Франц бүсгүйчүүдийн таргалдаггүй нууцаас

Амттанд хамгийн их дуртай франц бүсгүйчүүдэд яагаад илүүдэл жингийн асуудал байдаггүй юм бол? Энэхүү нууцыг Мирей Гальяно “Францчууд яагаад таргалдаггүй вэ” гэсэн номондоо дэлгэсэн нь худалдаанд гарсны дараах хэдхэн долоо хоногт түүний номыг хамгийн их борлуулалттай ном болгож орхисон юм.Зохиогчийн өөрийнх нь нотолсноор хосгүй гуалиг биетэй, гунхалзсан парис бүсгүйчүүд ямар нэг хориг сааданд дургүй, фитнес клубт хөлсөө дуслуулж, хоолоо сойн биеэ зовоодоггүй, харин бүр элдэв амттанд дурлан, амьдралын баяр баясгаланд умбадаг гэх.

Мадам Гальяно ч юу ярьж буйгаа сайн мэдэх юм. Учир нь тэр 19 настайдаа оюутан солилцоогоор америкт очиж суралцжээ. Америк маягийн амьдралаар хэдэн жил амьдарч, хооллосны дүнд эмзэг турьхан охин болхи бүдүүн нэгэн болж хувирчээ. Түүнийг эргээд францад ирэхэд нь аав нь хараад, бүр алмайрч орхисон гэдэг. Тэрбээр, “Бурхан минь, чи чинь шуудайтай төмс шиг л болчихож” хэмээн өөрийн эрхгүй дуу алдсан байна.

Харин гэрийн эмч нь охинд жинхэнэ франц маягийн зөвлөгөө өгснийг охин мөрдөж чадсанаар хуучны усны хувцас нь биед нь таарсан гэх.
Мирей Гальяно өнөөг хүртэл гуалиг, дур булаам сайхан хатагтай хэвээр буй бөгөөд жилд бараг 300 хүндэт хүлээн авалтын урилгад “дарагддаг” гэнэ. Тэгээд ч тэр өөрөө гэртээ амттан бэлдэх дуртай. Ингээд түүний ойлголтоор хатагтай нар ямар дүрмийг баримталбал мөнхийн гуалиг хэвээр байх юм бол?

Та ямар зуршилтай вэ?

Та гурван долоо хоногийн туршид, хооллох үедээ өдрийн тэмдэглэл хөтлөөд бай. Юу идсэн, хэзээ идсэн, ямар хэмжээгээр идсэн бүгдийг нэг нэгэнгүй тэмдэглээд байхад сая та өөрийнхөө ямар зуршилтайг бүрэн мэдэх болно.

Сонгино

Эмэгтэй хүн бүр л хоромхон зуур турахыг хүсдэг. Тэгвэл үүнийг сонгинотой уикендээс эхэл. Шидэт чанартай энэ ногоо нь бодисын солилцоог эрчимжүүлж, бие махбодиос усыг зайлуулах үйлчлэлтэй тул 48 цагийн дотор хоёроос гурван килограмм жинг гээдэг.

Жор нь: Нэг килограмм ногоон сонгино худалдаж аваад сайтар угаасны дараа хальснаас нь салгаж цэвэрлээд жижиглэн хэрч. Нэг литр буцалсан усанд хийж, 20 минут хандлаад хоёр цаг тутамд нэг стаканаар хоёр хоногийн туршид уугаарай. Хэрвээ уухад таагүй санагдаад байвал оливын тос, нимбэгний шүүс зэргээр амталж болно.

Франц маягаар таашаал ав

Өдрийн тэмдэглэлээ харж байгаад илүү таашаал өгдөг хоолны нэрсийг даралгүй үлдээ. Цаашдаа аль болох амттай хоолыг нь сонгож харин хямд, амтгүй хоолийг идэхээс аль болох татгалз. Гэхдээ хүнсний бүтээгдхүүний чанарт анхаарах хэрэгтэйн дээр хэт их хэмжээгээр идэхээс зайлсхийх хэрэгтэй.

Францад байгаа мэт төсөөл

Хоол хүнсэндээ голомтгой шилимтгий байж сур. Хагас бэлэн ямар нэг бүтээгдхүүн авч хооллосноос шинэ махны бифштекс өөртөө шараад идсэн нь хамаагүй дээр шүү. Хоолыг их биш багавтар хэмжээгээр хорхой хүргэм байдлаар том тавганд хийж бай. Бас өдөрт хоёр удаа “ориг” йогурт уугаарай.

Фитнес клубт очдоггүй

Амьдралын стиль гэж юу болохыг мэддэг хатагтай нар хэзээ ч спорт зал руу зүгэлдэггүй гэнэ. Франц бүсгүйчүүд бас спорт заланд очих хүсэл ч үгүй, цаг үгүй ч үргэлж хөдөлгөөнтэй байхыг эрмэлздэг. Тэд байнга явган явдаг, цахилгаан шатаар бус шатаар явган өгсөх сонирхолтой. Хөл, өгзөггйи дасгал байнга хийнэ. Суугаа ажилтай бол гэдэсний булчингаа чангалж байх хэрэгтэй гэх бөгөөд өглөө бүр суугаа байдлаас жижиг гантел буюу туухайтай дасгал хийдэг юм.

Өдөр тутмын амьдралдаа өөрийн стилиэ хадгал

Франц бүсгүйчууд ажилтай, завгүй гэх ч зах орж шинэ бүтээгдхүүн худалдан авч, гэртээ хоол бэлтгэх зав цагийг заавал гаргадаг. Тэд өдрийн хоолоо кафед идэх дургүй. Тиймээс ажилдаа гэртээ бэлтгэсэн сандвич, салат авчирдаг. Эсвэл хурдан идчих ямар нэг амттанг илүүд үзнэ. Харин оройн зоогонд гэр бүл, найз нөхдийн хамт тухлан, хамгийн багадаа дөрвөн төрлийн хоол салат иддэг байна. Гэхдээ талхгүй, маш бага хэмжээтэй, хоолны хачирт нь төмс, цагаан будаа ногооны салат. Тэгээд мэдээж, хундага дарс. Элбэг дүүрэн оройн зоогийн дараа орон дээрээ лаглайн суучилгүй, унтахын өмнө оройн Парисаар заавал зугаалдаг гэнэ.
Франц бүсгүйчүүдийн дунд тарган хатагтай харагддаггүйн нууц нь ердөө л энэ

aracerтоп seo компанийпродвижениевзломать страницу одноклассникичехлы на 6 айфондоставка кредитной карты по почтеjuegos de slots gratis de casinosdubai escort tonightbeste-onlinecasinos.comтанзания стоимость путевкибери займ ру экспресс деньгипутевки на май в сочистоимость сафари в африке ценакогда в танзаниюзаявление на выдачу кредита образецтанзани¤ туры цены 2015Hampshire escortsаксессуары для ванной комнаты купить интернет магазинчугунная кастрюлядизайнерские ванныесотейник чугунныйдизайны ванных комнаттеплый дом владивостокновые методы лечения диабета 2 типакамин в деревянный дом


Франц бүсгүйчүүдийн таргалдаггүй нууцаас
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.