Эрэгтэй загвар өмсөгчдийн “Manhunt International 2012” тэмцээн Тайландын Бангкок хотод болж байна. Уг тэмцээнд Монголын загвар өмсөгч Буянхишигийн Билгүдэй тун амжилттай оролцож, санал асуулгаар эхний 10 байрт шалгарчээ.
Тэрбээр Тайландын “Фон” загварын агентлагт 2010 оноос загвар өмсч эхэлсөн бөгөөд “САС” дотуур хувцасны брэндийн нүүр царай болж, хэдэн хэдэн сэтгүүлд гарсан байна.
Мөн тэрбээр усан спортоор хичээллэдэг бөгөөд 2006 онд Катарт болсон Азийн спортын их наадамд, 2007 онд усан спортын ДАШТ-д Монгол улсыг төлөөлөн оролцож байжээ.
Тэмцээний эцсийн шалгаруулалт энэ сарын 9-ний баасан гаригт болох бөгөөд оролцогчоо дэмжиж “UBS” телевизийн сэтгүүлчид мэдээлэл дамжуулах аж.Та бүхэн www.manhunt.com.sg хаягаар орж түүнийг дэмжсэн саналаа өгөх боломжтой.
Т.Бэх