Нобелийн энх тайвны шагналт Малала Юсуфзай Лос Анжелес хотноо болж буй Оскарын шагнал гардуулах наадамд хүрэлцэн иржээ. Пакистаны охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч 25 настай Малала Юсуфзай богино хэмжээний баримтат кино төрөлд нэр дэвшсэн “Stranger at the Gate” кинонд гүйцэтгэх продюсераар ажиллажээ.
Тэрээр улаан хивсний ёслолд Ralph Lauren-ний мөнгөлөг даашинзаар гоёжээ. Энх тайван, хайрыг илэрхийлсэн даашинз нь өөрийнхөөрөө, тухтай байх мэдрэмжийг өгч байгааг тэрээр хэлсэн байна. Түүнчлэн өөрийнхөө дуртай, хүндэлж, биширдэг оддыг нэг дор харж байгаадаа үнэхээр баяртай байгаагаа хуваалцан Рианнагийн үзүүлбэрийг тэсэн ядан хүлээн байгаагаа хэлсэн байна.
2014 онд 17 настайдаа Ноеблийн энх тайвны шагналыг хүртсэн тэрээр 11 настайгаасаа охидын сурч боловсрох эрхийн төлөө тэмцсэн юм. Үүнээсээ болж 2012 онд талибуудад буудуулан толгойдоо хүнд шархдаж байсан.
http://eagle.mn/r/112051