1. Онцгой өдөр биш л бол халаасандаа 5000 төгрөгөөс илүү мөнгөтэй явсны хэрэггүй. Үүний ачаар илүү зардлаас бага багаар ангижирна. Дотны найз нөхөд болон ажлынхан чинь хоолоор дайлуулахыг хүсвэл сайхан инээмсэглээд зүгээр л түрийвчээ нээгээд харуулчих.
2. Найзуудтайгаа хөлбөмбөг эсвэл бусад тоглоомын төрлүүд дээр мөрийцөх хэрэггүй. Заавал мөрий тавимаар байвал мөнгөөр биш бусад зүйлээр орлуулж болно шүү дээ.
3. Сонин, сэтгүүүл худалдаж авахад мөнгөө бүү үр. Мэдээлэл цахимжсан одоо үед хэрэгтэй мэдээллээ интернетээс авч бай. Сэтгүүлд гарсан мэдээлэл бараг шинэ мэдээ мэдэлэл байж чаддаггүй. Тиймээс дараа нь найзаасаа авч уншиж болох юм.
4. Охид хамт зах орох санал тавибал шууд татгалз. Татгалзах хэцүү байвал ямар нэгэн арга бодож олох хэрэгтэй.
5. Цагаа шууд тооцоолж чадвал өдрийн хоол, оройн хоолоо хамтад нь идэж байвал зүгээр.
6. Найзуудтайгаа хоолонд орсны дараа тооцоогоо хийх үеэр болж өгвөл ширээнйихээ зүүн талд нь суугаарай. Чамайг баруун гараа халаасандаа хийхэд тэд тооцоогоо хийх л болно. Хэрэв найз чинь хэтэрхий харамч бол яах уу ганц удаа тооцоогоо хийчих, 7,8,9-р аргыг сайн уншаарай.
7. Хэрэв найзууд дотор чинь царайлаг охид байвал тооцоо хийхэд тань хөнгөлөлт болно. Тооцоо хийхээр болбол үйлчлэгч бүсгүйг чангаар дууд. Үйлчлэгч бүсгүйг чангаар дуудсаныг чинь сонссон охид зүгээр суухгүй нь лавтай, эрхэмсэг харагдах гэж хичээнэ. Ингээд л тооцоондоо санаа зовох хэрэггүй боллоо.
8. Халаасандаа хуучин банкны карт авч яв. Тооцоо хийх үеэр мэдээж хэрэг үйлчлэгч бүсгүй хугацаа нь дууссан картыг чинь авчраад өгнө. Яг энэ үед гэмгүй царайлаад сууж байхад л болно. Бусад нь чамайг өрөвдсөндөө тооцоогоо хийчихнэ.
9. Бас нэгэн арга бол худлаа утасаа дуугаргаад “Гэнэт ажил гарчихлаа” гээд тооцоо хийхээс өмнө зайлаад өгөх.
10. Хайрт охиндоо цэцэг бэлэглэмээр байвал нэг ширхэг сарнай байхад л болно. Цэцэгээ өгөхдөө “Энэ ганц ширхэг сарнай цэцэг адил миний зүрхэнд ганцхан чи л бадаг шүү” гэж хэлэхээ мартав аа.
11. Орой аль болохоор ажлын байран дээр үлдэж “илүү цагаар ажиллах” дүр эсгэ. Ингэсэн тохиолдолд: Ажлын өрөөнийхөө агааржуулагчийг ганцаараа ашиглаж чадна. Ажлын компьютерээр интернет орж хэрэгтэй мэдээлэллээ авч ашигласнаар гэртээ интернет тавиулах шаардлагагүй болно. Мөн ажлын утсаар хүссэн хүнтэйгээ чөлөөтэй ярих боломжтой. Нэгэнт оройтсон болохоор наашаа цаашаа явж мөнгө үрнэ гэж байхгүй. Хамгийн гол нь ингэж орой хүртэл сууж байгааг чинь дарга чинь анзаарч байвал илүү цагаар ажиллаж байна гэж бодоод цалингийг чинь нэмж өгөх бүрэн магадлалтай шүү. Үүнд бүү гайх.
12. Хэрэв жинхэнэ хайртайгаа учирвал аль болохоор хурдан гэрлэхийг бодоорой. Учир нь хурдан гэрлэхгүй бол хайрт бүсгүйдээ бэлэг сэлт авч өгнө, хоолонд оруулна гээд асар их мөнгө зарцуулах шаардлага гарна. Харин хурдан гэрлэчихвэл эхнэр чинь бас янз бүрийн юманд илүү мөнгө үрэхгүйг бодно. Тийм биз дээ? Гэрлэхэд яарааарай!
13. Төрсөн өдрөө олон хүмүүст зарлах дэмий байдаг. Тиймээс аль болохоор нууцалж яваарай. Төрсөн өдрөөр авсан бэлэг сэлт чамаас илүү ихийг нэхнэ. Үнэндээ эдгээр бэлэг сэлт чиний гарз болж хувирна гэсэн үг.
14. Өөрийгөө жинхэнэ эрэгтэй хүн гэж бодож байгаа хүн байвал энэхүү зөвлөгөөг уншаад уурлаж болохгүй шүү. Уурлаж уцаарлах нь эрүүл мэндэд аюултай. Чи уурлаагүй бол эмчид үзүүлэх, эм худалдаж авах зэрэгт мөнгөө дэмий үрэхгүй.
busgui.net