Жүжигчин Приянка Чопра Жонас “Armchair Expert” подкастад оролцох үеэрээ ямар шалтгаанаас үүдэж, Энэтхэгийн кино урлагийг орхисон талаар мэдээлжээ. Тэрээр “Болливудад би яг л буланд шахагдсан мэт байсан. Кино шалгаруулалт болоход намайг алгасдаг. Бас салбарын хүмүүстэй маргаантай байсан зэрэг асуудлаас үүдэж, би энэ сонголтыг хийсэн” гэжээ.
Уг шийдвэрийг гаргасан нь харин ч түүний амьдралд томоохон өөрчлөлт авчирсан гэж хэлж болохоор. Учир нь тэрээр Болливудыг орхисны дараагаар Америкийн хөгжмийн салбарт хүч үзэх боломжтой болж, 2010 онд Interscope Records-той дуучин болох гэрээ байгуулсан юм. Мөн тэрээр өөрийгөө жүжигчин болоход илүү тохиромжтой гэдгээ ойлгосон учраас Холливудын томоохон бүтээлүүдэд тоглож, кино ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бүтээж чаджээ