Уурлаж бухимдсан үедээ хэн нэгэнд хатуу үг хэлж гомдоож байсан уу. Тийм гэж хариулах хүн олон байх. Хадаасны ором хэзээ ч арилдаггүй шиг гомдол дагуулсан үгийн шарх хэзээ ч арилахгүй. Иймээс хичнээн уурласан ч үг хэлэхдээ бодолтой бай. Хүнийг уурлах үед тархинаас түрүүлж ам нь ажилладаг гэдэг. Уурын мунхагт юу ч бодолгүй хэлсэн ганцхан үг тань хэн нэгний зүрх сэтгэлд н
асан туршид үлдэх хар толбо үүсгэх болно. Дараа нь та хичнээн алдаагаа засах гэж оролдоод ч тэр бүр бүтэлтэй байхгүй л болов уу. Уучиллаа гэж хэлэвч дотроо гомдолтой л байгаа.
Та хайртай хүндээ, дотны найздаа, гэр бүлийнхэндээ хэзээ ч бүү хатуу үг хэлээрэй. Таныг гэсэн сэтгэлд нь бүү сэв суулгаарай. Уур гэдэг хэсэгхэн зуурын сэтгэл хөдлөл байдаг хэдий ч хор уршиг нь удаан хугацааных байдаг юм шүү. Ухаалаг бүсгүй та хүн гомдоож, өөрөө өөрийгөө үргэлж зэмлэхийг хүсэхгүй байгаа бол уурласан үедээ ч бодолтой байгаарай.

Б.Цэцэглэн
emegteichuud.mn