Б.Мишээл: У.Хьюстон гэж өргөмжлөх нь арай хүнддэнэ

Нэгэн цагт Монголын Уитни Хьюстон хэмээн нэрлэгдэж явсан дуучин Б.Мишээл 13 жилийн дараа их урлагийн тайзнаа эргэн ирлээ. Тэрбээр ганзага хоосон ирсэнгүй. “Би хэвээрээ” шинэ цомогтойгоо ирсэн юм. Ингээд “Монголын Уитни Хьюстон”-той уран бүтээлийн тухай цөөн хором ярилцлаа.

-Та нэг хэсэг урлагаасаа хөндийрсөн. Энэ хугацаанд юу амжуулав?

-Айл гэрийн эхнэр, гурван охины ээж боллоо. Хажуугаар нь бизнес эрхэлж Монголдоо амар жимир амьдарч байна даа.

-Урлагт эргэж ирэх болсон шалтгаан юу вэ?

-Сайхан асуулт байна. Миний том охин “Ээж ээ, Таныг манай ангийн хүүхдүүд дуулдаг байсан юм уу гээд байх юм” гэж асуух болсон. Би “Тийм ээ” гээд хүүхдэдээ зураг, уран бүтээлээ сонсгоход охин минь “Та яагаад дуугаа дуулахгүй байгаа юм бэ” гэсэн. Би ч “Дуулна аа л” гэсэн. Тэгээд хүүхдүүддээ ирээдүйд эд хөрөнгөөс гадна оюун санааны бүтээл үлдээх нь чухал юм байна гэдгийг ойлгосон.

-Цомгоо яагаад “Би хэвээрээ” гэж нэрлэсэн юм бэ?

-”Би хэвээрээ” цомогт таван өөр хэв маягийн дуу багтсан. Тухайлбал, “Би хэвээрээ” диско, “Гараас минь атга” поп чиглэлийн дуу бий. Цомгийн нэрийг Б.Ангирмаа эгч өгсөн л дөө. Тэр “Би дуулж байна, дуулсаар байх болно” гэсэн утгаар “Би хэвээрээ” гэж нэрлэсэн юм билээ. Цомгийн дэвсгэр хоолойг “Киви” хамтлагийн авьяаслаг охид хийсэн. Харин хамтлагийн ахлагч Уламбаяр миний шинэ цомгийн стилистээр ажилласан. “Киви”- гийн хөөрхөн дүү нартаа баярлаж байгаагаа энэ далимд дуулгая. Цаашид ч гэсэн стиль имижийнхээ хувьд Уламбаяртай хамтарч ажиллах болдолтой байгаа. Мөн шинэ цомгийнхоо дуунуудыг Окигоор зохиолгосондоо баяртай байна. Анх Окитой уулзахад “Энэ залуу хүнээс ямар уран бүтээл гарах бол” гэж бодож байсан шүү /инээв/. Тэгээд Оки өөрийн зохиосон дуугаа төгөлдөр хууран дээр шууд тоглож сонсгоход түүний авьяасыг өөрийн эрхгүй биширсэн.

-Таныг Монголын Уитни Хьюстон гэж фэнүүд чинь нэрлэдэг. Ийм нэр хүндийг авч явах нь их хариуцлага шүү дээ?

-Монголчууд гадаад дуу дуулдаггүй байхад л би анх дуулж байлаа. Наймдугаар ангидаа эгчтэйгээ хамт гэр бүлийнхнээсээ нууцаар “Эстрадын хатан хаан” анхдугаар уралдаанд Уитни Хьюстоны “I will always love you” дууг дуулж, тэргүүн байр эзэлсэн. Тухайн үед хүмүүс алдартай гадаад хүний дууг дуулж чадах юм уу, монгол дуугаа дуул гэж зөвлөж байсан. Нас залуу байсан болоод ч тэр үү, их зоригтой байж. Хүмүүсийн хэлж, зөвлөхийг тоолгүй тэр алдартай хүний дууг дуулсан нь үзэгчдийг их татсан байх. Үүнээс хойш л намайг ийм алдар нэр дагах болсон. Үнэнийг хэлэхэд Хьюстон гэж хэлэхэд арай л болохгүй байх. Надад хүнддэнэ шүү дээ.

-Цаашид ямар чиглэлээр уран бүтээл туурвих гэж байна?

-Анх Улсын филармоны дуучин байсан. Тухайн үед жазз дуу дуулах дуртай байлаа. Одоо ч гэсэн хэвээрээ. Ирээдүйд жазз дуу дуулж, цомог гаргана. Хоёр дахь цомгоо гаргахаар багаараа ажиллаж байна. Цомог маань 12 дуунаас бүрдэнэ. Хоолойны бичлэгээ хийлгээд эхэлчихсэн байгаа. Дараагийн цомогтоо олон уран бүтээлчтэй хамтран ажиллах байх.

-Селин Дионы хэв маягаар дуулсан тухайгаа дурсвал?

-Анхны цомгийнхоо дууг дуулах үед Рагу “Мишка намуухан дуул” гэсэн. Би ч байдгаараа л сул дуулсан. Гэвч Рагу “Болохгүй байна. Болохгүй байна” гэж байгаад микрофоныг минь их өндөрт аваачаад тавьчихсан л даа. Миний хоолойг татаж авах юм болов уу гээд гайхаж байлаа. Рагу “Энэ бол Селин Дион шиг чанга хоолойтой дуучдын арга барил” гэсэн. Би ч тэр алдартай дуучны хэв маягаар дуулсандаа баяртай байгаа.

-Продюсер Б.Ангирмаатай ямар хугацаанд хамтарч ажиллах гэрээ байгуулав?

-Анх уран бүтээлийнхээ ажилд эргэж орох үед тодорхой хугацаа заасан гэрээ байгуулаагүй. Б.Ангирмаа эгч эхний удаа цөөн дуу гаргаад үр дүнг нь харъя гэсэн.

-Мишка хочиндоо дуртай юу?

-Миний жинхэнэ нэр бол Мишээл. Б.Ангирмаа эгч, найзууд маань товчлоод Мишка гэж дууддаг юм. Одоо ч энэ хочиндоо дасчихаж дээ.

-Анхны цомог таван дуутай гарлаа. Чамлалттай биш гэж үү?

-Надад чамлалттай санагдаагүй. Ер нь 12 дуутай цомогт сонсогчдын сонсох дуртай дуу нь 2-3 л байдаг гэсэн нэг судалгаа байдаг юм билээ. Олон дууг ар араас нь сонсохоор сонсогчид залхчихдаг. Би ч гэсэн үнэндээ нэг хүний олон дууг ар араас нь сонсохоор залхдаг юм. Тиймээс шуналтаад яахав, чанартай, чансаатай таван дуу л гаргах нь зүйтэй гэж бодсон.

Г.НЯМСҮРЭН

aracerdeeoaracereisa recovery скачатьаквалоо ценызаявка на кредитную карту через интернетadam eve casino free bonusescort girl dubaiStrawberry shortcake games onlineтуры в танзанию altezza travelкредитная карта за 1 день без справокaltezza travelтур в африку сафарисрочно нужны деньги в долг в гомелекилиманджаро туризм украинакак сделать восхождение на килиманджароspanish words translationстатья ук украинызаказать разработку мобильного приложенияpr продвижение компании транспортнойtechnical translation from english to russianимидж организации этопотолки деревянный домпродвижение сайтов по фактуapple macbook pro 13 neoprene case


Б.Мишээл: У.Хьюстон гэж өргөмжлөх нь арай хүнддэнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.