2023-06-04 11:30
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс Оддын амьдрал

Кейтийн амьдралыг өөрчилж, нөхөрлөлийн эхлэлийг тавьсан Леогийн үг

munkhzul munkhzul
2023-03-30
0 0
0

Түүхэнд үлдсэн хөлөг онгоцны аймшигт сүйрлийг хайр дурлалын сэжмээр холбож, сэтгэл догдлом бас харуусам түүхийг харуулсан “Титаник” кино дэлгэцнээ гарч дэлхий дахины хүртээл болсноос хойш хэдийнэ 26 жилийн нүүрийг үзжээ.

 

Энэ киноны гол дүрүүд болох Жек, Рөүз хоёрт тоглосон Леонардо Ди Каприо, Кейт Уйнслет нар тэрхүү киноны зураг авалтаас хойш салшгүй нөхөрлөсөөр иржээ. Тэднийг амрагийн холбоотой, нэгэндээ хайр сэтгэлтэй болсон гэх мэдээлэл байнга л гарч байв. Гэхдээ дэлгэцнээ дурлалт хосын дүрийг үнэмшилтэй гаргасан тэд амьдрал дээр хэзээ ч амрагийн холбоотой байгаагүй гэдэг. Харин энэ олон жилийн туршид тэд сэтгэл хөдөлгөм, үнэнч нөхөрлөсөөр иржээ.

 

Энэ сайхан нөхөрлөлийн эхлэл нь Леогийн үгнээс үүдэлтэй гэдэг. Кейтийн гадаад төрхтэй холбоотой хэлсэн Леогийн үг нөхөрлөлийн суурийг тавьсны зэрэгцээ Кейт өөртөө итгэх итгэлтэй болж, амьдралыг харах өнцөг нь нэг мөр өөрчлөгдсөн гэдэг.

 

Жингээсээ болж гоочлогдож байсан Кейт

Олон сая хүний шүтээн болсон, нэр хүндтэй шагналуудын эзэн авьяаслаг жүжигчин бүсгүй олны шүүмжлэлд ихээхэн өртөж байсан гэдэг. Түүний бие галбирыг “стандартын биш” гэж гоочилдог байжээ. Харин өсвөр насанд нь биеийн жингээс нь болж хүүхдүүд дээрэлхэн гадуурхдаг байв.

 

“Би сургуульд байхдаа дээрэлхүүлдэг байсан. Намайг хоосон чалчигч гэдэг байлаа. Жүжигчин болох мөрөөдөлтэйг минь сонссон тэд шоолж, гоочлон шүүгээнд хүртэл цоожилж байсан” хэмээн Кейт нэгэн ярилцлагадаа өгүүлж байв.

 

Дараа нь жүжигчний сургуульд суралцаж байхад нь жүжигчний ур чадварын нэгэн багш түүнийг махлаг эмэгтэйн дүрд тогловол амжилт гаргаж болох л юм гэж өгүүлж байсан гэдэг. Тухайн үед өөрийгөө бусдаас дор гэж бодон, гоо сайхны талаарх бусдын төсөөлөлд нийцэхгүй байгаадаа гутарч байсан гэдэг.

 

Кейт 19 насандаа шар сонинуудын дайралтад өртөв. Шар сонинууд түүнийг тарган, жингээ хасахын тулд хоолны дэглэм барьж байгаа гэж бичиж байсан аж. Кинонд тоглож эхлэх үед нь ч төлөөлөгчөөс нь Кейтийн жингийн талаар асуудаг байсан гэнэ. Энэ бүхнээс болоод Кейт өөртөө итгэхээ больсон байжээ.

 

Өөртөө гутарсан мөчүүд 

 

Түүний бие галбирын талаар байнга ийнхүү муугаар ярих нь өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нь нөлөөлсөн гэж Кейт Уинслет ярьжээ.

 

“Өөртөө итгэх итгэлээ алдсан. Англид намайг ингэж ярьж байгаа юм чинь Холливудад очвол яах бол гэж бодсон учраас Холливуд руу явахыг хүсээгүй” хэмээн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлж байв.

 

Хожим нь, тэр үеийг эргэн дурсаад өөнтөглөгчдөд хариуг нь өгч, өөрийгөө хамгаалж байгаагүйдээ харамссан хэмээн Кейт ярьжээ.

 

Амьдралыг нь өөрчилсөн Леогийн үгс

Кейт Уинслет хөтлөгч Опра Уинфригийн шоунд оролцож байхдаа Титаник киноны зураг авалтын үеэр Леонардо Ди Каприо гадна төрхийнх нь талаар хэзээ ч мартагдахааргүй үгс хэлсэн хэмээн ярьжээ.

 

“Чи одоо байгаагаараа л сайхан. Энэ чинь л жинхэнэ чи. Амжилттай, үзэсгэлэнтэй, бусдад хайрлагдахын тулд туранхай байх ёстой гэж боддог охид олон бий. Энэ бол эндүүрэл” хэмээн Лео Кейтэд өгүүлжээ.

 

Түүний энэ үг Кейтийн үзэл бодлыг өөрчилсөн байна.

 

“Энэ үгсийг сонсоод л би ухаарсан. ” Ээ бурхан минь, үнэхээр түүний зөв.” гэж би бодсон” хэмээн Кейт өгүүлжээ.

 

Энэ бүхнийг эрт ойлгосондоо ихэд баярлаж явдаг, одоо байдал өөрчлөгдсөн нь сайн хэрэг хэмээн Кейт онцолжээ. Мөн хөгшрөлтийг ч аймшигтай гэж бодох хэрэггүй, энэ чинь жам ёсны л зүйл гэж өгүүлж байсан Кейт Уинслет гоо сайхны бүтээгдэхүүний компанийн сурталчилгаанд орохдоо гэрэл зургийг нь засахгүй байхыг гуйж байжээ.

 

Хэрэгтэй үед чухал үг олж хэлэн өөрийг нь ухааруулсан Леотой Кейт Титаник киноны зураг авалтын үеэс эхлээд л дотно найзууд болсон гэнэ. Тэд хамтдаа улаан хивсний ёслолд оролцож, үг солилцохгүйгээр ч нэгнээ ойлгодог. Кейтийн гурав дахь хурим цөөн хүний хүрээнд болсон гэх бөгөөд энэ хуриманд Лео оролцож, сүйт бүсгүйг хөтлөн очжээ.

 

“Дэлхийн бүх эмэгтэйчүүд атаархахаар харилцаа бид хоёрын дунд бий” хэмээн Кейт ярьж байв.

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/548201

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

“Big Bang”-ын T.O.P хамтлагаа орхижээ
Оддын амьдрал

“Big Bang”-ын T.O.P хамтлагаа орхижээ

munkhzul
2023-06-02
Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын шилдгээр Lim Young Woong тодорч, BTS хамтлаг удаалжээ
Урлаг

Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын шилдгээр Lim Young Woong тодорч, BTS хамтлаг удаалжээ

munkhzul
2023-05-31
Барби бүрэн хэмжээний киноны трейлэр цацагдлаа
Видео мэдээ

Барби бүрэн хэмжээний киноны трейлэр цацагдлаа

munkhzul
2023-05-31
Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа
Өнөөдрийн онцлох

Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа

munkhzul
2023-05-30
“The Little Mermaid” “Box Office”-ын жагсаалтыг тэргүүлж эхэлжээ
Урлаг

“The Little Mermaid” “Box Office”-ын жагсаалтыг тэргүүлж эхэлжээ

munkhzul
2023-05-30

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Хүүхдийн ертөнц | “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” хүүхэд болгоны онцлогт тохирсон аргаар хүүхдийг хөгжүүлж байна
Видео мэдээ

Хүүхдийн ертөнц | “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” хүүхэд болгоны онцлогт тохирсон аргаар хүүхдийг хөгжүүлж байна

munkhzul
2023-06-02
0

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөл нь хангалтгүй байгаагаас мянга мянган хүүхэд бусад хүүхдүүдийн адил сурч боловсрох эрхээ эдэлж...

Цааш унших
“Big Bang”-ын T.O.P хамтлагаа орхижээ

“Big Bang”-ын T.O.P хамтлагаа орхижээ

2023-06-02
Д.Ундраа: Охин хүүхдийнхээ дэргэд бусадтай архидан согтуурах нь амь нас, эрүүл мэндэд нь заналхийлсэн үйлдэл

Д.Ундраа: Охин хүүхдийнхээ дэргэд бусадтай архидан согтуурах нь амь нас, эрүүл мэндэд нь заналхийлсэн үйлдэл

2023-06-02
”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

2023-05-31
Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

2023-05-31

Санал болгож байна

Мэдээ

The Value Of Timed Dog Feeder

2022-07-08
ХАНИЙН МИНЬ ЭЭЖ…
Уран зохиол

ХАНИЙН МИНЬ ЭЭЖ…

2014-07-01
Мэдээ

Livesexcam Review

2022-07-25
СОЛИОТ ЭХ /заавал уншаарай/
Уран зохиол

СОЛИОТ ЭХ /заавал уншаарай/

2016-11-28
”Сүүлчийн шөнө” уран сайхны кино бүтсэн түүх
Видео мэдээ

”Сүүлчийн шөнө” уран сайхны кино бүтсэн түүх

2014-10-09
Төрсөн ордоороо мэргэжлээ сонгоорой
Бусад

Төрсөн ордоороо мэргэжлээ сонгоорой

2016-04-30
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In