Дисней компани ажилчдын цомхтгол болон диснейн стриминг үйлчилгээ захиалагчдын тоо буурч байгаа мэдэгдэл гаргасан. Үүний дараа “Тоглоомын түүх 5” болон “Frozen 3” хүүхэлдэйн киноны хоёр шинэ ангиудыг хийхээр болсноо зарлажээ.
Мөн “Зоотопиа” хүүхэлдэйн киноны үргэлжлэлийг гаргах юм байна. Одоогоор тус кинонд тоглох жүжигчид, үйл явдал, нээлтийн огнооны талаар мэдээлэл өгөөгүй байна. “Тоглоомын түүх 3, 4” хүүхэлдэйн кино нь дэлхий даяар нэг тэрбум гаруй долларын ашиг олж байжээ.
Диснейн гүйцэтгэх захирал “Дисней болон түүний зүйрлэшгүй бренд кинонууд нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа маш олон хүмүүсийн зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг. Өрсөлдөшгүй, зоримог түүхээр дамжуулан үе үеийнхэнд урам зориг өгөх бүтээлч шилдгийг гол зорилгоо болгосон энэхүү гайхалтай багийг удирдах болсондоо нэр төрийн хэрэг” гэжээ.
Түүнчлэн “Frozen” кино 2013 онд нээлтээ хийж байсан ба “Frozen II” кино 2019 онд дэлхий даяар 1.4 тэрбум ам.долларын орлого олж байжээ.