Америкийн алдартай загвар өмсөгч Жереми Рюлеманн зуурдаар таалал төгсжээ.
Түүний үхлийн шалтгааныг гэр бүлийнхэн нь хэлээгүй байгаа аж. Жеремигийн найз, загвар өмсөгч Кристиан Сириано “Тийм гайхалтай зүрх сэтгэлтэй найзыгаа алдах маш хэцүү байна. Жереми ямар ч үед уулзсан бүгддээ их хайрыг бэлэглэдэг сайхан залуу байсан. Тэр үргэлж миний шүтээн байх болно. Үүрд хайрлах болно” гэсэн байна.
Хүүхдийн зусланд багшилж, сэтгэлзүйчээр суралцсан Жереми 2017 онд моделийн карьер хөөж эхэлжээ.