Дэлхийд гоо сайхны мэс заслаар дээгүүрт бичигддэг Солонгос улсын эмч нар гайхамшгийг бүтээдэг гэхэд болно. Бидний үздэг олон ангит кино, хамтлаг дуучид тэнгэрээс буусан дагина мэт хөөрхөн залуу, бүсгүйчүүдийг хараад атаархдаг. Тиймээс монголын бүсгүйчүүд ч гоо сайхны мэс засалд орсноо нуухаа больсон.