураг авалтад оролцжээ

munkhzul
2023-03-28
Манжуурын төмөр замын боомтоор 1000 гаруй галт тэрэг орж гарчээ
Гадаад мэдээ

Манжуурын төмөр замын боомтоор 1000 гаруй галт тэрэг орж гарчээ

munkhzul
2023-03-27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ
Оддын амьдрал

Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ

munkhzul
2023-03-28
0

БНСУ-ын алдарт BLACKPINK хамтлагийн хамгийн залуу гишүүн Лиса төрсөн өдрөө Филиппинд улсад үргэлжилж буй "BORN PINK" дэлхийн аялан тоглолтын үеэр тэмдэглэж хамтлагийнхаа...

Цааш унших
Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

2023-03-28
Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн Г.Тэнүүн-Эрдэнэ шилдэг эрэгтэй жүжигний шагнал хүртжээ

Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн Г.Тэнүүн-Эрдэнэ шилдэг эрэгтэй жүжигний шагнал хүртжээ

2023-03-28
Gucci 43,000 ам.долларын баавгайны хэлбэртэй цүнх гаргажээ

Gucci 43,000 ам.долларын баавгайны хэлбэртэй цүнх гаргажээ

2023-03-28
Жүжигчин Жан Хёгийн өөрчлөлт

Жүжигчин Жан Хёгийн өөрчлөлт

2023-03-28

Санал болгож байна

Julianne Alexandra Hough
Оддын амьдрал

Julianne Alexandra Hough

2014-05-13
Нэхий дээл, гутлын үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ
Мэдээ

Нэхий дээл, гутлын үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

2013-11-22
“Барби” хүүхэлдэй минь баяртай.
Сонин хачин

“Барби” хүүхэлдэй минь баяртай.

2012-12-06
22:00 цагт орондоо орж амрах нь ийм ач тустай
Зөвлөгөө

22:00 цагт орондоо орж амрах нь ийм ач тустай

2020-12-11
Борис Немцовын найз бүсгүй “Дэлхийн мисс”-т оролцож магадгүй
Оддын амьдрал

Борис Немцовын найз бүсгүй “Дэлхийн мисс”-т оролцож магадгүй

2018-08-09
Street style: Рианнагийн этгээд хувцаслалтууд
Загвар

Street style: Рианнагийн этгээд хувцаслалтууд

2017-06-02
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In