Харвардын сэтгэл зүйчдээс дараах 7 зөвлөгөөг эцэг эхчүүдэд хандан өгчээ.
Хүүхдээ уян хатан, бусадтай зохицох чадвартай болгохыг хүсэж байвал:
1. Хүүхдээ өөрийнхөө хүссэнээр биш, тэр өөрөө ямар хүн болмоор байна тэр зүг рүү нь яв.
2. Хүүхэдтэйгээ аль болох их ярьж, их уншиж өг. Энэ нь дараа нь сурах, юм ойлгож хүлээж авахад тусална.
3. Залхуутай байсан ч юмсыг уйгагүй тайлбарлаж өг. Зүгээр л би үгүй гэсэн болохоор үгүй биш, яагаад болохгүй вэ гэдгийг ойлгомжтой болгож өг.
4. Хүний тухай биш түүний хийсэн үйлдлийг онцол. Энэ хүн хүн худалч биш, тэр худлаа ярьжээ. Яагаад худал хэлсэн юм бол? гэх мэт учир шалтгаан, үйлдлийг нь ойлгох гэж хичээдэг болго.
5. Гэрийн ажлаа хүүхэдтэйгээ цэг хий. Тэдэнд энэ сонирхолтой тоглоом, амьдралд нь хэрэг болно гэдгийг ойлгуул.
6. Аль болох олон хүнтэй уулзуул. Хүүхэд бага байх тусмаа олон хүнтэй уулзаж, янз бүрийн царай харж байх нь тэдэнд хүмүүстэй ойлголцоход тус нэмэр болдог.
7. Өөрөө хийж үзэх, алдах боломж олго. Юу ч хийсэн бай, хүүхдээ хийж үзэх, бүтэлгүйтэх боломжийг өгч бай.
Эх сурвалж: Тэмдэглэлийн дэвтэрт дурлагсад