Украины зураач Ася Козина түүхэн хувцас, эдлэлүүдээс санаа авч 2007 оноос дэгжин цаасан малгай урлах болжээ. Түүний барокко, рококо хэв маягийн хиймэл үсийг санагдуулах бүтээлүүдээс 2019 онд Dolce & Gabbana загвар шоунд зориулан худалдан авч байв. Харин өнгөрсөн жил Лос Анжелес хотод болсон Метрополитан загварын долоо хоногт Ася Козина өөрийн орны архитектураас санаа авсан бүтээлүүдээ танилцуулсан юм.